Нийгмийн

БНСУ-д эмчлүүлж буй Э.Ананд хүүг “beopbo.com” онцолжээ

Монголоос ирсэн хатагтай Даваа лам багш нэр хайрласан хүүгийнхээ төлөө үнэхээр л амь биеэ үл хайрлан тэмцэх ажгуу. Тэрбээр хэлэхдээ, хүү маань нуруу нугасны хорт хавдар туссан болохоор бид хүүгээ эмчлүүлэхээр Өмнөд Солонгос улсыг зорин ирсэн билээ… Гэтэл, эмчилгээний явцад хүү маань бас цусны хорт хавдартай болох нь тогтоогдчихлоо.

Зургадугаар сарын дундуур Өмнөд Солонгосын “Beopbo” хэвлэлийн агентлагын нэг хүн надтай утсаар холбогдсон юм. Тэр хүн бол Тэгү сумийн лам байв. Нэг Монгол хүү хорт хавдар өвчинтэй тэмцэж байгаа, гэвч эмчилгээ, эмнэлгийнх нь зардалд мөнгө  нь хүрэхгүй байгаа гэлээ. Лам хэлэхдээ, гадны цагаачдад туслах кампанит ажил эрхэлдэг Иль Шихо Ильтэй холбогдчихвол туслах байх гэж найдаж байгаа гэв. Энэ бүхний талаар ярьж, тусламж хүссэн ламын хоолойн өнгө нь цаанаа нэг л санаа зовнисон, түгшсэн янзтай байв. Ламын сэтгэлийг гагцхүү Монголоос ирсэн 31 настай Даваа, түүний 10-хан настай Ананд хүүгийн байдал зовоож байсан юм.

Даваа бол Монгол улсын нийслэл Улаанбаатарт аж төрдөг. Тэрбээр гэртээ жижигхэн тахилын ширээ бэлдээд, өдөр бүр ажилдаа явахаасаа өмнө Будда бурханд залбирдаг ажээ. Мөн лам хуврагийг хүртэл гэртээ урин залж, сургааль номыг нь сонсдог гэнэ.

Анхны хүүхэд нь мэндлэх үед тэрбээр мөн л ламд хандан хүүдээ нэр өгөхийг нь хүссэн аж. Лам ч хүүд нь Ананд гэсэн нэрийг өгчээ. Лам “Бүгдэнд нь аз жаргал, баяр хөөрийг авчрах болтугай” гэсэн ерөөлийг билэгдэн ийнхүү Ананд хэмээх нэрийг өгсөн гэдгээ хэлжээ. Даваа хүү Анандтайгаа байнга л Гандан хийд рүү очдог байж. Гандан хийд рүү ирэхдээ, харихдаа цаг орчимын хугацаа л зарцуулдаг гэлээ. Хүүтэйгээ хамт залбирч мөргөн, лам хуврагуудын нрм айлдахыг сонсч, тагтаа шувуунуудыг хооллодог байж. Гандан хийд хүүгийнх нь хувьд бас нэг тоглож наадах дуртай газар нь, мөн хоёр дахь сургууль нь болсон гэдгийг ч Даваа ярив. Тэр үе үнэхээр л аз жаргалтай өдрүүд байсныг ч дурсав.

Гэтэл, азгүй явдал гэнэт тохиолдох нь тэр. Нэг өдөр Ананд хүүгийн хөл нь гэнэт өвдөж эхэлсэн байна. Тэгэхээр нь Даваа саяхан зах дээрээс авсан чанаргүй муу гуталнаас болсон байх гэж бодоод хүүдээ шинэ гутал авч өгсөн гэнэ. Гэсэн ч, хүүгийнх нь хөлний өвдөлт улам л ихэсч, бүр ташаа, нуруу нугас нь хүртэл өвдөх болсон гэнэ.

Түүнээс хойш хэдхэн сарын дараа буюу энэ оны гуравдугаар сард хүүгийнх нь биеийн байдал бүр муудаж, Ананд хүү явж чадахаа больсон байна.

Тэгээд Даваа Монголдоо хүүхдийн эмнэлэгт хандсан аж. Эмч хэлэхдээ, хүүхэд нь нуруу нугасны хорт хавдар туссан байж магад, нуруу нугасны мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөжээ.

Гэсэн ч, Монголд эмнэлгийн үйлчилгээ тийм ч сайн биш, хүүгийнх нь өвчнийг анагаах боломжгүй гэжээ. Чухам тэр үед л Даваад амьдрал нь дуусан мэт санагдсан аж.

Эмнэлгээс гарчихаад Даваа өөр жирийн нэг эмч дээр очсон байна. Тэгээд түүний хувьд ганц хийж чадах зүйл нь залбирах байлаа. Будда бурханы өмнө залбирах болгондоо Даваа өөрийн эрхгүй нулимс унагадаг байж.

Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байсан найз нь нөхөд нь Монголд ирчихээд Давааг хүүгээ дагуулаад Өмнөд Солонгос руу явахыг санал болгсон байна. Тэндэхийн анагаах ухааны техник технологи нь хөгжсөн гэдгийг хэлжээ. Даваа нягтлан бодогчоор ажилладаг, сарынх нь цалин дөнгөж 250,000 вон. Тиймээс Даваа онгоцны тасалбар ч авч чадахгүй болохоор эмнэлгийн төлбөр тооцооны тухайд бол бүр бодолтгүй байв. Даваад тулгарсан энэ асуудалд нь түүний гэр бүлийнх нь танил жирийн нэгэн лам хуврагууд тусламжийн гараа сунгаснаар түүнд бага ч болов аз тохиосон байна.

Даваагийн зовлон зүдгүүр, уй гашууг сонссон лам олон нийтийн сүлжээгээр дамжуулан хандив цуглуулж эхэлсэн аж.

Эцэст нь, лам хуврагууд, сайн санаат хүмүүсийн ачаар Даваа хүү Анандтайгаа тавдугаар сард Өмнөд Солонгост ирж, эмнэлэгт хагалгаанд орсон билээ.

Тэгтэл, нэгэн санаандгүй зүйл тохиов. Монголоос Өмнөд Солонгост байгаа хүмүүс олон нийтийн сүлжээнээс Даваагийн талаар олж мэдээд Даваад туслахыг хүсч, түүнтэй холбоо тогтоосон байна. Тэд Сөүл дэх сүмийн жирийн нэгэн гишүүд байв. Тэдний батлан хэлснээр “биднийг Бурхан Будда холбосон” аж.

Ананд хүүгийн хагалгааны өмнөх цусны шинжилгээгээр цусны эмгэгтэй болохыг тогтоосон байна. Дахин нарийвчилсан шинжилгээ хийхэд цусны хорт хавдартай болох нь тогтоогджээ. Ингээд Ананд хүүг Сөүлийн Их Сургуулийн эмнэлэг рүү яаралтай шилжүүлсэн байна. “Хагалгааны дараа бүх зүйл зүгээр болчихно гэж бодож байсан. Гэтэл, өөр нэг хорт хавдар илэрснийг сонсчихоод би их айж, балмагдсан» гэж Даваа ярив.

Ананд хүү сэхээний тасагт бараг долоо хоног хэвтжээ. Хариугүй жаахан бие нь энэ бүхнийг даван туулахын тулд үнэхээр хүнд болсон байв.

Хорт хавдар мэдрэлийн системийг нь дарангуйлснаар, бие засч чадахгүй болсон байна. Эмч хэлэхдээ, хими эмчилгээний дараа биеийнх нь байдлыг сайтар хянаж байгаад хагалгаанд орох хэрэгтэй гэжээ. Төд удалгүй анхны хими эмчилгээ нь эхэлсэн байна. Насанд хүрсэн хүмүүс хүртэл дааж давахааргүй тийм айхтар хими эмчилгээний зовиурыг Ананд хүү өөр дээрээ мэдрэв. Гэтэл нэгэн гайхалтай зүйл тохиожээ. Нугасан дахь хорт хавдрынх нь хэмжээ багассан байв! Ахиад хэд хэдэн хими эмчилгээ дутуу үлдсэн, мөн  цусны хорт хавдрыг нь эмчлэхийн тулд цусны үүдэл эсийг шилжүүлэн суулгах шаардлагатай байв. Даваа ч бууж өгөхгүй хэвээр.

Даваад илгээсэн эмнэлгийн төлбөр тооцооны хуудсан дээрхи дүнг харваас олон арван мянган вон байгаа харагдана.

Эмчилгээний зардал нь тэдний хувьд эмнэлэгт гэрээ байгуулахгүйгээр байх боломжгүй болтлоо нэмэгдсээр л.

Ирээдүйд юу болохыг таашгүй ч Даваа инээмсэглэсэн хэвээр: “Ахиад найдвар байгаа болохоор би хүүгийнхээ урмыг нь хугалмааргүй байна” гэсэн юм.

Өнөөдөр Даваа Ананд хүүгийнхээ гарнаас нь атгаад эмнэлгийн хананд өлгөөстэй байх Будда бурхны хөрөг зургийн өмнө чин сэтгэлээсээ залбирч сууна.

“Бурхан минь бидэнд туслаач! Хүүг минь хурдан эдгээж өгөөч!”

Даваа болон Ананд хүүд туслах хандивын данс:

Nonghyup 301-0189-0372-01 02) 725-7010

Нийтлэлийг бичсэн сурвалжлагч: Мина Ким [email protected]

№1592 “Beopbo” сонин “Ертөнцийг өөрчлөх Буддагийн хүч”

※ Энэхүү нийтлэлийг дэмжээрэй.

Sponsorship ARS 060-707-1080, 5000 вон

Эх сурвалж: “Beopbo” сонин (http://www.beopbo.com)

О.АНАР

Э.Анандын ээжтэй цахимаар холбогдон цахимаар ярилцсаныг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button