ЯРИЛЦЛАГА

Ч.Өнөрцэцэг: “УБЦТС” ТӨХК-ийг Нийслэлийн харьяанд авбал 1917 ажилчин ажил хаяна

“УБЦТС” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Ч.Өнөрцэцэг УИХ-ын даргад өргөн баригдаад буй хуулийн төслийн тодорхой заалтыг нийт ажилчид эсэргүүцэж буй тухай ярилаа. Тодруулбал, Засгийн газраас зургадугаар сарын 25-нд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьсан. Харин үүнд “УБЦТС” ТӨХК-ийг Нийслэлийн харьяанд авах агуулга бүхий заалт багтсан нь тэдний эсэргүүцлийн шалтгаан болжээ.

Ч.Өнөрцэцэг Уралын политехникийн дээд сургуулийг Реле хамгаалалтын чиглэлээр төгссөн, Монгол Улсын зөвлөх инженер хүн юм байна. Тэр эрчим хүчний салбарт 1989 оноос хойш ажиллажээ. Хэрэв “УБЦТС” ТӨХК-ийг Эрчим хүчний яамны харьяанаас гаргавал тус байгууллагын 1917 ажилчин хэсэгчлэн ажил хаяна гэж тэр өгүүлж байна.


-МЭРГЭЖЛИЙН БУС ХҮН ДАРГА БОЛОХЫН ЗОВЛОНГ СҮҮЛИЙН ДӨРВӨН ЖИЛ ҮЗЛЭЭ-

-“УБЦТС” ТӨХК-ийг Нийслэлийн харьяанд шилжүүлнэ гэх мэдээлэл анх хэзээнээс та бүгдийг чихэнд хүрэв?

-Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад, цахилгаан хангамжийг Нийслэлийн чиг үүрэг болгох агуулга багтсан байгаа юм. Энэ нэг л зүйл, заалт төдий боловч үүний цаана харьяа ТӨХК-ийг Нийслэл харьяандаа авах асуудал яригдаж байна. Манай ажилчид энэ асуудлыг багахан хугацааны өмнө мэдээд, маш их эсэргүүцэж хүлээж авсан. Би Үйлдвэрчний эвлэлийн даргын хувьд тэдний дуу хоолой болж, эрх ашгийг нь хамгаалах үүрэгтэй тул уг асуудлыг хөндөж байгаа юм.

-Танай байгууллага Нийслэлийн харьяанд шилжвэл ажилчдын ямар эрх ашиг зөрчигдөнө гэж Үйлдвэрчний эвлэл үзэж байгаа вэ?

-Ер нь инженерийн шугам сүлжээний тухай ойлголтгүй хүн Нийслэлийн засаг даргаар томилогдох бүрд ийм асуудал яригддаг. Үүний өмнө Э.Бат-Үүл даргыг ажиллаж байхад мөн “УБЦТС” ТӨХК-ийг Нийслэл харьяандаа авах тухай асуудал гарч ирсэн. Тухайн үед манай байгууллагын захирал өөрөө системийн хүн байсан учир асуудал газар авалгүй дарагдсан. Одоо дахиад Д.Сумъяабазар даргын үед тавигдаж байна.

Манай эрчим хүчнийхэн цэвэр сэтгэлээр, “шатаж” ажилладаг улс. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс манай байгууллагыг татаж аваад Нийслэлийн харьяанд аваачих нь системийн хувьд асуудал үүсгэнэ гэдгийг тэд мэдэрч байна. Үүний дээр мэргэжлийн биш удирдлагатай болох, тэр нь өөрсдийнхөө хүмүүсээр халаа, солио хийх эрсдэлийг тооцож байна. Мэргэжлийн бус хүн даргын суудал дээр суухын зовлонг бид сүүлийн дөрвөн жил үзлээ. Асуудал шийддэггүй, ойлгодоггүй. Засвар, үйлчилгээ хийх мөнгийг өөр чиглэлд зарцуулдаг. Хугацаандаа хийгдээгүй засвар, үйлчилгээнээс болж бид илүү цагаар, өвөл зунгүй ажилладаг, ар гэртээ зарцуулах цаггүй болдог.

Сүүлийн дөрвөн жил барилгын мэргэжлийн Д.Баярсайхан гэдэг хүн Гүйцэтгэх захирлаар ирээд, 29 нэгжийн даргыг өөрийн хүнээр сольсон. Үүнээс хойш бид байгууллагаа байж болох хамгийн тааруу түвшиндээ очсон гэж хардаг. Ажлаараа бахархах сэтгэлгүй болсон он жилүүд байсан. Нийслэлийн харьяанд очихоор энэ асуудал давтагдах нь гэж бид айж байна.

-Үйлдвэрчний эвлэл нь байгууллагын удирдлагуудаас хэр хамааралтай ажилладаг вэ?

-Хамааралгүй шүү дээ. Миний хувьд нийт ажилчдын 75 хувийн саналыг авч, энэ албан тушаалд сонгогдсон. Намайг Эрчим хүчний зохицуулах хороонд шилжиг ажиллаж байхад манай ажлынхан “Энд асуудал хүндэрлээ, цэгцлэхэд та ирж туслаач” гэж хандсан. Иймд өндөр цалинтай байсан газраасаа эргээд энд ирж, Үйлдвэрчний эвлэлийн дарга болсон. Би энд 1989 оноос хойш ажиллаж байна, монтёроос нь эхэлж ажилласан миний хоёр дахь гэр. Иймд Үйлдвэрчний эвлэл байгууллагын захиргаанаас ямар нэг хамааралгүй үйл ажиллагаа явуулдаг гэдгийг хэлнэ.

-Уг хуулийн төсөл дээр “УБЦТС” ТӨХК-ийн удирдлагууд ямар байр суурьтай байгаа бол?

-Таагүй байгаа болов уу л гэж бодож байна. Одоо ихэнх нь мэргэжлийн улс байгаа учраас буруу гэдгийг нь тэд мэдэж байгаа.  

-НИЙСЛЭЛ МАНАЙ ТУЗ-Д ОРЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ-

-Танай байгууллагыг Нийслэлийн харьяанд авах асуудал нэг бус удаа яригдаж буй гол үндэслэл юундаа байдаг юм бэ?

