Нийгмийн

АЙМГУУДЫН БАЙР СУУРЬ: “ЗГ-ын шийдвэрийг дагаж хөл хорио цуцлахгүй”

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар баяр наадмын өдрүүдэд иргэдийг хэрхэн зөв зохистой амраах талаар хэлэлцсэн. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагаас тодруулбал “Баяр наадмын амралтын өдрүүдэд ард иргэдийг хэрхэн зөв зохистой амрах боломжийг бүрдүүлэх талаар /2021.07.07/-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Боомтууд дээр хөл хориог хэвээр үлдээнэ. Харин бусад аймгууд дур мэдэн хөл хориог тогтоохгүй. Аймгуудын нөхцөл байдлыг УОК-т уламжилж тодорхой үнэлгээ хийсний дараа хөл хорио хийх эсэхийг шийднэ.

Нийслэлчүүд нэг удаад таваас дээшгүй хүний гэр бүлийн тоотойгоор аялах боломжтой ба гэр бүлийн нэг гишүүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, /вакцинаа хийлгээд 14 хоносон иргэнээс шинжилгээ авахгүй/, таваас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авна” гэлээ.

Баяр наадмын өдрүүдэд хилээ хаагаад байсан 18 аймаг 183 сум бий. Дийлэнх иргэдийн зорчих төлөвлөгөөнд багтдаг, аяллын цөм боловч хөл хорио тогтоосон аймгуудаас Засгийн газрын дээрх шийдвэрийг мөрдөх, эсэх талаар аймгуудын онцгой комиссоос лавлалаа.

-ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗДТГ-ИЙН ОРЛОГЧ М.ХУЯГБААТАР-

Манай аймаг улсын онцгой комиссын шийдвэрийг дагаад долдугаар сарын 09-ний өглөөний 06 цагт хилээ нээж, хязгаарлалт байхгүй болно. Вакцинаа хийлгээд 14 хоног болсон бол манай аймаг руу нэвтэрч болно. ингэхдээ гэр бүлийн нэг гишүүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна. Хэдий Засгийн газрын шийдвэр гарсан ч тухайн аймаг орон нутгаас тогтоож байгаа хэм хэмжээ, дүрэм журмыг дагаж мөрдөнө.халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй. Хөвсгөл аймгийн сум руу зорчиход л адилхан энэ дүрэм үйлчилнэ. Гэхдээ манай сумдаар халдвар ихтэй байгаа учраас иргэд хариуцлагатай зорчих хэрэгтэй.

Тусгаарлалтын хувьд гэрээр долоо хоног тусгаарлаж байгаа. Тусгаарлахгүй бол хоёр тунг хийлгээд ч халдвар тээсэн хүн орж ирээд иргэдэд халдвар тараах эрсдэлтэй гэлээ.

-АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС-

Өчигдөр засгийн газраас орон нутаг дур мэдэн хилээ хаахыг хориглоно гэж байна. Гэхдээ манай аймгийн хувьд Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө тус шийдвэрийг гаргаж баталсан учраас цуцлахгүй. Манай аймаг хилээ хаалттай хэвээр үлдээнэ гэсэн юм.

-УВС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС-

Засгийн газрын шийдвэр гарсан учраас бид хуралдаж байна. Ер нь Засгийн газрынхаа шийдвэрийг дагаж, хилээ нээх талаар хэлэлцэнэ. Хэрэв хилээ нээвэл вакцины хоёрдугаар тунг хийлгэж 14 хоносон иргэнийг нэвтрүүлэхээс гадна гэрийн тусгаарлалтыг идэвхжүүлнэ гэлээ.

-ХОВД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС-

Манай аймгийн хувьд хөл хориогоо цуцалсан. Коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг хоёр тунтай, орон нутгаар зорчих эрх нь үүссэн иргэн бүр зорчих боломжтой гэсэн юм.

-ЗАВХАН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС-

Манай аймаг руу нэвтрэхийг хүссэн иргэн Завхан аймгийн аль нэг сум, багт харьяатай байх гэсэн шаардлагыг тавьж байна. Үүнээс гадна дархлаажуулалтын хоёрдугаар тунтай, 14 хоносон байх гэсэн хоёр шалгууртай байна гэлээ.

Зуны улиралд иргэдийн аялалд ихээр гардаг аймгуудын онцгой комиссоос дээрх тодруулгуудыг авсан юм. Харин иргэдийн хувьд хилээ хаасан, нээгээгүй аймгуудын тухайд байр сууриа ийн хэлж байна.

