НИЙГЭМТОКИО-2020

Эмэгтэй тамирчдын тоо анх удаа эрэгтэйчүүдийнхээс давлаа

Токиогийн олимпод оролцох тамирчдын ихэнх нь буюу Монголын багийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд боллоо.

43 тамирчин олимпод өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна.

Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийг өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлжээ.

Бээжингийн олимпод хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар ирсэн билээ. 1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсон түүх ч бий.

Бусад наадамд хэрхэн оролцсоныг харуулбал:

  • Токио – 1964 17 эрэгтэй, 4 эмэгтэй
  • Мехико – 1968 14 эрэгтэй, 4 эмэгтэй
  • Мюнхен – 1972 37 эрэгтэй, 2 эмэгтэй
  • Монреаль – 1976 30 эрэгтэй 2 эмэгтэй
  • Москва – 1980 39 эрэгтэй, 4 эмэгтэй
  • Сөүл – 1988 24 эрэгтэй, 4 эмэгтэй
  • Барселона – 1992 27 эрэгтэй, 6 эмэгтэй
  • Атланта – 1996 12 эрэгтэй, 4 эмэгтэй
  • Сидней – 2000 12 эрэгтэй, 8 эмэгтэй
  • Афин – 2004 13 эрэгтэй, 7 эмэгтэй
  • Бээжин – 2008 14 эрэгтэй, 14 эмэгтэй
  • Лондон – 2012 16 эрэгтэй, 13 эмэгтэй
  • Рио – 2016 26 эрэгтэй, 17 эмэгтэй
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button