ДЭЛХИЙ

БНХАУ: Панда баавгай ховордсон амьтдын жагсаалтаас гарсан

БНХАУ-ын албан тушаалтнууд панда баавгайг ховордсон (устах аюул маш өндөр) амьтдын жагсаалтаас гарсан ч  эмзэг (устах аюул өндөр) амьтдын нэг хэмээн мэдэгджээ. Панда баавгайн тоо толгой 1800 хүрсэн тул ангиллыг өөрчилсөн байна.

Мэргэжилтнүүд хэлэхдээ тус улс Панданы амьдрах нутгийг өргөсгөх гэх мэт урт хугацааны нөхөн сэргээх ажиллагаа явуулж ховордсон амьтдын төрөл зүйлээс гаргасан хэмээжээ. БНХАУ панда баавгайг үндэсний баялаг хэмээн үздэг бөгөөд дипломат бэлэг болгон бусад улсад зээлдүүлдэг. Байгаль хамгаалах олон улсын холбоо пандаг 2016 онд ховордсон ангиллаас эмзэг бүлгийн төрөл зүйлд оруулсан билээ. Тухайн үед БНХАУ-ын албан тушаалтнууд тэрхүү шийдвэртэй санал зөрөлдөж байсан юм.

БНХАУ-ын Байгаль экологийг хамгаалах газрын сайд Цуй Шухонг хэлэхдээ панда баавгайн ангиллыг өөрчилсөн нь тэдний амьдрах орчныг сайжруулсан гэдгийг харуулж байна хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button