НийгмийнУЛС ТӨР

“Дампуурах” эрсдэлтэй ах дүүгийн банк НДС-ийн 116 тэрбумыг төлөхгүй ЗАЛГИХАД бэлэн байна

Банк дампуурахдаа “улсын мөнгийг залгидаг” моод маягийн юм дэлгэрэх нь. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн дампууруулсан “Капитал” банк нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн билээ. Эцэст нь хэргийн эзэн хэнгэргийн дохиур 2.6 жилийн ял авсанч төд удалгүй суллагдаж, татвар төлөгчид өөрсдийн мөнгөө өөрсдийн халааснаас төлөхөөр болоод дууссан гашуун түүх бидэнд бий.

Тэгвэл одоо дахин нийгмийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн 314.7 тэрбум төгрөг эрсдэлд орж, салхинд хийсэхэд хүрээд байна. Тодруулбал, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд байршсан 116.2 тэрбум, “Чингис хаан” банканд байршсан 198.5 тэрбум төгрөг тус тус эрсдэлд оржээ.

Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Асашёрюү Д.Дагвадорж, Хотын дарга Д.Сумьяабазар нар хамгийн их хувь эзэмшдэг эзэд нь гэдгийг олон нийт мэднэ.

Тус банк нь анх 2002 онд ОХУ-ын “Менател Санкт-Петербург” АХН банкны Монгол дахь салбар болж байгуулагдаж байж. Улмаар 2006 онд Монголбанкны 327 тоот тушаалаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк болсон юм байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг шүүж үзэхэд: 2693771 регистрийн дугаартай тус банк нь 2005 оны арваннэгдүгээр сарын 30-нд үүсгэн байгуулагдсан хэмээн бүртгэжээ. Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, Ч.Маралмаа, Б.Баярсайхан, “UB DIVERSIFIED” LLC гэх таван хувь эзэмшигчийн нэр бүртгэлтэй байна. Анх 2016 онд Д.Сумъяабазар, Б.Баярсайхан нарын нэр бүртгэлтэй байсан бол 2019 онд үлдсэн гурав нь хувь эзэмшигчээр нэмж бүртгүүлжээ. Харин банкны Гүйцэтгэх захирлаар Жалцангийн Цэдэнрагчааг 2020 оны тавдугаар сарын 29-нд бүртгэсэн байна.

-“ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК”-НЫ ХАМГИЙН ТОМ ХУВЬ ЭЗЭМШИГЧ НЬ Д.ДАГВАДОРЖ, Д.СУМЪЯАБАЗАР АХ ДҮҮС-

Өдгөө “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны 56.9 хувийг Асашёрюү Д.Дагвадорж, 15.9 хувийг түүний төрсөн ах Д.Сумъяабазар, 15.9, Б.Баярсайхан, 5.3 хувийг Ч.Маралмаа, 5.7 хувийг Японы хөрөнгө оруулалттай “UB DIVERSIFIED” LLC компани тус тус эзэмшдэг.

Д.Сумъяабазартай ижил 15.9 хувийн хувьцаа эзэмшдэг Б.Баярсайханы хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Үндэсний хөгжлийн газрын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэх том албан тушаал хашдаг. Тус банкны 5.3 хувийг эзэмшдэг Ч.Маралмаа нь Д.Сумъяабазарын хадам эгч. Өөрөөр хэлбэл, түүний эхнэр Ч.Мичидмаагийн эгч юм. Харин 5.7 хувь эзэмшдэг Японы хөрөнгө оруулалттай UB DIVERSIFIED LLC компани нь дөрвөн япон иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг аж.  

-ЭЗЭД НЬ ӨӨРСДИЙН БАНКНЫХАА ЧАНАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧИД-

Улсын байгууллагуудын их хэмжээний мөнгийг хадгалж байсан тус банкны гол чанаргүй зээлдэгчид нь эзэд нь өөрсдөө. Тухайлбал, банкны хамгийн том хувь эзэмшигч болох Асашёрюү Д.Дагвадорж 12 тэрбум, хоёр дахь том хувь эзэмшигч Д.Сумъяабазар найман тэрбум, Б.Баярсайхан 14 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй. Тэд нийлээд 34 тэрбум төгрөгийн чанаргүй зээл авсан гэсэн үг. 