-Инженерийн шугам сүлжээний тухай ойлголтгүй хүн хотын дарга болохоор энэ асуудал босож ирдэг талаар өмнө нь дурдсан. Яах вэ, манай байгууллагыг техникийн нөхцөл гаргаж байна, газар олгож байна гэх зэргээр шүүмжлэх нь бий. Бид эрчим хүчний бодлогыг нуруун дээрээ үүрч яваа улс. Иймд Нийслэл зэрэг төрийн институцүүдтэй зөрөлдөх асуудал үргэлж л гардаг. Энэ үл ойлголцлыг шийдэх биш, харин өөрсдөө гардаж мэдье гэсэн байдлаар хандаж буй нь энэ юм болов уу. Ер нь ажил сайжруулах гэхээс илүү зарим нэгэн эрх ашгаар л манай байгууллагыг Нийсэлийн харяьанд авах гэдэг болов уу гэж харддаг.

-Гэхдээ Нийслэлийн харьяанд оччихвол том агуулгаараа хэрэгцээтэй байх бодит үндэслэлүүд байдаг уу?

-Зарим хүмүүс ярьдаг л даа, Нийслэлийн харьяанд очвол хөрөнгө оруулалт татах боломжтой болно гэж. Мөн инженерийн шугам сүлжээний хамтын ажиллагааны асуудал байна. Зам тавих гэтэл доор нь манай шугам явж байдаг. Тэгэхээр хотынхон манайд шугамаа холдуулах шаардлага тавих гэх мэт. Энэ бол Нийслэлийн харьяанд очсон, очоогүй зохицоод шийдэх боломжтой асуудал. Хөрөнгө оруулалт татах нь бидэнд мөн асар их хэрэгцээтэй ч мөн заавал ийм хэлбэрээр шийдэх албагүй. Нийслэл “УБЦТС” ТӨХК-ийн үйл ажиллагаанд нөлөөтэй байя гэвэл системээс нь тасалж авахгүйгээр, хувьцаагаа хувааж болно. ТУЗ-д орж ирээд хамтрах маягаар үл ойлголцлуудаа шийдээд явах боломж нээлттэй. Харин эрчим хүчний салбар, системээс нь салгана гэдэг бол тун бүдүүлэг шийдвэр.

-Шинэ хууль Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг шийдэх зоримог агуулгатай гэж уншигдаж байгаа. Нийслэл харьяандаа аваад халаа солио хийхгүй, зарчимтай хандах магадлал байхгүй юу?

-Баталгаатай хэлье, тийм юм байхгүй ээ. 1989 оноос хойш эрчим хүчний салбарт ажиллаж байна. Сүүлийн 20 жил улс төрийн холио солион дунд явлаа. 10-аад даргын нүүр үзлээ. Нэг дарга ирээд тодорхой албан тушаалд өөрийн хүнээ томилохгүй байна гэж хэзээ ч байхгүй. Сүүлийн хоёр, гурван сонгуулийн дараа энэ байдал бүр аймаар болсон. Хуучин зөвхөн захирлыг, ингэхдээ мэргэжлийн хүнээр тавьдаг байсан. Сүүлдээ мэргэжлийн бус хүн ирээд, салбар нэгжүүдэд өөрийнхөө хүмүүсийг дураар томилдог болсон.

Д.Баярсайхан гэж огт мэргэжлийн биш, олигтой аж ахуй ч эрхэлж байгаагүй хүн үүний өмнө манай Гүйцэтгэх захирлаар ирсэн. Ингэхдээ өөрийн багтай хүрээд ирсэн. Манай байгууллагын хөрөнгө оруулалтын зардлыг байшин, барилгад оруулсан. Яагаад бид нэг зүг чиг, хөгжил рүү харахгүйгээр зөвхөн удирдлагын эрх мэдэл, өөр өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс ингэж асуудалд хандах ёстой юм бэ.  

-ЗОЧИД БУУДАЛД ХҮНДЭЭР БИЕ ЗАССАНЫГ НЬ МАНАЙ ИНЖЕНЕРҮҮД ЦЭВЭРЛЭЖ БАЙСАН-

-Хуулийн төсөлд өөрчлөлт оруулахгүйгээр эцэслэн батлах нөхцөл үүсвэл та бүхэн цаашид хэрхэх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бид одоогоор хуулийн төсөл дээр ажиллаж буй хүмүүсийн чихэнд хүргэхээр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна. Үүнээс цааш 1917 ажилчдаасаа гарын үсэг цуглуулна гэж бодож байна. Бүгд гарын үсгээ зурна гэдэгт итгэлтэй байна. Ингээд болохгүй бол бид хэсэгчлэн ажил хаялт зарлана гэж бодож байгаа. Яагаад гэвэл ингэж болохгүй. Бид хөгжлийн төлөө явах ёстой. “УБЦТС” ТӨХК-ийг хот авчихлаа гээд асуудлыг шийдэхгүй л байхгүй юу. Эрчим хүчний систем гэдэг бол нэг цул органик биет юм.

-Мэргэжлийн бус хүн томилогдсоноос үүдэж гарсан бодит асуудлуудаас ярьж өгөөч?

-Д.Баярсайхан захирал байхдаа манай 29 нэгжийн ихэнх дээр өөрсдийн, мэргэжлийн бус хүмүүсээ тавьсан. Хамгийн ойлгомжтой жишээ нь, тэднээс хоёр, гурван дарга нь ер ажилдаа ирдэггүй байсан. Архи уугаад л явчихдаг. УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийн дүү Ганзориг гэж хүн Хан-уул дүүргийн салбарын дарга байсан. Тэр хүн өрөө тасалгаандаа архи ууна, бие засна. Инженерүүдийг архи авч өг хэмээж, хэд хэдэн удаа хаалга үүдийг нь хэмхэлж байсан. Зочид буудалд очоод бөөлжөөд хэвтчихнэ. Зочид буудалд хүндээр бие зассан байхад нь манай инженерүүд очиж цэвэрлэж байсан. Ийм хүмүүстэй бид ажил ярьж чадах уу. Одоо ч иймэрхүү хүмүүс байж л байна.

Хоёрдугаарт их сургууль төгсөөд, өргөдлөө өгсөн залуусаас бид ажиллах хүчээ сэлбэдэг байсан. Сүүлийн дөрвөн жил нэг ч өргөдөл гаднаас аваагүй. Зарим инженерийн албан тушаалын тодорхойлолтыг мэргэжилтэн болгож солиод дандаа өөрсдийн хүмүүсээ авчирсан. Тогооч, цэцэрлэгийн багш, эх баригч эмч, хэлний мэргэжилтэн. Юу, юу гэсэн бэ. Цахилгаан эрчим хүч гэдэг дуртай нь хийдэг ажил биш. Нэг бол хүн алдаг, эсвэл өөрөө үхдэг ажил. Тэд мэдэхгүй, айхгүй байна.

