ДЭЛХИЙ

Токиод болох олимпын бамбарын буухиаг цуцалжээ

“КОВИД-19”-ийн халдварын улмаас олимпын галт бамбарын буухиаг Токио хотын гудамжинд зохион байгуулахаа цуцалжээ. Харин Токио хотоос өмнөд зүгт байрладаг Огасавара мужид бамбарын буухиаг төлөвлөснөөр явуулна гэдгийг албан тушаалтан мэдээлсэн байна. Мөн Кёото, Хирошима хотууд нийтийн гудамжинд буухиа хийх төлөвлөгөөгөө цуцалжээ

Ирэх баасан гарагаас (2021.07.09) эхлэн буухианы оронд галт бамбар асааж онлайнаар шууд дамжуулах аж. Токиогийн 2020 оны зуны олимп энэ сарын 23-ны өдөр эхлэх товтой байгаа. Гэвч сүүлийн саруудад коронавирусийн халдвараас болж зуны олимпыг хойшлуулах, цуцлах хэрэгтэй гэж үзсэн Япончууд гудамж, талбайд жагсаал хийх болсон.

Олимпын галт бамбарын буухиа өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн боловч олон тооны асуудалтай тулгарсан байна. Тухайлбал 53 настай эмэгтэй олимпын бамбарыг усан буугаар унтраах гэж оролдсон аж. Интернет дээр нийтлэгдсэн бичлэг дээр тэрбээр “Олимпын наадмыг зогсоо” хэмээн орилж байгаа нь бичигджээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button