НИЙГЭМСПОРТ

ТОДРУУЛГА: Нэг моринд таван сая төгрөгийн нөхөн олговор олгоно гэдэг худал мэдээлэл

Цар тахлын нөхцөл байдлын улмаас өнөө жилийн улсын наадмыг цуцлан, бүтэн жилээр хойшлуулсан билээ. Улсын наадмыг хойшлуулахыг уяачид эсэргүүцэн Сүхбаатарын талбайд морьтой жагсан, дуу хоолойгоо хүргэсэн юм.

Цахим орчинд “Наадам хойшлуулсантай холбогдуулан уяачдын нэг морь тутамд таван сая төгрөгийн нөхөн олговор олгоно” гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ мэдээлэлд итгэсэн иргэд цахим орчинд ихэд шүүмжлэлтэй хандан, дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм.

Энэ талаар Монголын морин спорт уяачдын холбооноос тодруулахад “Худлаа мэдээлэл. Уяачдын нэр хүндийг унагаах гэсэн ийм худал мэдээлэл гарсанд харамсалтай байна. Уяачдыг олон нийтэд муухай харагдуулах гэсэн явуургүй арга. Яаж ч бодсон нэг моринд таван сая төгрөгийн нөхөн олговор олгох боломж улсад байхгүй. Тийм хэмжээний мөнгө нэхэмжлээд, авах гээд байж байх улс уяачид бид биш.

Улсын наадам өнөө маргаашгүй болох гэж байхад хойшлуулж, иргэдийг талцуулсан нь төр засаг. Хүн бүхэнд амьд явах эрх бий. Тэгвэл улсын наадамд хаяанд ирчихсэн, морьдын уяа ханачихсан байхад улсын наадмыг хойшлуулахаар уяачдад хэрхэн туссан бэ, уяачдын эр ашиг яаж хөндөгдсөн бэ гэдгийг иргэд бодолцох хэрэгтэй.

Морьдынхоо уяа сойлгийг тааруулж, өвсний сор хөөж явсаар гэртээ харилгүй олон сар болсон уяач олон. Нутгаасаа гараад хагас жил болсон уяач ч бий. Одоо тэд гэртээ хариад юу гэж хэлэх вэ. Уяачдад ийм хүнд тусаж байгаа энэ цаг үед ийм мэдээлэл гарч, иргэдийг улам талцуулж байгаад харамсалтай байна.

Манай холбоо, уяачид төр засагт гомдол гаргаагүй. Төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгээд жагсаалаа тараасан. Тиймээс иймэрхүү худал мэдээлэлд итгэн, уяачдын талаар буруу ойлголт авахгүй байхыг хүсье” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиn
Зочиn

Yasan davarsan bizda nar ve tatvaraa tulduggui baij adguusandaa xurtel mungu avax nee

Иргэн
Иргэн

Энэ уяачид чинь яасан мунхаг тэнэг шуналтай хүүрнүүд байдөг юм бэ хөөе горьд тахал үхэлтэй байхад юун та нарт өгөх мөнгө бүү давар горьд морьноосоо тэнэг юм байнатиим мөнгө монгол улсад байхчгүй шүү хүн нь өлсөж байхад юу вэ малаас дор малууд аа

Иргэн
Иргэн

Яг үнэндээ их хуралд суугаа баян мохьтой улсууд цаанаас нь явуулга хиигээд байна шүүдээ туваан мэтиин эргүү гахайнаад байна хурдан морьтой баян гишүүд араас нь дэмжээд байна зааж зураад хөдөлгөөд байна яасан муухай юм бэ та нар өөрсдөө өвдөнө үр хүүхэд гэр бүл эцэг эх ахан дүүс чинь өвдөнө үхнэ шүүдээ баян хүмүүсииг энэ тарал дайрахгүй биш шүүдээ үхүүлж байж ойлгоноо гайгүй та нар хохино

Ахмад
Ахмад

Энэ хэдэн уяачдыг болдог бол хядаад шүршээд аригачих юмсан яасан доодохоосоо тэнэг юм бэ хэдэн морь чинь өьчнөөр арилчихвал та нар юугаар онгирох юм бэ мал нэг зуд ба өвчнөөр арилдаг биздээ эх орон ард түмэн чинь та нартай хамт оршино шүү махаар бооно гэнээ үгүй шүү бүх малчид хурдан морь уядаггүй юм олон малчдын нэр барьж хуцахаа боль

Зочин
Зочин

Эргүү хар Хятадын эрлийз хурлийзуудаа. Наана чинь мөнгө өгөхгүй, авахгүй гэсэн байгаа биздээ. Бичсэн юмыг ч зөв уншиж чадахгүй байж нэгнийгээ доромжлохоо ичээч малнуудаа.

Зочин
Зочин

Муу хувалзнууд хол очиж хуц энэ малчид гэж унэн даварсан дарваанууд малдаа овс тэжээл бэлдэхгуй энд тэнд наадамлаад дараа зуд болохоор улс тусалсангуй гэж гоншигноод мал нь эдний мал биздээ covid 19 эхэллээ эд улаанбаатарчуудад яаж туслав нудээ аниад дуугуй сууцгаасан тэгэхэд хотын бид нар зуд болохоор чадлынхаа хэрээр эдэнд тусалдаг биз дээ хувиа хэчээсэн хогийн новшнууд аан тий ховсголийн билуу нэг малчин хэдэн ямаагаар халдвартын эмнэлэгт тусалсан оор нэг ч малчин байхгуй ээ ичиж амьдар ухамсартай байцгаа аяганы хариу одортоо агтны хариу жилдээ гэж байдгийг санж явагтун

зочин
зочин

ХӨӨРХИЙ УЯАЧДЫН СЭТГЭЛ САНААГ БОДОЛЦОЖ ОЛГООРОЙ. ГОМДООД ДАРАА ЖИЛИЙН НААДАМД ИРЭГҮЙ БОЛ БИД Л ХОХИРНО.

Хүн
Хүн

yasanshunal ni diilddeqqui xumuus be uvn ta nart monqo oqox odor shonoqui zobj baiqa emch ajiltnuudadda oqox monqo oldoxqui b na uxej ureqdej b qa taxal tusssan irweddee em xoms monqo alqa ta nar chin toroos dandaa l zuqeer yanz buriin monqo abdaq biz dee

Иргэн
Иргэн

Дурандаа явчихаад илуу дутуу юм яриад яах вэ дээ.

Зочид
Зочид

Өөрсдийнх нь морьд уралдаж чадаагүй болохоор өөрсдөдөө нөхөн олговор олгох гэж байна уу ард түмнийг тэнэг гэж бодоогүй биздээ та нар болилдоо цаана чинь короноогоор хүн үзүүлж чадахгүй гадаа үхэж үрэгдээд байхад арайчдээ

Холбоотой мэдээ

Back to top button