Дээрээс нь ажилчдын ажиллах урам хугардаг. Учир нь дээр нь ямаан омогтой, ажилд сураагүй хүмүүс тавьсан. Хэрэгтэй хэрэггүй үед дууддаг, цахилгаантай ажиллаж байхад нь “Одоо наадхынхаа зургийг явуул” гэдэг. Санхүүгийн хувьд ч маш том хохирол учирсан. Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв оффисгүй байсан гэдэг шалтгаанаар манай аж ахуйн хашааг буулгаад, “Танай ажилчдад байр барьж өгнө” гээд Д.Баярсайхан өөрийн компаниар гүйцэтгүүлсэн. Манай 2019 оны хөрөнгө оруулалтын зардлыг тэр байшин руу хийчихсэн.

Хангамжийн албаны дарга Ш.Оюунцэцэг гэж хүн байна. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн төрсөн эгч. Тэр хүн зуны улиралд засвар үйлчилгээ хийдэг. Гэтэл 2018 онд ирсэн даруйдаа арванхоёрдугаар сарын 30-ны орчимд л материал нийлүүлж, тэр оны бүх засвар үйлчилгээ байхгүй болсон. Зарласан тендер бүр нь хүчингүй болдог гэхэд хилсдэхгүй.

Инженерүүд ороод ажил ярина, ерөөсөө ойлгохгүй. Чаддаг юм нь сандал ширээ солино, засвар хийнэ. Арчих, угаах материалын худалдан авалт хийнэ. Тийм л юм чаддаг юм билээ. Ийм учир бид тэмцэж байна. Үзэл бодлоо илэрхийлээд байсан мэдлэг, чадвартай хүмүүсийг явуулсан.

-“УБЦТС” ТӨХК яамны харьяанд  үлдэх нь өөр эрх ашигтай байж болно. Үйлдвэрчний эвлэлээ энэ чиглэлд дуугарахыг удирдлагууд турхирч байж магадгүй юм л даа?

-Байгууллага яамны харьяанд байх нь манай удирдлагуудад нэг их ашигтай байх гээд байгаа зүйл байхгүй гэж бодож байна. Би одоогийн Р.Дагдан гэдэг захиралтай ч анх томилогдоход нь маш их тэмцсэн хүн. “Чи чадахгүй ээ, үүнийгээ хүлээн зөвшөөр” гэж ч хэлж байсан. Мэргэжлийн хүн учраас арай л өөр тусгаж авдаг юм шиг байна. Намайг хэн нэг хүний турхиралтаар явах  нэгэн биш гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ. Хоёрдугаарт, би дарга нарын эрх ашгийн үүднээс хөдөлж байсан бол манай ажилчид намайг дэмжихгүй. Тэд асар их дэмжиж байна. 1917 хүн гарын үсэг зурна гэж би баттай хэлсэн. Би хэн нэг хүний таалалд нийцүүлэх гэж ажиллаж байсан бол тэд зурахгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

100 Сэтгэгдэл

  1. Зөв шдээ дуртай нохой нь гөлөг нь удирдлагаар ирээд хүмүүсийг мэргэжлийн бус хүнээр солиод байв#### яахуу

  2. Unen zuil yarijee, erchim huchnii salbart gadnaas hun tomilohiig bur musun horigloh heregtei, 10-20 jil dotor ni ajillaj bhad, gadnaas neg hen ch medehgui yu ch medehgui hun ireed danalzaad suudag, shahaagaa bolimoor yum da

  3. ta naryn dund nootoi nuhduud ikh baidag shuu!!! ene monopoly, turiin umchid companiudad awilgal awdag jijig huwalznuud olon baidag um baina lee… bu###d technic iin nukhtsul uguh nereer busdyn shudrag hudulmuruus ichihchgui humsaldag geed baliar itguuded bugshsan gazar baina lee… ghdee medeej hereg SAIN AJILLAJ BAIGAA ZALUUS OLON BAIGAA GEDEGT ERGELZEHGUI BAINA… neg l sonin huviin umaa bu###g ungui ugch baigaa ayatai zagnahyn yana… GOLN hezee ch tanaryh bolohgui, baigaachgui shuu

  4. dotroo zawaarsan, bohir zuils mash ikh bugshsan gazar gej boddog… harinch shudrag humuusees tsus selbeh tsag bolson shig bas nileen sain shalgalt oruulj olon niitiin umchiig hamgaalah tsag bolson shuu!!!

  5. Энэ авгайн хувийн өмч юмуу хаашаа юм. Хутган үйлүүлэгч ҮЭ-ийн байгууллага хэрэгтэй юу

  6. Ажил хаях нэг их үр дүнтэй биш ээ үр дагавар нь ч тэр…Мэрэгжлийн хуульчдын баг дээр нь, с####барын мэрэгжлийн холбоод, нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулаа ч ээ, бусад с####бар компаныхаа ҮЭ хороодыг дэмжээ ч гээд, телевиз, хэвлэл, бусад бүх мэдээллийн хэрэгслийг татаа ч ээ хүмүүс дэмжинэ ээ, манай эрчмийн с####бар тэр чигээрээ дэмжинэ яар####тай зохион байгуул####т хий… ажил хаяснаасаа илүү үр дүнтэй ээ

  7. УБЦТС ер нь эрчим хүчнийхэн бүгдээрээ наанаа ингэж худлаа бүлт бүлт үсэрч шударга юм ярьчихаад цаанаа бүгдээрээ нэг нэг компанитай. Эрчим хүчнийхээ бүх ажлыг өарсдөө хувааж авч иддэг. Гаднаас хүн оруулж с####хи оруулах дургүй. Хэдэн үеээрээ дамжиж энэ с####барыг идэж уугаад сурчихсан. С####бараа зөвхөн өөрсдөө ажиллах ёстой үе дамжсан гэж солиорч цээжээ дэлдэгчдийнх нь хөгжүүлсэн одоо байгаа с####барынх нь байд#### сөнөхөд бэлэн болчихсон. Зөвхөн өөрсдөө үргэлжлүүлэн хувааж идэх гэж ингэж хуцаж байгаан. Нийслэл авч с####хи оруулах хэрэгтэй.

  8. Энэ мэдрэл муутай авгай фэйсбүүк ухахаас өөр юу хийдэг юм тэтгэвэртээ гараач гай болж байхаар

  9. Эрчим хүчнийхэн сайдаасаа авахуулаад төрийн нарийн монтёр хүртэлээ бүгдээрээ хувийн компанитай. Маш их баян хүмүүс. Бүгдээрээ нуудаг гаднын хүнд дургүй нь яг үнэн шүү. Даварчихсан вант улс болсон байнаа. Бүгдийг нь ил болгох хэрэгтэй. Бөөн авилг####чид. АТГ ажлаа хийгээч.

