ДЭЛХИЙ

ОХУ-ын зүгээс Умард Солонгост вакцин өгөхийг санал болгожээ

Умард Солонгост хөл хорио тогтоосны улмаас хэт өлсгөлөнд автаж байгаа тул ОХУ тус улсад вакцин өгөхийг дахин нэг удаа санал болгосон байна. Өмнө нь хэд хэдэн улс Хойд Солонгост вакцин өгөхийг санал болгосон ч Пёньян үүнийг хүлээн аваагүй.

Вакцин авахын оронд Хойд Солонгос коронавирусийн халдвараас зайлсхийж хилээ хаасан. Тус улс хоол хүнс, бордоо, түлшний хувьд БНХАУ дээр тулгуурладаг бөгөөд хилээ хаасан нь Бээжинтэй худалдаа хийхэд нөлөөлсөн байна. Өнгөрсөн сард Ким Жон Ун хоол хүнсний дутагдал нүүрлэж байгааг хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр иргэддээ хамгийн муу зүйлсд бэлтгэлтэй байхыг хэлжээ.

Өнгөрсөн жил Хойд Солонгос далайн хар шуурга, үерт өртсөний улмаас ургац устгагдсан байна. Үүн дээр нэмэгдэн олон улсын хориг, цар тахлаас болж хилээ хаасны улмаас хоол хүнсний дутагдал нүүрлээд байгаа юм. Умард Солонгос “КОВИД-19”-ийн тохиолдол бүртгэн аваагүй хэмээн мэдээлсэн. Гэвч мэргэжилтнүүд энэхүү мэдэгдэлд эргэлзэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-07-09 16:30

ОРОСУУД ОДОО ХОЁР СОЛОНГОСЫН АСУУДАЛД ДАВРААД ОРОЛЦОХ НЬ ДЭЭ

Зочин
Зочин
2021-07-09 16:33

оросууд дотоодоо хагаж чадахгүй байж худлаа шаах юм аа

Холбоотой мэдээ

Back to top button