ДЭЛХИЙ

Хавай арлын ойролцоо Боинг 737 загварын ачааны онгоц далайд осолджээ

Баасан гарагт (2021.07.02) Боинг 737 загварын ачааны онгоц Хавай арлын Хонолулу хотын ойролцоо далайд осолдож, хоёр нисгэгч хүнд бэртжээ. Онгоц Каелоа нисэх буудлаас 3.2 км зайд, шөнийн 01:45 цагт Баруун Оаху арлын орчим осолдсон байна. Нисгэгчдийн нэгийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.

“Hawaii News Now”-д мэдээлэхдээ “Transair 810 нислэг 01:33 цагийн орчим Хонолулу хотын Даниел К.Иноуе олон улсын нисэх буудлаас Мауи арлын Кахулуи хот руу ниссэн боловч төд удалгүй эргэлт хийжээ” гэсэн байна. АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа мэдэгдэл хийхдээ “Нисгэгчид онгоцны хөдөлгүүрт асуудал гарсан гэдгийг мэдэгдсэний дараа Хонолулу хот руу буцахыг оролдсон ч далайд газардахаас өөр аргагүй болсон” хэмээжээ.

Холбооны нисэх захиргааны архивын бүртгэлээс харвал осолдсон Боинг 737 онгоцыг 1975 онд үйлдвэрлэсэн байна. “Flightradar24” сайтад бүртгэснээр тус онгоц 2014 оноос эхлэн “Transair” агаарын тээврийн компанийн эзэмшил болсон аж.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
7 сар 3, 2021 10:17

46 nastai Jinhen huushin ongots bna daa,arai l

Холбоотой мэдээ

Back to top button