  10. Энэ хүн өөрөө насараа х####туур хийж хөлжсөн өөдгүй хүн ..ийм хүмүүс нийгэид байхаар яаж хөгжих вий дээ өөрөө л болж байв#### бусад нь хамаагүй мэт аашилдаг төр өмчөө өөрөө мэднэ энэ хүнтй хувийн компани биш шүү ..өөрөө цэвэрхэн сайн хүн биш

  11. Үнэхээр эрчим хүчний с####бар ун####танд орсон.жишээ нь амг####ан дулааны станцийн ерөнхий инженер цогтсайхан хувийн эрх ашгаа дээгүүрт тавьдаг хулгайч бялдууч өөрт ашигтай бол чөтгөрийг ч найзаа болгодог хүний хийсэн санаачилсан ажлыг өөрөө санаачилж хийсэн мэт худлаа ярьдаг /хийсэн санаачилсан хүнийг нь байхгүй хойгуур нь /амг####ан дулааны станцийн мэдэлд ирэх ёстой 8орчим вагон орох сендивичин том барилгыг станцийн өмчлөлд бүртгүүлэлгүй хулгайлж гаргасан мөн төмөр замын рейс төмөр шап#### гэх мэт ухв#### их зүйл гарнадаа

  12. Өнөрцэцгээ чи ######## чамаар дутахгүй энэ б####ай үйлдвэрчний эвлэл нюгэж шантээжны байгууллагыг татан буулга

  13. Хүн нь илүүдсэн газардаа Ар өвөрийн ха####ганий ёс суртахуун муутай хүмүүсээр дүүрсэн Ажилын уялдаа холбоо байхгүй Их л пээдгэнсэн хүмүүс

  14. Манай эрчим хүчнийхэн гадны орнууд руу явж их л туршлага суд####сан даа. Тэр хөгжингүй орнуудад тухайн хотын эрчим хүч ус дулаан хог тээвэр гээд нийтийн өмчлөлийн ашигл####т засвар үйлчилгээний бүх байгуулгууд тэр хотынхоо мэдэлд нэг цогц байгуулага болж ажилладаг юм байна лээ. Уг нь их зөв санаа байгаа юм даа. Хотын мэдэлд байхыг дэмжиж байна. Төрийн өмчит гээд л чиглэл чиглэлээ хөөсөн нэг том том компаниуд, зард#### ц####ин нь дийлдэхээ больсон, тэр бүгдийн үнэ нь тарифтаа шингээд ард иргэдийн нуруун дээр эрчим хүчний дийлдэхгүй үнэ ирсэн байхын. Захиргааны зард#### нь дийлдэхээ больсон. Хуучин 1 хүн хийчихдэг байсан захиргааны ажлыг одоо 5 хүн хийж байх жишээний гээд л зард#### өсч байгаа олон жишээ байхын. Хотын мэдэлд энэ байгуулагууд байхыг дэмжиж байна

  15. Дархан түгээх сүлжээ
    Нийслэл түгээх сүлжээ
    гэх мэтчилэн хувьд шилжүүлэх хэрэгтэй дээ.
    Төрийн өмч гэхээр ####дагд####тай ажиллана шүү дээ

  16. Амг####ан дулааны станцийн ерөнхий инженер цогтсайханы тухай үнэн бичсэн байна. Нилээд олон вагон орох сендивичин том барилгыг станцийн өмчлөлд бүртгүүлэлгүй хулгай хийж гаргасан үнэн гэсэн станцад ажилдаг инженерүүд сэмхэн хоорондоо ярьдаг юм. Станцын удирдлагууд мэдсэн ч үүнийг тас нуудаг гэсэн .Мөн адил хулгай хийсэн нь бие биедээ баригдсан учир бие биенээ матахгүй гэсэн юм байх

  17. УБЦТС -г нийслэлийн харьяа болгож хэрхэвч болохгүй. Хэн дуртай нь удирддаг ч юм биш. Заав#### мэргэжлийн удирдлагаар хангаж явах ёстой цусаар бичигдсэн хатуу дүрэмтэй. ЭХЯ,ЭХЗХ, ДҮТ гэх мэт олон газруудын хян####танд байдаг. Нийслэлд байх ямар ч шаардлага байхгүй. Бас нэг шах####т дарамт. УБЦТС -г сүүлийн жилүүдэд мэрэгжлийн бус нөхдүүд удирдсанаар хэрэгцээ шаардлагагүй орон тоонуудыг зориуд бий болгож зард#### өсгөдөг, ажил хийдэггүй, чадах ч үгүй юмнуудаас дүүрч бгаа гэсэн. Ш####г####т оруулах хэрэгтэй. Өнөрцэцэг бол олон жил ажилласан удирдагч, мэрэгжлийн инженер, шударга хүн олон хүмүүс мэдэх байхаа.Одоо ҮЭ ийн дарга болсон юм бна. Баяр хүргэе. Та нарын тэмцэл зөв. Танай байгууллагад ажилладаггүй ч гэсэн мэргэжил нэгтэй хүний хувьд дэмжиж байна.

  18. УБЦТС ах дүү хамаатан саднаа ажиллуулдаг шахааны газар биш. 1 хүний хийдэг ажлыг хэд хэдэн хүн хувааж хийдэг болсон гэсэн шүү. Программ хангамж хөгжиж байхад механик ямар ажил байдаг юм. Монтёрууд нь хамаг хар бор ажлыг нуг####ж, бичилт хийх авлага хөөх ажилтнууд түрүүн эгнээнд явдаг. Улс төрчид болиоч ээ. Улс орон яаж хөгжих вэ дээ. Хиймлээр орон тоо нэмж эрчим хүчний үнэ хөөрөгдөж ард түмэн тэд нарыг тэжээнэ гэсэн үг. Аудит, ш####г####т оруулж ажлын зураг ав####т хийх хэрэгтэй. Өнөрцэцэгийн зөв.

  19. Ёстой зөв ярьж байна.Дэмжиж байна.Сонгуулийн үр дүнд бялуу болгохоо боль.Эрчим хүч яам тоглоомуу хүний амь нас яригддаг чух#### с####бар

  20. Зөв шүү дээ. Сонгууль болоод л нам солигдвол хэн нэгэн эрх мэдэлтний цүнх баригч, гудамжинд лааз өшиглөж явсан гарууд дарга болоод суучихдаг. Тэгээд л хамаатан ах дүү нараа чихээд л 4 жил компаний мөнгийг хувааж идчихээд л гараад явчихдаг болсон шүү дээ. Ёстой олон жил ажилласан туршлагатай сайн инженерүүдтэй тулдаа л хот харанхуй болчихгүй байгаа шүү үнэндээ

  21. УБЦТС ХК ийг хот нийслэлийн харьяа болгож хэрхэвч болохгүй ээ. Мэргэжилгүй хэн нэгэн дуртай нь удирддаг байгууллага биш. Мэргэжлийн удирдлагаар хангаж явах ёстой, цусаар бичигдсэн хатуу дүрэмтэй. ЭХЯ, ЭХЗХ, ДҮТ гэх мэт олон мэргэжлийн газруудтай нягт уялдаа хллбоотой ажилладаг, анхаар#### хян####танд байдаг. Нийслэл мэргэжлийн удирдлагаар хангаж чадахгүй савраа тат.