Энэ мэтчилэн эзэд нь өөрсдөдөө болон УИХ-ын нэр бүхий гишүүд, бизнесийн томчуудад эргэн төлөлтгүй, хүүгүй, чанаргүй зээл хэлбэрээр “тараагаад” дуусдаг. Улмаар актив буюу эргэлтийн хөрөнгөгүй болж, улсын мөнгийг гаргаж өгч чадахгүйгээс банкийг “дампууруулах” шатанд аваачиж буй.

Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын мөнгөн хөрөнгүүдийг Үндэсний зөвлөлүүд нь хүүгийн орлого олох зорилгоор байршуулдаг гэгддэг. Гэвч сонгуулиар өөр зорилготой зээл болон гадагшлуулж, төрийн мөнгө салхинд хийсдэг жишиг тогтох гэж буй нь нууц биш.

-ЦАР ТАХЛААС ӨМНӨХ ҮЕИЙН ТАТВАРАА Ч ТӨЛӨӨГҮЙ, ӨРТЭЙ-

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө татвараа төлөөгүй, өртэй томоохон ААН-үүдийн дансыг хааж байгаагаа ТЕГ-аас зарласан. Өртэй ААН-үүд дунд эл банкны нэр ч багтсан байдаг. Татвар төлөгчдийн буюу төрийн мөнгийг хадгалсан ах дүү хоёрын банк цар тахлаас өмнө буюу 2017, 2018, 2019 онуудын татварын өрөө төлөөгүй ААН-ийн нэг.

-ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШАЛГАЛТ НУУЦЛАГДМАЛ-

Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал, хувьцаа эзэмшигчид, нягтлан зэрэг удирдах шатны хүмүүсийг АТГ тэргүүтэй холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа гэж мэдээлэгдсэн ч өдгөө сураггүй. Шалгалт аль шатандаа явааг мэдээллэхгүй ихэд нууцалж байгаа.

ТӨГСГӨЛД: Улстөрчид, бизнесийн акулууд үгсэн хуйвалдах замаар банк дампууруулж, тэнд байршиж байсан мөнгийг зээл нэрээр дээрэмдсэн тохиолдол ХЭДЭНТЭЭ гарч байсан. Капитал банкны араас дампуурлаа зарлах банкаар “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” болон “Чингис хаан” банк нэрлэгдээд удаж байна. Өнгөрсөн наймдугаар сард Үндэсний аудитын газрын орлогч О.Тэнгис байнгын хороонд мэдээлэл хийх үеэрээ хоёр банк эрсдэлтэй байгааг анх мэдээлж байсан. Эрсдэлтэй хоёр банкны нэр зарлагдаад удаж байгаа ч тэнд улсын мөнгө одоо хэр нь байршсаар. Төр мөнгөө татна гэж дуугарахгүй байгаа нь татаж авахаас хэдийн өнгөрсөнтэй ч холбоотой юу. Ямартай ч холбогдох яамдууд, Үндэсний зөвлөлүүд болон Үндэсний аудитын газар уг ноцтой зөрчлийн талаар ам нээх нь битгий хэл таг чиг байгаа нь өөрөө эргэлзээ төрүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-19 08:16

Дампуурах биш зориуд дампубруулдаг ,зохион баыгуул�##�ттай дампууруулдаг УИХ хэсэг гишүүд,Санхүүгийн зохицуулах хороо нийлж хийдэг ажил.

Зочин
Зочин
2021-07-19 08:50

Муусайн нохойн гөлөгнүүд.

Зочин
Зочин
2021-07-19 09:10

Боль2

Зочин
Зочин
2021-07-19 09:22

ene ah duusiig z##luulaachee mongol turuus

Уншигч
Уншигч
2021-07-19 09:34

Улстөрчид, бизнесийн акулууд үгсэн хуйв�##�дах замаар банк дампууруулж, тэнд байршиж байсан мөнгийг зээл нэрээр дээрэмдсэн тохиолдол ХЭДЭНТЭЭ гарч байсан.

