ДЭЛХИЙ

“Super Mario 64” тоглоомын 1996 оны хувилбар 1.56 сая ам.доллароор зарагджээ

“Super Mario 64” тоглоомын 1996 онд үйлдвэрлэсэн задлаагүй хувилбар  ням гарагт (2021.07.11) 1.56 сая ам.доллароор зарагдан рекорд тогтоожээ. Тэрхүү тоглоом 1996 онд “Nintendo 64” консоль дээр нээлтээ хийсэн бөгөөд салбарынхаа анхны алдартай 3D тоглоомуудын нэг юм. Дуудлага худалдааг Техас мужийн Даллас хотод үйл ажиллагаа явуулдаг “Heritage Auctions” явуулжээ.

Тус хувилбарын “Wata Games” нэртэй фирм 9.8 болон A++ хэмээн үнэлсэн байна. Энэ нь тэрхүү тоглоом маш сайн хадгалагдсан, лац нь цоо шинэ мэт нөхцөлд байгаа гэсэн үг аж. Гэхдээ үүнтэй ижил үнэлгээ авсан бүх тоглоом өндөр үнээр зарагддаггүй. Өмнө нь өөр “Super Mario 64” тоглоомын 9.6, A++ үнэлгээ авсан хувилбар 13,200 ам.доллароор худалдагдаж байсан юм.

1.56 сая ам.доллароор зарагдсан тус хувилбар дэлхийн хамгийн үнэтэй видео тоглоом болж байгаа аж. Үүнээс өмнө, баасан гарагт (2021.07.09) “The Legend of Zelda” тоглоомын задлаагүй хувилбар 870 мянган ам.доллароор зарагджээ.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button