Нийгмийн

Өмнөд Африкт болж буй жагсаалын улмаас 45 хүн нас баржээ

Өмнөд Африк улсад Ерөнхийлөгч асан Жейкоб Зумаг шоронд хорьсны улмаас олон тооны иргэд жагсаал хийж эхэлжээ. Цагдаа нар бослого гаргаж буй иргэдийг тарааж хүчрэхгүй байгаа тул мянга мянган цэргүүдийг дайчилсан байна. Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Кирилл Рамафоса хэлэхдээ нөхцөл байдлыг өнгөрсөн 27 жилд байгаагүй аюултай байна хэмээжээ.

Нэг долоо хоног үргэлжилж буй бослогын улмаас 45 хүн нас барж, цагдаа нар 750 жагсагч баривчилсан байна. Даваа гарагийн (2021.07.12) шөнө нэгэн худалдааны төвд хүмүүс хэт олноороо цугларч, шахцалдсаны улмаас арван хүн нас баржээ. Тус явдлын үеэр дөрвөн цагдаагийн офицер гэмтсэн байна.

Өмнөд Африкын цагдаагийн албаны сайд хэлэхдээ “Бидний хууль сахиулах агентлагууд ажлаа бүрэн гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна. Одоогийн нөхцөл байдлыг маш сайн ажиглаж байгаа бөгөөд цаашид хэрэг явдал хурцдахгүй байх тал дээр ажиллана” хэмээсэн аж. Гэвч тэрбээр бослогын улмаас эм, хоол хүнсний хурц хомстол нүүрлэж болзошгүйг анхааруулжээ.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button