Нийгмийн

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан цуврал сургалтууд амжилттай үргэлжилж байна

Голомт банк, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран цар тахлын үеийн бэрхшээлийг даван туулах, бизнесээ хөгжүүлэхэд нэн шаардлагатай чадавхуудыг өгөх “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Дижитал маркетинг болон Орчин үеийн дижитал маркетинг”-ийн трендүүд сэдвийн хүрээнд ээлжит цахим сургалтаа амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад олон салбарын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, “Кайт Монгол ХХК”-ийн мэргэжилтнүүд уригдан, сургалтыг удирдан чиглүүллээ.

Голомт банкнаас бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах зорилго бүхий цуврал сургалтуудыг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах болно. Эрхэм харилцагч та ч бас бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжиж, бидэнтэй хамт байна гэдэгт итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button