Нийгмийн
ТАНИЛЦ: Дараах аймаг, дүүргийн ЕБС-д сэтгэл зүйч мэргэшүүлж, ажиллуулна

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны зургадугаар сарын 15-ны өдрийн А/222 дугаар тушаалаар ерөнхий боловсролын 30 сургуульд сэтгэл зүйч ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Иймд дараах аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн сэтгэл зүйч”-ээр мэргэшиж тогтвортой ажиллах хүсэлтэй, сэтгэл судлалын үндсэн мэргэжилтэй сэтгэл зүйчдийг энэ сарын 02-09-ний өдрүүдэд бүртгүүлэхийг урьж байна. Үүнд:
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 2, 3 дугаар сургууль, Тариат, Батцэнгэл сумын ерөнхий боловсролын сургууль
- Булган аймгийн ерөнхий боловсролын “Эрдмийн Өргөө” цогцолбор сургууль, Могод, Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургууль, Хялгант тосгоны ерөнхий боловсролын сургууль
- Орхон аймгийн Баян-Өндөр ерөнхий боловсролын 4, 5, 14, 15 дугаар сургууль
- Ховд аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль, Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Буянт, Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургууль
- Хэнтий аймгийн ерөнхий боловсролын “Тэмүүжин”, “Хан Хэнтий” цогцолбор сургууль, Дадал, Баян-Адарга, Галшар сумдын ерөнхий боловсролын сургууль
- Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын “Авьяас”, “Дэлгэрмөрөн” цогцолбор сургууль, Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургууль, Рашаант, Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургууль
- Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын “Эрдмийн Өргөө” цогцолбор сургууль, “Шинэ эхлэл, 28 дугаар сургууль
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль
Сонирхсон сэтгэл зүйчид бүртгүүлэх материал, дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/70237 холбоосоор үзнэ үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.