ДЭЛХИЙ

Токиогийн олимп гадаад, дотоодын үзэгчгүй болох шийдвэр гарчээ

Японд коронавирусийн тохиолдол нэмэгдэж байгаа тул Токиогийн зуны олимпыг ямар ч үзэгчгүй болох шийдвэр гаргасан байна. Тус шийдвэрийг албаны хүмүүс, тэмцээнийг зохион байгуулагчидтай хэлэлцсэний эцэст олимпын наадмыг хариуцсан сайд Тамаёо Марукава пүрэв гарагийн орой мэдэгджээ.

Токиод олимпын наадам явагдаж байх үед ч гэсэн тус хот коронавирусийн онц байдал дор байх юм. Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагийн хэлснээр тус онц байдал долдугаар сарын 12-оос наймдугаар сарын 22-ны хүртэл үйлчлэх аж. Ирэх даваа гарагаас (2021.07.12) үйлчлэх тус онцгой байдлын үед бар болон ресторанууд 20:00 цаг гэхэд хаах ёстой бөгөөд согтууруулах ундаа худалдаалж болохгүй юм.

Мөн “КОВИД-19”-ийн тохиолдол ихсэж байгаатай холбогдуулан олимпын галт бамбарын буухиаг Токио хотод зохион байгуулахаа цуцалсан. Мөн Кёото, Хирошима хотууд нийтийн гудамжинд буухиа хийх төлөвлөгөөгөө цуцалжээ. Өнөөдрөөс эхлэн буухианы оронд галт бамбар асааж онлайнаар шууд дамжуулах юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button