  22. Нийслэл хогны мөнгийг нь хурааж өгөөд байхад хогоо аччихаж чаддаггүй байж юун тог цахилгаан хогонд дарагдсан нийслэлээ харанхуй болгох гэж байгаа юм байхдаа

  23. Зөв шүү. Мэргэжлийн байгууллагуудыг хэн дуртай нь удирдаж, нам дамнаж хохироож байна. Аюул эрсдэл үүрч ажилладаг газрыг с####барт нь байлгах ёстой. Нийслэл хамтарч ажиллаад явна биз. Удирдаж хэрхэвч болохгүй.

  24. ЭХ-ийхнийг мөнгө идэж уудаг хувийн сонирхолтой гэсэн комментууд их байна. Ажил хийдэг хүн ингээд яваад байх зав ч байхгүй байх гээд хэлчихэд хилсдэхгүй байх. Хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй ажил хийдүүлдэг нөхдүүд л орон тооны бөглөөс болж бу######даа гай болж хувийн компаний т####д үйлчилдэг нь бусад с####баруудад ч адил л байх. Үүнийг нийслэлд шилжүүлснээр с####хи оруулна гэвэл ёстой уран донгодно гээч байх даа. Нийслэл чинь бас авилг####даа идэгдсэн газар юм биш үү. Ийм байж шинэчлэлт хийж чадах уу. Харин ч улам дордуулахаар л харагдаад байгаа юм

  25. Би их сургууль төгссөн инженер хүн энэ байгууллагд монтёроор ажлаад 10 гаран жил боллоо олон ч даргын нүүр үзлээ. Дээшээ дэвшиж ажиллана гэж ер байхгүй ар т####гүй л бол.

  26. энэ зөвхөн эрчим хүчнийхний тухай асууд#### биш байнаа, нийслэлд оршин сууж байгаа бидний асууд#### байна ш дээ. Борооны усаа ########уулж чадахгүй хотын удирдлага яаж эрчим хүчийг удирдах юм бэээ

  27. Энэ хүмүүсийн түгээсэн эрчим хүчээр миний бүх цахилгаан хэрэгсэл ажиллаж байна, харин нийслэлийн захирагчдийн буруу төлөвлөлт, буруу арга хэмжээнээс болж миний хүүхэд тоглох т####байгүй, ус ########уулах ч хоолойгүй бороо орохоор ус цацуула#### явжийшдэээ. Энэ асуудлаа ч шийдэж чадахгүй байж юун эрчим хүчийг өөртөө авах вэээ, болио нийслэл

  28. Ямар ч мэргэжлийн инженерийн с####барт мэргэжлийн хамгийн доод орон тооноос дээш дэвшсэн хүмүүс с####бараа гэсэн чин сэтгэл зүтгэлтэй ажилладаг. Хүн бүр өөр өөрийн эзэмшсэн мэргэжлийн с####бартаа л чин үнэн сэтгэл зүтгэлээр ханддаг шүү. Эзэмшсэн мэргэжил сонгосон с####бартаа эзэн нь байх боломжыг олгоцгоое

  29. Эрчим хүч, эмнэлэг, хуулийн байгуулага зэргээр оролдохоо л байчих. Хууль нь эхнээсээ хэрэгжихээ байлаа, хууль зөрчөөл дараа нь цагаатгачихна. Мэргэжлийн бус хүн эмнэлэг удирдаад одоо хар өвчинөө барьж дийлэх эхнээсээ эмч нар ажлаа хаяхад бэлэн боллоо. Одоо эрчим хүчээрээ оролдоод хотоороо тоггүй суух юмуу хайшаан бэээ

  30. ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙГ ДАМПУУРУУЛАХ ХУУЛЬ САНААЧЛАГЧ НАР БОЛОН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД!!!!!

    Гомбожавын Занданшатар,Жамъянхорлоогийн СҮХБААТАР,Тогмидын Доржханд,Х.НЯМБААТАР,Цэндийн Мөнх-Оргил,Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ, Долгорсүрэнгийн Сумъяабазар,Пүрэв-Очирын Анужин,Бөхчулууны Пүрэвдоржийг Дэмжигчдийн Хуудас
    УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд цахилгаан дулааны байгууллагуудыг нийслэлд шилжүүлэхээр оруулсныг эрс эсэргүүцэж байна!!!! Энэ за####таа нэн яар####тай өөрчлөхгүй бол 90 жилийн түүхтэй түгээх сүлжээний 1920 ажилтан, ####бан хаагчид ажил хаялт зарлахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.
    УБЦТС ТӨХК-ийн өмчлөлийг орон нутагт шилжүүлэх нь Эрчим хүчний хууль дүрэмтэй зөрчилдөж цаашид цахилгаан дулаанаар найдвартай хангах үйл ажиллагаа ####дагдаж болзошгүй байна. Тусгай зөвшөөрлийн хүрээнд цахилгаан эрчим хүчээр хангах үүрэг хүлээсэн орон нутгийн цахилгаан сүлжээний засвар үйлчилгээ, шинэчлэлт орхигдон цахилгаан хангамжгүй сум суурин бий болох эрсдэлтэй. Төрийн өмчөөс гарч хотын өмчлөлд шилжих нь нэгдсэн сүлжээний таср####тгүй найдвартай байд####д аюул учруулна. Орон нутгийн эрчим хүчийг аймгийн удирдлагуудад хариуцуулаад засвар үйлчилгээ нь орхигдож дампуурсан хойно нь аргагүйн эрхэнд төр буцаан авч байсан гашуун туршлага бидэнд бий.
    Мэргэжлийн байгууллага харьяа яам бодлогын газрынхаа дор байж инженерийн шугам сүлжээ, эрчим хүчний бодлого төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаа явуулж байж иргэд ААН-үүд найдвартай эрчим хүчээр хангагдана.
    Эрчим хүч улс төрчдийн тоглоом биш.

