Нийгмийн

Жорж Буш Афганистанаас цэргүүдээ гаргах нь алдаа хэмээжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш лхагва гарагт (2021.07.14) ярилцлага өгөхдөө НАТО цэргүүдээ Афганистанаас гаргах нь алдаа, энгийн иргэд зэрлэг Талибанчуудад алуулж байна хэмээжээ. Тэрбээр Германы радио телевиз “Deutsche Welle”-д тус ярилцлагыг өгсөн байна.

2001 оны есдүгээр сарын 11-ны өдөр Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвд Аль-Кайда бүлэг террорист халдлага хийсний дараа Жорж Буш Афганистан руу цэрэг оруулсан билээ. Энэхүү Афганистаны дайн эхэлснээс хорин жилийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 11 гэхэд Афганистанаас бүх цэргүүдээ татна хэмээсэн.

Буш хэлэхдээ “Бидний нийгэм Талибанчуудын хэрцгийллийн тал дээр байр суурь өөрчлөгдсөн гэдгийг хараад итгэж өгөхгүй юм. Афганистан охид, эмэгтэйчүүдэд хэмжээлшгүй хор хөнөөл учирна хэмээн эмээж байна” гэжээ. Түүнээс сэтгүүлч цэргүүдээ татсанаар алдаа хийж байгаа эсэхийг асуухад тэрбээр “Тийм ээ, би тэгж бодож байна. Үр дүн нь итгэмээргүй  муу байх болно” гэсэн аж.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button