Нийгмийн

Гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах байранд 14 хоног тусгаарлах санал гаргав

Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, ХӨСҮТ болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд өчигдөр дельта хувилбарын SARS-CoV-2 вирус зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх талаар хэлэлцэв.

Тодруулбал, SARS-CoV-2 вирусийн дельта хувилбарын халдварлах чадвар нь альфа хувилбараас 60 хувиар илүү бөгөөд дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж, өвчлөл үүсгэж буй.

Иймд өчигдөр дээрх байгууллагууд цахим хурал зохион байгуулж, гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан эсвэл өвчилсөн эсэхээс үл хамааран тусгаарлан ажиглах байранд 14 хоног тусгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг асуудлыг маргааш болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button