Нийгмийн

ТОЙМ: Үр дүн гаргахгүй бол СҮРЖИГНЭЛ болж хувирах Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын ажиллагаа

Генералын гэрээс буу, 500 мянган ам.доллар олдож, АТГ-ын Дэд даргыг томилж, ХЗДХ-ийн сайд нь Замын-Үүдэд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэхчлэн асар олон үйл явдал өрнөсөн долоо хоног байв.

Өнгөрөгч долоо хоногт Монголын урд хил дээр томоохон үйл явдал өрнөсөн юм. ХЗДХ-ийн сайд Замын-Үүдэд очиж гүйцэтгэх ажиллагаа хийж бужигнуулав. Ерөнхий сайд Замын-Үүдэд очиж, үүссэн хүндрэлийг 30 хоногийн дотор залруулахгүй бол холбогдох албан тушаалтнуудад огцруулах хүртэл хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Улмаар Засгийн газрыг шууд ээлжит бусаар хуралдуулан ТЕГ, ЦЕГ, АТГ оролцсон ажлын хэсэг байгуулсан байдаг. Дараа нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж гүйцэтгэх ажиллагаа хийж, баривчилгаа явуулсан нь энэ.

БОДИТ БАЙДАЛ: Коронавируст цар тахлын энэ хүнд нөхцөлд амь голтойгоор дөнгөн данган бизнес эрхлэгчид ачааны үнэд дарлуулж, хөөрөгдсөн үнийн дүнд ард иргэд нь дарлуулж байв. Монголчуудын ачаа Эрээнд тонн тонноороо саатаж, бараагаа хүлээсэн жолооч нар машиныхаа кабинд унтаж, нийлүүлэлт нь удааширсан бизнес эрхлэгчид дампуурсан. Монголын эдийн засгийн гол урсгал болсон Замын-Үүд сүүлийн хэдэн сар хүндэрснээр ачаа тээврийн хөлс болоод дотоодын барааны үнэ жинхэнэ утгаараа хөөрөгдсөн. Ийм хөл толгойгүй авлигачдаас үүдэлтэй завхрал тэнд өрнөөд буй.

ӨНЦӨГ 1: Эл явдалд нь харин Ерөнхий сайд болоод ХЗДХ-ийн сайд хоёрт багахан сайшаалын үг унагах өнцөг бийг үгүйсгэхгүй. Л.Оюун-Эрдэнийн гэх тодотголтой танхим авилгачид бугшсан идээ бээрийн зах зухаас шахаж эхлэв гэж ойлгогдож байгаа учраас тэр. Шат шатны байгууллагад авлига, албан тушаал ямар гүн гүнзгий бугшсан байдгийн зах зухаас тэд сөхөж эхлэв. Монголд шалгагдаж байна гээд саатддаг, замхардаг зам руу орчихгүй л бол шүү дээ. Төр ажлаа чухам ингэж хийх ёстой. Төмөр нударга ашиглаж байранд нь тавихын сайхныг мэдэрч, үр дүнг нь харчихвал мэдээж сайхан л даа.

ӨНЦӨГ 2: Саараар хэлбэл сайд Х.Нямбаатар хар жийп хөлөглөж, хэвлэл мэдээллийн багаа дагуулан давхиж очив. Бас болоогүй дуулиантайхан мэдэгдэл хийв. "Засгийн газар том мафитай тэмцэж байна” гээд л мөн ч их сүр сүржигнэл үзүүлэв. Угтаа би ингэж ажил хийж байна гэж өөрийгөө утгаар нь дөвийлгөх хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Хэзээний л сүржин поп хүндээ тэр. Пи-ар, макетингүйгээр төрийн ажил явахаа байчихсан ч цаг үе юм гээд цагаатгал өгөөд өнгөрөхөөс.

ӨНЦӨГ 3: Нөгөө талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын сүржигнэл өнгөрсөн 30 жилийн түүхийг үгүй хийж, ардчилсан улсад баймгүй үйлдэл ч гэж буруушаагдаж өнцөгтэй. Баривчилсан хүмүүсээ шүүхээр оруулж учир жанцанг нь тогтоолгохоос наагуур хэвлэлээр нэг нүүртэй нь цацаж зарлах явдал нь дарга нарын ажлаа хийх үндсэн арга барил болов. Цар тахалтай хүнд үед иргэдийг айлган сүрдүүлж, нэг намын эрхшээлд оруулж байгаагаа зарлах ч шиг.

Сайд нарын үйлдэл сайнтай ч байна, саартай ч байна. Дээрх өнцгүүд нь сүржигнэл, хийрхэлийн аль нь ч бай ямартай тэдний томилсон чанга гартнууд нэг сарын дараа ямар үр дүн гаргахыг хүлээцгээж л сууя даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-07-10 12:56

Ингэж зарлаж заваарсаар байд�##� булхайгаа дараад �##�га боллоо нөгөө томилсон нөхдүүд чинь

Зочин
Зочин
2021-07-10 13:47

Тийм магадл�##� өндөр хятад, монгол 2 нийлээд бараг 30 жил болж маш их бэхжиж зохион байгуул�##�танд орсон мафи маягийн юм байгаа. Тийм учраас хятадын төрийн байгууллагатай хамтар үндсээр нт устгах хэрэгтэй

зочин
зочин
2021-07-10 14:47

Нямбаатараа одоо шууд Өмнөговь аймгийн Гашуун сухайт Цагаан хад Шивээ хүрэнгийн боомтуудад нэн яар�##�тай ш�##�г�##�т оруул наад замын үүдээс чинь дуатхааргүй �##�бан туша�##�ийн ашиг сонирхол авилг�##� бүр мафжсан байгаа шүү

Таарсан тун хэрэгтэй
Таарсан тун хэрэгтэй
2021-07-10 16:41

Зөв ажлаа ингэж засхж з�##�руулах хэрэгтэй. Монголчуудад ер нь аавын �##�ганы амт, диктаур сайн зохидог. Ардчил�##� гэхээр бүр хэтрүүлээд эх захаа �##�дчих юм. Юманд чинь бас таарсан тун бдаг даа.

зочин
зочин
2021-07-10 18:52

жүжиг 2.

Иоүү
Иоүү
2021-07-10 22:33

Буруу зөвийг нь тогтоогоогүй байж ингэж сүржигнэж сайд нь баривчилгаа хийгээд байдаг чинь юу гэсэн үг вэ.Нэг муу сумын засаг даргыг мафийн толгойлогч гэх шиг.

Ард
Ард
2021-07-11 08:15

Surtei ajillah tusam hulgaich nar ain emeej hesegtee nam bolno.

Холбоотой мэдээ

Back to top button