ДЭЛХИЙ

Физикчид атомын хамгийн өндөр нарийвчлалтай зургийг авчээ

Физикчид одоог хүртэл авсан атомын хамгийн өндөр нарийвчлалтай зургийг танилцуулсан талаар “Scientific American” сайт мэдээлжээ. Энэхүү зургийг Корнеллын их сургуулийн физикчид авсан байна. Шинээр гарсан “IPhone”-ын загварын камерын хүчин чадал таныг гайхшруулдаг байх. Тэгвэл Корнеллын их сургуулийн эрдэмтдийн ашигласан төхөөрөмж биетийг 100 сая дахин томруулах чадвартай аж.

Өмнө нь 2018 онд тэдгээр эрдэмтэд хамгийн өндөр нарийвчлалтай микроскоп бүтээж Гиннесийн номонд бичигдэж байжээ. Харин сүүлд авсан зургаараа өмнөх рекордоо эвдсэн байна. Эрдэмтэд энэхүү зургийг электрон птикографи нэртэй техник ашиглан авчээ. Птикографи нь секундэд тэрбум гаруй электрон бууддаг арга аж. Өмнө нь энэхүү аргаар нэгээс хэдхэн атомын зузаантай сорьцын зургийг авч чаддаг байжээ. Харин арга барилаа сайжруулснаар хэдэн арваас зуу зуун атомын зузаантай зүйлийн зургийг буулгах боломтож болсон байна.

“Scientific American” сайтад тэдний судалгаа утас, компьютер гэх мэт бусад электрон барааны хүчин чадал, хурдыг сайжруулж илүү удаан хугацаатай ажилладаг зай хураагуур бүтээхэд тус болно хэмээжээ.

Эх сурвалж: Scientific American

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-05 10:05

Пиктограф гэж зөв бич

Зочин
Зочин
2021-07-05 10:06

Ийм сэтгүүлч нар ард түмнийг гэгээрүүлэх биш тоогойг л эргүүлэх байхдаа. Ккк

Холбоотой мэдээ

Back to top button