Очих гэж буй аймгийнхаа онцгой комиссоос лавлаж зорчоогүйн улмаас аймгийн хил дээрээс буцах тохиол цөөнгүй гарч байгаа. Иймд иргэд хөдөө орон нутаг руу зорчихоор төлөвлөж байгаа бол эхлээд тухайн аймгийнхаа онцгой комисстой холбогдох шаардлага гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
cda
cda
2021-07-08 09:06

оюун-эрдэнийг тоож байгаа нохой ч байх байгаа юм байна л да

зочин
зочин
2021-07-08 09:24

Юун аймгуудын Хил вэ. Нэгдмэл улс холбооны улс шиг болох гээд бага хаадын үе рүү зүтгээд байна уу. Засаг дарганарөөрсд йгөө хэн гэж бодоод байна. Даруулга өгч байранд нь аваачаач. Нутаг дэвсгэр засаг захиргааны зааг байдаг баймаар байт�##� хилээ хаана гээд тусгаар улс шиг аашлаад ун�##�аа шүү, энэ оркууд

Зочин
Зочин
2021-07-08 09:38

zuv shudee hervee aimaguudad uuneesh ih garaad ehelvel hen hariultslaga huleeh we? ANU-d buh muj ni arga hemjee awah erhtei baidag

zochin
zochin
2021-07-08 09:41

АЙМГУУДЫН ХИЛ ГЭЖ БАЙХГҮЙШДЭЭ, АЙМАГ ХООРОНДЫН ЗААГ ГЭМЭЭР ЮМ УУ .ТӨВ СУУРИН ГАЗРУУДААР ТОДОРХОЙ ШАЛТГААНААР ОРУУЛАХААС БУСАД ТОХИОЛДОЛД ХЯЗГААРЛАЛТ ХИЙЖ БОЛОХ ЮМ.САНХҮҮ ЭДИЙН ЗАСАГ БҮХ АСУУДЛАА БИЕ ДААГААД АВААД ЯВЧИХДАГ ХОЛБООНЫ УЛС БИШ ДЭЭ ЯМАР.

Зочин
Зочин
2021-07-08 12:32

Хурган дарга нарын хийрхэл. Үгэнд орохгүй бол ажлаас нь хусавч! Я

Зочин
Зочин
2021-07-08 13:13

Аймгуудын зөвшдээ. Орон нутгийн боломж нөхцөлөө тэд хотын дарга нараас илүү мэдэж байгаа. Наадмын дараа аялагчид буцна, хөдөөний хэд ковидоо дийлэхгүй болоод үлдэнэ. Сумын ганц эмч, аймгийн 2 сэхээний эмч нь хаанаа ч хүрэлцэхгүй. Гэрт бөөнөөрөө амьдардаг м�##�чид өөрийгөө тусгаарлах ч боломжгүй, хол төвөөсөө эмнэлгийн тусламж авах ч хэцүү

Зочин
Зочин
2021-07-08 13:28

Arkhangain gar ovoo tom bnaa

Батболд
Батболд
2021-07-08 15:39

улс дотор улс болоод байгаа аймагийн дарга нарыг хуучин байранд нь буюу хамга�##��##�тын �##�банд буцаагаад оруулчихаач наадуул чинь дандаа л харуул хийж байсан усан толгойнууд ш дээ дон�##�д гэдэг бохь баярлаад жажилдаг байсан юмнуудын аманд дриол хийчихээр аргагүй ш дээ

Үгүй ер
Үгүй ер
2021-07-08 16:01

Архангайн Засаг даргыг ажлаас нь х�##�. Засгийн Газрын шийдвэрийг эсэргүүцдэг тэр хэн юм? Завхан ч мөн адил. Бүр дураараа юм болох нь. Нэг л төр засагтай гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй.

Zochin
Zochin
2021-07-08 20:13

Zuv shiidver baina, izrail uls sandarch baixad manaix xul xoriogoo sulruulbal balrana shuu

Ганбаа
Ганбаа
2021-07-08 20:17

Хүний өөрийн зүйлээ ялгаж сурмаар юм.Айл оруулахгүй гэвэл орж болохгүй гэсэн үг.Дараагийн үр дагаврыг хэн хариуцах вэ.

Иргэн
Иргэн
2021-07-08 20:50

За тэгээд Аймгийн Үндсэн хуулиа хэзээ батлаж, Хилийн цэргээ хэзээ байгуулах гэж байна даа?

Ард
Ард
2021-07-08 21:28

Засгийн шийдвэр дагахгүй гэдэг цэмээнтэн толгойтыг даруй ажилаас �######�уулж засаг цааз хатуу гэдгийг мэдэрүүлнэ үү ёөөк , ёрөнхийий сайдааа

Холбоотой мэдээ

Back to top button