Нийгмийн

Дорнод аймагт гурван өдөрт 4872 иргэн зорчжээ

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас тус аймгаар зорчсон иргэдийн талаар мэдээлэл өглөө. Тус аймагт сүүлийн гурван хоногт 4872 иргэн зорчжээ.

2021 оны 07-р сарын 10,11,12-ны өдрүүдэд нийслэл болон бусад аймгаас 1036 автомашин бүхий 4872 зорчигч Хөлөнбуйр постод бүртгүүлэн Дорнод аймагт очсон байна.

Халхгол, Буйр нуурын чиглэлд 389 тээврийн хэрэгсэл бүхий 2105 хүн, Баян-Уул, Онон голын чиглэлд 489 тээврийн хэрэгсэлтэй 2036 хүн Улаанбаатар хот, бусад аймаг болон Дорнод аймгийн төв, бусад сумдаас зорчлоо.

Зорчигчдын дийлэнх нь аялагчид байгаа бөгөөд журмын дагуу өрх бүрээс нэг хүүхэд, нэг насанд хүрэгчдээс шинжилгээ авч нэвтрүүлж байгаа юм.

Дээрх 3 хоногийн хугацаанд Хөлөнбуйр, Халхгол, Баян-Уул суман дахь хяналтын цэгүүдэд авсан түргэвчилсэн тест шинжилгээгээр нийт 11 эерэг тохиолдол гарсан ба Эрүүл мэндийн байгууллагуудаас холбогдох хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button