Сошиал трэнд

Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан хоёрын хэн нь вэ

Өчигдөр Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэрээ “Энэ үед нялцганаж болохгүй. Өргөсөн тангарагтаа үнэнч байх хэрэгтэй. Эрүүл мэндийн сайд асан зарим хүмүүст ч хамаатай. Битгий улс төржүүл. Надад тусгай албаны мэдээллүүд ирж байгаа. Хатуу хэлье, энэ салбараас савраа тат. Өмнө нь би нэр зарлаж байсан. Одоо ч шаардлагатай бол зарлана шүү” хэмээсэн.

Үүгээрээ цар тахал дөнгөж эхэлж байхад Эрүүл мэндийн сайдыг хашиж байсан Д.Сарангэрэл, дараа нь түүний орыг залгасан Т.Мөнхсайхан нарыг нэрлэсэн гэлтэй. Үнэхээр энэ хоёр хүн ажлаа өгснөөс хойш урагш цэх харж, ажилласан уу гэвэл үгүй. Зүгээр лав суугаагүй.

Т.Мөнхсайхан ажлаа өгөх тун дургүй байсан гэгддэг. Ингээд Засгийн газар танхимаараа огцроход тэр аргагүй явсан. Харин маргааш нь Сүхбаатарын талбай дээр “Т.Мөнхсайхан сайдаа эргүүлж авъя” жагсаал болсон. Үүнийг Т.Мөнхсайхан өөрөө зохион байгуулсан гэгдээд өнгөрсөн.

Харин Д.Сарангэрэл сайд байхаа больсон ч коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар байн байн сэтгэгдлээ илэрхийлэх болсон. Түүнчлэн “Миний үед бэлдсэн бэлтгэлээр өнөөдөр тэсэж байна” гэх агуулгаар дуугарсан нь ч нэг удаа биш. Сүүлд Т.Мөнхсайханыг нэр зааж “Сайн бэлтгэлийг сайхан аваад явахгүй, хаяад зугтсан” гэж бичсэн нь анхаарал татсан.

Шинэ сайд С.Энхболд халдвартай тэмцэх гэж зүтгэж л байгаа. Амаргүй ажил гэдгийг нь мэдэх, гадарлах хүмүүсийн хувьд ард түмнийг хагалах үйлдэл хиймээргүй сэн. Ёстой л савраа татаж, шинэ Засгийн үйл ажиллагааг дэмжих нь зүйтэй гэмээр.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-07-10 19:32

З�##�уу мөнгөтэй эрх мэдэлд дуртай.хорчин гар Мөнхсайхан. Мөнгөтэй хүн хэн нэгнийг харлуулах жирийн хэрэг шүү дээ.

Зочин
Зочин
2021-07-10 21:10

Гатан ээж

зочин
зочин
2021-07-19 18:21

Мөнхсайхан сайд байхдаа эхлүүсэн ажлаа өөрөө нураахгүйй байхаа Гүйцэтгэлээр санхүүжүүлэх эмнэлгүүдийг бие даасан байд�##�д шилүүлэх сэтгэл ханамжийн 10 хувь олгодог болох гээд олон шинэ зүйл нэвтрүүлэх зорилготой ажиллаж байсан хүн эмч нарын ц�##�инг 2 дахин нэмүүлэх гэж жагса�##� зохион байгуулах уу. Харин ард иргэдэд хэрэгтэй хэд хэдэн шийдвэр гаргаж өгсөнд нь т�##�ахраж явдаг шүү. Одоо ч коронгийг үед бид сайн ажиллаж байна гээд байхаас биш ард иргэдийн амьдр�##�д туссан шинэ шийдвэр гарсан гүйдээ.

Лантуу
Лантуу
2021-07-25 19:23

Мөнхсайхан бол монголын эрүүл мэндийн с�##�барыг мөнгө угаах хэрэгсэл гэж харсан шун�##�тан. Гэмтлийн эмнэлэг,1-р эмнэлэгийн туршлагатай мэдлэгтэй бүхнээс имээхдээ багаараа ажиллага гэх нэрийн дор 20-40 өөр нь х�##�ж х�##�ж нэг курс, танил т�##� ах дүүгээрээ ажилтай ажилгүй явсан туршлага мэдлэггүй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж ирсэн нь үнэн. Тэрч бүү хэл яамны аппаратыгч мэдлэггүйчүүдээр сдүүргэж амарсан. Сар�##�гэрэлд хийсэн ч юм бий өрлөгөө нэмэдүүлж намаа санхүүжүүлсэн ч юм бий

Зочин
Зочин
2021-07-30 22:58

Үе үеийн хүмүүсийн хийсэн ажлыг нураасан уу? гэхээс Мөнхсайхан юу хийсэн гэж юуг нураахаас имээх билээ дээ

Холбоотой мэдээ

Back to top button