  31. Зарим хүмүүс улсын өмчийн Компанийг хувьд шилжүүлбэл хөгждөг гэж хаанаас олж сонсоод толгойдоо хийцгээцэн юм болоо. Өөрийн компанид авч баяжих гэсэн хүмүүс л ийм юм бичдэг байх даа. Өмч хувьчл####аар монголын хамаг үйлдвэрүүд хаагдаж цөөн хүний оффшор дансанд орж, газараа гадныханд ####дахад бэлэн болчоод байгаагаа хүмүүс одоо болтол ойлгодоггүй юм байх даа. ЭХ ний с####бар харин ч орлоготой байгаа с####бар гэж боддог.

  32. Мэргэжлийн байгууллага харъя####агдах яамтайгаа уялдаж ажиллах нь зөв зүйтэй. Нийслэлийн харъя########д очих ямарч эрх зүйн үндэслэл байхгүй. Өнөрцэцэг дарга бол байгууллага болоод ажилтны эрх тэгш байд#### шударга ёсны дуу хоолой мөн. Танд амжилт хүсье.

  33. Тус тусын л ажлаа сайн хийлдээ. Нийслэлдээ амар амг####ан амьдармаар байна. Эхлээд хүүхдийн тоглоом, борооны усгүй болгоод өгчихөөө Нийслэлийн удирдлагууд минь, саваагүй нохой саранд хуцна гэж

  34. Зарим хүмүүс улсын өмчийн Компанийг хувьд шилжүүлбэл хөгждөг гэж хаанаас олж сонсоод толгойдоо хийцгээцэн юм болоо. Өөрийн компанид авч баяжих гэсэн хүмүүс л ийм юм бичдэг байх даа. Өмч хувьчл####аар монголын хамаг үйлдвэрүүд хаагдаж цөөн хүний оффшор дансанд орж, газараа гадныханд ####дахад бэлэн болчоод байгаагаа хүмүүс одоо болтол ойлгодоггүй юм байх даа. ЭХ ний с####бар харин ч орлоготой байгаа с####бар гэж боддог.

  35. Хот хогоо цэвэрлэж чадахгүй замаа засаж чадахгүй байж эрчим хүчний мэргэжлийн байгууллага авна гэж юу гэсэн үг вэ?Сумтай дарга савраа татнуу

  36. манай тог нээх тасраад байдаггүй, гэхдээ манай хүүхдүүд гараад тоглох хүүхдийн тоглоомын т####бай байдаггүйн. Манай байр хотын төвд байдаг ч байрны гадаах хогоо ачихгүй өмхийрсэн хийссэн л юм байдийшдээ. Тийм болохоор хотын оршин суугч миний хувьд ядаж тогтойгоо л баймаар байна

  37. эрчим хүчний яам гэж байдаг биз дээ, хот яагаад авах гээд байгаан бол. Төрдөө байв#### дээр юм бишүү

  38. Unen bodit baidliig delgej tawisan baina. Suuliin jiluuded irsen udirdlaguud ni dan arhichid omdondoo sheene zawaan odoo ch gesen baisaar baigaa eniig shat daraatai tsegtsleh heregtei

  39. Хаана харья####агдах нь хамаагүйээ хотыг тойрсон асар олон газар тоггүй 21 оны байд####тай бна жишээ нь гачууртын гүнжийн хоолой шар хоолойд асар олон айл өрх тоггүй хэцүү бна

  40. Эрчим хүч нийслэлийн харьяаны байгууллага болох ямар ч боломж байхгүй. Мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн хүн л удирдах ёстой

  41. .Тийм ээ мэргэжлийн бус ажилтнууд зөндөө яагаад гэдгийг бид бүгд мэдэж байгаа нөгөө намын л томилгоот шдээ.Нийслэлийн харъяат болчихвол бид та бүхнийг найдвартай цахилгаанаар хангах нь уучлаарай мэдэхгүй чадахгүй гэж хэлэх нь юу ч биш болох байх даа.Дээрээс нь аюулгүй ажиллагаа ####дагдаж олон хүний амь насаар тоглохвий дээ.Олон мэдэмхий дарга нар ч хэцүү шүү.
    Угаасаа бусдын төлөө үг хэлсэн бусдын төлөө хөдөлсөн хүнээ ад шоо үзэх нь энэ нийгмийн гаж онцлог араншин больчихжээ.Нийслэлийхэнд бид чинь зоос болж харагддаг юм байна.Хэн дуртай нь удирддаг хэн дуртай нь монтёр хийдэг мэргэжил биш шүү.С####барын маань сайд мэргэжлийн Түгээхийн Гүйцэтгэх захир#### маань мэргэжлийн байна
    бид ####дахгүй ажилсаар байх болно.
    Нийслэл илүү Биднийг ЭХЯ,д үлдээ

  42. Энэ одоо хогоо ачиж, үерийн усаа ########уулж хоттой холбоотой зүйлсээ хийж чаддаг болчихоод илүү юманд шунана уу?

  43. За хотоо удирдаж чадахгүй байж юун ЭРЧИМ ХҮЧ. Та нараас болж тоггүй байхыг хүсэхгүй байна шүү.

  44. Энэ хүний ярьж байгаа зөв шүү. Одоо ерөөсөө ####ьч с####барт юу ч мэдэхгүй шахааны ДАРГАНЦАР их . Ядаж тэр дарга нь БААДАГ нь юувдээ чааваас.АРХИНЫ ГАЙ.

  45. Энэ Өнөрцэцэг гэдэг хүн чинь харин зөв юм сөхөж дээ. Мэргэжлийн бус хүн ийм том с####барыг яаж авч явж чадахав дээ.

  46. уцбтс нийслэлд очвол цаашдаа нэг газар очиж тог авхаар бол заав#### нийслэлээс зөвшөөрөл авдаг болно гэсэн үг үү за больж үз нийслэлийнхны хүнд сурт#### юун цахилгааныхан цаашаа шүү

  47. Нийслэл юун тог цахилгааны асууд#### шийдэх вээ больж үз. Одоо байгаа хотын түгжрэл, хогны асуудлаа шийдэж чадахгүй байж мэргэжлийн байгууллага уруу савраа дүрж самрах нь дутаж гэнэ дээ. Илэн д####ангуй зөв хэлжээ.

