Сошиал трэндСПОРТ

Д.Цэрэнтогтохоос ДОПИНГ ИЛЭРСЭН ҮҮ

Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ-д шинжлүүлэхэд ХОЁРООС НЬ ДОПИНГ ИЛЭРСЭН асуудал олны анхаарлыг татаад буй.  Уг мэдээлэл олон нийтэд цацагдсан даруйд Улсын аварга Э.Оюунболдоос бусад 15 бөх “НАДААС ДОПИНГ ИЛРЭЭГҮЙ”  гэх утга бүхий мэдэгдлийг хийсэн.

Улсын аварга Э.Оюунболд өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэл хийхдээ “Миний шээсийг сольсон. Би допинг хэрэглэж үзээгүй” гэж онцолсон юм. Энэ нь Улсын аварга Э.Оюунболдын нэр дээр шинжлэгдсэн шээснээс ДОПИНГ ИЛЭРСЭН гэдгийг баталсан билээ.

Ингэснээр “Допинг хэрэглээгүй” гэж мэдээлэл хийсэн 15 бөхийн аль нэг нь хэрэглэснээ НУУСАН болж таарч байгаа юм.  Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос “Допинг хэрэглэсэн хоёр бөхийн нэгээс нь нэг төрлийн, нөгөөгөөс нь дөрвөн төрлийн сэргээшийн бодис илэрсэн.  Наймдугаар сарын 8-нд хоёр бөхтэйгээ холбогдсон бөгөөд нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө бөх 11-нд хариутайгаа танилцсан” гэх мэдээлэл өгсөн.

Тэгвэл 2019.08.12-ны байдлаар Э.Оюунболд, Ж.Ням-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох нар МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ тунаж үлдээд байсан. Гэтэл хамгийн сүүлийн бөхөд 2019.08.11-ний өдөр гэхэд допингийн хариуг нь хүргэсэн гэж албаныхан мэдэгдсэн.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, допингийн асуудлаар 2019.08.12-ний өдрийн байдлаар мэдэгдэл хийхгүй үлдсэн гурван бөхөөс ХОЁР НЬ ХЭРЭГЛЭСЭН  гэх шинжилгээ гарсан тул  мэдэгдэл хийлгүй, эргэлзэж цаг алджээ.

Бидэнд олдсон эх сурвалжийн мэдээллээр, Үндэсний их баяр наадмын тавын даваанд Улсын харцага О.Хангайг давж, Өсөх идэр начины болзол хангасан Д.Цэрэнтогтохоос ДОПИНГ ИЛЭРСЭН  гэх.

Тэрбээр “Сайн байцгаана уу. Надаас ямар нэгэн допингийн төрлийн эм бэлдмэл илрээгүй” гэсэн 09 секундын бичлэгээр мэдэгдэл хийсэн байдаг. Гэвч уг мэдэгдэл өөрийнх нь нүүр хуудсанд байршаагүй байна. 

Бид Улсын өсөх идэр начин Д.Цэрэнтогтохын хийж байсан мэдэгдлийг доор үзүүлэв.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Mmmm
Mmmm
2019-08-19 10:07

Yag notlogoogui bitii ingej hudlaa medeelel sensaats bolgoj bai busdiin amidraliig hundelj sur hudlaa medeelleee zogsoo!!!

Зочин
Зочин
2019-08-19 22:29

Энэ нөхөр одоо болтол гэр бүлийн тогтворгүй, бас айл гэр үймүүлж авгай нартай нь яв�##�ддаг суурь хүмүүжил муутай хүн. Магадгүй ээ.

StevSlarie
StevSlarie
2019-11-09 10:52

Levitra Mit Dapoxetin canadian cialis Propecia Nistagmo

Холбоотой мэдээ

Back to top button