ДЭЛХИЙ

Хонконгд террорист халдлага үйлдэхээр төлөвлөсөн өсвөр насны хүүхдүүдийг баривчилжээ

Хонконгийн цагдаагийн алба террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан есөн хүнийг баривчилсан байна. Баривчлагдсан сэжигтнүүд дунд өсвөр насны зургаан хүүхэд байжээ. Тус бүлгэмийн гишүүд 15-аас 39 насны бүлэгт багтах аж.

Цагдаа нар тус бүлгэмийн ашиглаж байсан зочид буудлын өрөөнөөс триацетоны трипероксид гэх хүчтэй тэсэрдэг бодис хураан авжээ. Мөн тэрхүү бүлэгтэй холбоо бүхий 600 мянган хонконг долларыг илрүүлэн хураасан байна. Сэжигтнүүд Хонконг хотод байрладаг төмөр зам, шүүх байр тээврийн хонгил гэх мэт байгууламжид халдан нийгэмд томоохон гарз хохирол учруулахаар төлөвлөж байсан хэмээн цагдаа нар үзэж буй.

Хонконг хотын гүйцэтгэх дарга Кэрри Лам эцэг эх, багш, шашны удирдагч нарт өсвөр насны хүүхдүүдийг хянаж сэжигтэй тохиолдолд мэдэгдэж байхыг уриалсан байна. Тэрбээр хэлэхдээ “Иргэд хууль бус аргаар шударга ёсыг тогтоох гэм мэт буруу үзэл бодолд удаан хугацааны турш автсан” гэжээ.

 Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button