  48. Төвийн сүлжээнд холбогдоогүй өндгөвчин усан оргилуур хийдэг нийслэлийн удирдлагууд инженерийн шугам сүлжээг гартаа авб#### юу болох нь тодорхой

  49. Яагаад ийм тэнэг шийдвэр гаргадаг юм бэ? Хот нийслэл өмнөх ажлаа хийж чаддаггүй байж ингэхээ болих хэрэгтэй.Хогоо ач, замын ус гээд шийдэх асууд#### байна

  50. Зөв л хэлсэн байна ажил хаялт хийхийг дэмжинэ тийм байд#### үүсэхгүй байлгүй дээ

  51. Хэрвээ түгээхийг нийслэлд авчихлаа гэхэд энэ хотын зам шиг ээ болоод лаагаа барих байхдаа

  52. Харъяа яамтайгаа цуг байх нь зөв юу ч мэдэхгүй махан толгойтнууд нам хөөсөн цүнх баригч нар хэсэг хэсэгээр с####гаж хувьчилж авах л санаа

  53. Эрчим хүчгүй болно гэсэн үг шүү !!!Энэ сөрөг сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд юу ч чадахгүй юу ч мэдэхгүй байж битгий олон юм хуцацгаа. Мэргэжлийн байгууллагыг хувааж идэх гэж байна !!!!

  54. Nam dagasan heden tsunh barihchid aytaihan l tsunhniihee eznii bogsiig dolooj yavaarai, ene baiguullaga ta nariin harj bgaa shig amar, hyalbar ajil bish shu, tsunh barih tsahilgaan erchim huch 2 oor shu, ene hotod avah ni zov gd bgaa humuus ta nar tiim amar hiichihdeg ajil mergejil bish shu, tsunhee l aytaihan barij bgaad hed honog hooltoi honohoo l bodooroi, chinii ami nas, eruul mend, ajil toroltei chin ene salbar salashgui holbootoi bdag ym shu

  55. Нийслэл түгээхээр оролдож байж харанхуй болно шүү мэргэжлийн байгуулгаас хол байсан нь өлзийтэй дээ

  56. Сонгууль дагаж д####дайж байж дарга болж ирээд бүхэл бүтэн 90 жилийн түүхтэй компаны нэр хүнд зохион байгуул####т хүний нөөц бодлого үйл ажиллагааг самарсан нэхий ширний ченж нэртэй шахааны дарга нар дагаж ирсэн хаана ч сураггүй гөлөгнүүд хамаатан садан нарынх нь хийж байгаа нураах бодлого явагдаад бна шүү. Эрчим хүчний байгууллагыг задлана гэдэг нь г#### голомтоороо тоглож бга хэрэг шүү.

  57. Нийслэл шинэ з####гах станцийн комиссийн авсанаас хойш маш хүнд сурт####тай болсон шинээр барихаасаа илүү комиссийн хүлээсээр байгаад 2-3 сар болдог болсон энэ асуудлаа шийдэж чадахгүй байж УБЦТС авна гээд байдаг. Ойлгоход хэцүү асууд#### байна

  58. Нийслэл шинэ з####гах станцийн комиссийн авсанаас хойш маш хүнд сурт####тай болсон шинээр барихаасаа илүү комиссийн хүлээсээр байгаад 2-3 сар болдог болсон энэ асуудлаа шийдэж чадахгүй байж УБЦТС авна гээд байдаг. Ойлгоход хэцүү асууд#### байна

  59. Энэ байд#### үнэн шүү ажилчдынхаа нийгмийн асууд#### шийдэхгүй дарга нар олон болсон. 7 захир#### оронд 1 захир#### хийгээд 20 монтёр ажилд авб#### дээр л дээ.

  60. С####барын удирдлага нь сул болохоор ийм асууд#### гарч байгаа юм. С####барынхаа төлөө дуугардаг байх хэрэгтэй.Зөвхөн хар амиа болоол дуугүй яваад байв#### энэ с####бах чинь ун####аа шүү. Хуулийн төсөл дээр яам нь сан####аа өгдөг биз дээ.

  61. Олон хүний хэлэх үгийгл сайхан хэлсэн байна өшөө ч сөхөх зүйлүүд байгаа өнөрөө даргын ажилд нь амжилт хүсье зөв юмыг ямагт дэмжинэ ард чинь аса####ттай танкнууд зөндөө байгаа шүү,зарим нэгэнд хэлэхэд юугаач мэдэхгүй байж хүн битгий доромжилоорой!!!!

  62. Эрүүл хүний ухаанаар бодоод үзээч яамандаа байх нь зөв дөө. Юун нийслэл вэ? Энэ хүн үнэн байдлаа ярьсан байна. Эрчим хүч тоглоом биш больж үз.

  63. Зарим хүмүүс юу ч мэдэхгүй байж их олон юм ярих юмаа Үнэхээр нийслэлд. шилжвэл ажиллах хүн олдох болов уу даа

  64. Нийслэл авах нь зөв гээд байгаа хүмүүс тэртээх он жилүүд шиг цахилгааны хязгаарл####ттай харанхуй, хүйтэн байхыг хүсээд байнаа даа. Тэр нийслэл чинь борооны ус, хог хоёроо ч шийдэж чадахгүй чадах ч үгүй л газар шүү дээ.

  65. Энд томроод нийслэлд байх нь зөв гээд бга гарууд эхлээд гэрийнхээ разетикийг засчих. Мэргэжилийн байгууллага гэдгийн учирыг тогтой утасны үзүүрт хүрч чадахгүй чичирч баыхдаа бодчих . Эрчим хүч гэдэг чинь тэр утасны үзүүрээс чинь хамаагүй том ойлголт. Чаддаг чнддаг аэлаа хийгээд харьяа яамагдаа харья####агдаад явж баых нь зав. Нийслэл ч мөн адил хотоо хогноос гь с####га. Утаа зам ус шавраа цэгцэл . Инженерийн байгууламжын хамга########тын зурвасаа ядаж чөлөөл. Дараа нь эрчим хүчрүү сарвай

  66. Энэ байгууллага авилг####д хэт автсан , нийслэлийн төлөвлөлтөд захирагддаггүй, сүлжээ болж заваарсан газар.. Ярьж байгаа ш####тгаан нь хувь хүнтэй л холбоотой болохоос нийслэлтэй огт хамаагүй асууд####.

  67. Маш үнэн зүйлийг сөхөж тавьсан байна. Дарга нарын хийрхэл хэрээс хэтэрсэн энэ бол гашуун үнэн. Мэргэжлийн бус, архичин, хувийн ашиг сонирхол маш их, дандаа танил т####аар мэргэжлийн бус хүн ажилд оруулдаг нь үнэн. Зарим с####бар хариуцсан дарга нь архины хамаар####тай болоод удаж байна !!! Тэгээд 100 ямаанд 60 ухна гэж төв дээр ээ 7 захирлаар юу хийх үү дээ нэг л байв#### барав. тэрний оронд хэрэглэгч өсөн нэмэгдэж байгаа газарт аа монтер, байцаагч нар аа нэм !!!

