ДЭЛХИЙ

Израиль улс “Pfizer”-ийн вакцины үүсгэж буй хамгаалалт буурсныг мэдээлжээ

Даваа гарагт (2021.07.05) Израиль улс “Pfizer/BioNTech”-ийн вакцин “КОВИД-19”-ийн халдвар, шинж тэмдэгтэй өвчлөлөөс хамгаалах үр дүн нь буурсан талаар мэдээлжээ. Гэхдээ хүнд хэлбэрийн өвчлөлөөс хамгаалахдаа маш өндөр үр дүнтэй хэвээр байгааг нэмж мэдэгдсэн байна.

Энэхүү үр дүнгийн бууралт нь Израильд Дельта хувилбарын халдвар нэмэгдсэнтэй зэрэгцэн үүсжээ. Тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлснээр зургаадугаар сарын 6-наас хойш “Pfizer”-ийн халдвар, шинж тэмдэгтэй өвчлөлөөс хамгаалах үр дүн нь 64 хувь болж буурсан байна. Харин эмнэлэгт хэвтэх өвчлөл, хүнд хэлбэрийн халдвараас хамгаалахдаа 93 хувийн үр дүнтэй байжээ. Гэвч Эрүүл мэндийн яам өмнө нь үр дүн ямар байсныг мэдээлээгүй юм.

Харин өнгөрсөн тавдугаар сард Израилийн Эрүүл мэндийн яамны албан тушаалтан “Pfizer”-ийн вакцин халдвар авах, эмнэлэгт хэвтэх өвчлөл, хүн хэлбэрийн “КОВИД-19”-өөс 95 хувийн үр дүнтэй хамгаалж байгааг мэдээлсэн. “Pfizer” компанийн төлөөлөгч Израиль улсын тоо баримт дээр мэдэгдэл хийхээс татгалзсан бөгөөд оронд нь тус компанийн вакцин Дельта гэх мэт хувилбаруудын эсрэг үр дүн нь буурсан ч эсрэг бие ялгаруулж байгааг харуулсан судалгааг дурджээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button