  68. энэ хүний зөв гэж үзэж байна. Дотор ажиллаж байгаа нийт ажильан эсэргүүцнээ гэдэг чинь ямар буруу шийдвар гэдгийг нт нотлоод өглөө

  69. Эрчим хүчний яамдаа харъя####агдах зөв.харин тэр амг####ан дулааны станцийн хулгайлагдсан гээд байгаа /дээрхи сэтгэгдлүүд бичсэнээр/ 8орчим вагон орох сендивичин том барилга чинь газар чөлөөлөхөд нийслэлээс бүх барилга байгууламжийг нь нилээд их тэрбум төгрөгөөр чөлөөлсөн. Тэгэхээр нийслэл эхлээд өмчөө бүртгээд дараа нь амг####ан дулааны станц руу шилжүүлэх ёстой . Энэ процесс явагдаагүй учраас ерөнхий инженер нь хийдүүлж хулгай хийсэн байна

  70. Цахилгаан тэглэхэд убцтс-ийхэн ямар их ажилтай болсоныг та нар мэдэхүү ажилдаа дуртай сэтгэлтэй болохоороо тэсээд тэвчээд даваад гарсан Ажилдаа дуртай хүмүүс ингэж их тэмцэж байхад эрхтэн дархтануудаа Зүгээр л больчихоо тог цахилгаан тоглоом биш шүү!! ажил хаялт зарлав####!!! тог цахилгаан цаг хугацаагүй тас####дана тэрийг зөв хийх хүнгүй болж хүний амь насанд ч аюул учирна

  71. uneheer zov shuu henii ch medehgui hun goochilj doromjlood bga humuusd gej helehd 20jil dotor ni ajilad uz engej helj chadah hun zurh setgel chine baitguai sachii chine hurku ene hun harin ajilchidiiha tuluu doriun dugarch bn shuu yuch medkue heree gombonuud amaa tatnuu

  72. Дурын юмнууд дарга хийснээс энэ төрийн ажил дампуурч гүйцлээ. Монгол улсад элдэв нам огт хэрэггүй юм байна. АН МАН ээлжилж төр бариад гийгүүлсэн юм ####га даа

  73. Нийслэлд эрчим хүчний с####барыг харья####уулахыг эсэргүүцэж байна гэнээ. Ойлгохгүй бол м####аа хариулаад явж бай

  74. НИЙСЛЭЛ УБЦТС ТӨХК- ИЙГ ЭРЧИМ ХҮЧНЭЭС САЛГАЖ МЭРГЭЖЛИЙН БИШ УДИРДЛАГАД ОРУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОМЖТОЙ БИЧСЭН БАЙНА.ОЙЛГОХГҮЙ БОЛ МАЛАА ХАРИУЛААД ДУУГҮЙ ЯВЖ БАЙ

  75. Хот түгжрэлээ мэд
    Хогоо арилга
    Замаа зас
    Үерт автсан газраа янз####
    Харин бид ЦАХИЛГААН- аа мэдье
    Цахилгаан шугам сүлжээнээс савраа татна уу!!!!

  76. Юу ч ойлгохгүй байж хачин хачин юм ярих юм.Өнөрөө дарга мэргэжлийн хүний хувьд зөв л ярьж байна.ЭХ гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүс амаа мэдэж ярих хэрэгтэй шүү.Мэргэжлийн бус баахан дарга нар ирснээс хойш их л хэцүүхэн болсон гэгддэг шүү дээ. Баахан арын ха####ганы
    мэргэжлийн бус хүмүүсээр дүүргэсэн л дуулддаг.Баярсайханы л хийсэн ажил юм биш үү. Ж : нь Баянгол с####барын дарга гэхэд л хуульч мэргэжилтэй нэг хүү ирчихсэн .Наад зах нь насаараа ЭХ нд ажилласан ахмадуудаа тоодог ч үгүй их зантай юм л байдаг юм байна лээ.Г#### нойл гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүсээр ЭХ ний боловсон хүчинг дүүргэчихвэл аюул болох байх даа БУРХАН минь

  77. Эрчим хүчний с####барууд бүгд дээрээ компани нь дан шахааны мэргэжлийн бус цүнх баригч долдойнуудаар дүүрсэн нэг л баахан хэрэггүй захир#### дарга нар. Нэгж с####бар дээрээ ажлын ача######## нь үнэхээр их, хариуцлага өндөр байдаг. Гэтэл дээрээ олон дэд захир####, с####барын дарга түшмэлүүд ажлаа огт мэдэхгүй. С####баруудаараа явж тансаглан ямб####ан АРХИдагчид, с####барын санхүү болон инженерүүдээ улир#### бүр хэдэн хоногоор томилолтоор компани дээрээ авч ирүүлэн өөрсдийн хийх ёстой ажлаа хийлгэнэ. Соци####измын үеийн ТӨВЛӨРСӨН ТӨЛӨВЛӨГӨӨТ байдлаасаа с####аагүй. Мэргэжлийн удирдлагаар хангаж тэргэжлийн хүмүүс тавьж ажлыг нь сайжруулж хүнд сурт#### авилг####ыг арилгах цаг болсон

  78. Энэ сөрөг сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд нэг бол огт мэдлэггүй хүмүүс эсвэл эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн компаний эзэд хэд хэдэн тендэр аваад ашигл####тын шаардлага хангахгүй юм хийчээд дахиж ажил олдохгүй болхоор боож үхэх гэж байгаа хэдэн захирлууд л бололтой доо хэлж ярьж байгааг нь харв####

  79. Ene baiguullaga erchim huchniihee sistemd baih uchirtai niislelruu shiljuulj ogt bolohgui shu de.Ene hun mash zuv yarij temtsej bgaa yum bn Ene sistemd mergejliin hun ajilluulah l hamgiin chuhal monteroos ehleed l ajillah uchirtai namchirhaj mergejliin bus humuuseer duurch bgaa ni unen gesen Tamil tal nam dagasan Darga nart doldoidohgui bol hichneen sain medlegtei yamarch injeneriin surguuli tugssun hamaagui ajild orool monteroor 5 bur 10-n ch jil ajillaj magadgui doldoinuud ni urduur ordog iim jishig baidag gesen zaluu mergejliin bolovson huchinguudee usuj devjihehed ni mash sain anhaarah yestoi minii tanil duu Stutis unjenereer tugssun 6 jil garui monster hiigeed boliy tanilgui bol nasaaraa monter hiih yum bn tsag nargui udur shunugui ajillaj 700000 garuihan tsalintai gej shantaraad bolison saihan mergejliin hunee iim baidlaar alsaj bn orond ni tsunh barigch !!!!!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button