Зочин
Зочин
2021-07-19 09:36

ийм байв�##� даатг�##� төлмөөргүй юм

Зочин
Зочин
2021-07-19 09:49

ta nar ed nariig iim baidald hurgesen bizdee odoo uildaa

Зочин
Зочин
2021-07-19 09:58

bid uursduu songoson odoo uursdiinhuu karmanaas terbumtnuudiig turuulj bna shde

Зочин
Зочин
2021-07-19 10:00

ene buhchuudiig uls turuus z##luulaachee

Зочин
Зочин
2021-07-19 10:03

бөхчүүдийг та хэд сонгож дээшээ гаргахаа болиоч ээ бөх хүн яаж улс удирдах юм бэ

Зочин
Зочин
2021-07-19 10:11

дампуурах , эсвэл зориуд санаатайгаар бусдыг нь мөнгийг з�##�илах чинь ш�##� өөр 2 юм биз дээ

Зочин
Зочин
2021-07-19 10:15

Банк дампуурсан гэдэг нэрийн дор нийгмийн даатг�##�,эрүүл мэндийн даатг�##� зэрэг мөнгийг иддэг. Ундармаагийн туршлага. Дампуурсан биш зохион байгуул�##�ттай ажиллагаа.Энэ бааштай баячуудын хөрөнгийг хурааж төлүүлэх хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-07-19 10:15

яг тэгнэ �######�уулаач

Зочин
Зочин
2021-07-19 10:28

buh huniig turd gargasan ta nar uursduu hiimorilog ard tumen yumaa

Зочин
Зочин
2021-07-19 10:29

ene hotiin darga hiij baigaa nuhur yostoi butehgui l baigaamdaa solichij boldogui yumu

Зочин
Зочин
2021-07-19 10:30

haraal idsen mungu ugaahiig ni haraa l suuj baihuu

Зочин
Зочин
2021-07-19 10:31

ene buh nariig zugeer turd gargahgu baij boldogui yumuu

Энэ
Энэ
2021-07-19 10:37

Банк дампууруулж АН-МАН намдаа тэрбумаар хандивлаж Сайд сууд�##�д очсон Сумьяабузар �########�. Бөх хүн удирдах чадваргүй

Чойжоо
Чойжоо
2021-07-19 10:40

Чингисхаан, Үндэсний хөрөнгө оруул�##�тын банкны хажууд Капит�##� ч том банк шүү.

Зочин
Зочин
2021-07-19 12:20

Долгорсүрэн заан түүний хүүхдүүд арай л дэндэж байна да. Монгол улсад ганц циркийг буцаагаад өгчих байлгүй гэж их горьдож байлаа. Гэвч шун�##�ын хүүдийнүүд идэж ханадаггүй юм бна. Энэ хара�##� идсэн мөнгөа аваад Монголоос хурдхан �######�аасаа.

Н
Н
2021-07-19 12:30

энэ ах дүү 2 монголыг сүйрүүлж гүйцлээ хамаатан садангаар нь дээрээ з�##�хаа болих хэрэгтэй монголчуудаа

иргзн
иргзн
2021-07-19 12:34

тийм ээ Улс орныг иймэрхүү маягаар Хорлож Ард иргэдийг улам Ядуур�##� руу түлхэж байгаа гол өЭтгээдүүд бол Эд яг мөн Барьж хориод Ял өгсөн болж, өнөөдүүл нь Өөрсөдийгөө *Улс төрийн Хэрэгтэн* *Хэлмэгдэгсэд* гэсэн Гоё Нэр хаяг зүүж бөөн юм болцгоодог, түрүүч нь Ял авсан болоод эхнээсээ Магадлан Өршөөлөөр суллагдаж байна шүү дээ, энэ Тоготолцоог үндэсээр нь суг�##�ж эдгээр Этгээдүүдтэй хайр найргүй тэмцэж байж л Монгол улс хөгжинө ,_

Харилцаа холбоо
Харилцаа холбоо
2021-07-19 12:41

Луйвар хийдэг ойр тойронд байгаа хүмүүсийн хөдөлмөрийг шулдаг ц�##�ингий нь өгөхгүй зугтдаг зах зээлийн нийгэмд үнэхээр бүтэхгүй гарууд.

...
...
2021-07-19 13:21

Arai2

харамсалтай
харамсалтай
2021-07-19 14:24

Д.Дагвадоржийн хархоринд байрлах амр�##�тын газар хүүхдүүд амарсан. Яахаараа хүний санаанд багтамгүй үнэтэй амр�##�тын газрын үйлчилгээ, хоол их муу байдаг юм вэ? ЭНЭ амаараа үнэлгээ хийдэг амр�##�тын газрын үнэ бүрдүүлэлтийг ХЯНАДАГ төрийн байгууллага �##�га уу? АРАЙ дэндсэн байна шүү.

tuka
tuka
2021-07-19 15:06

Монголын толгой баян 30 гэр бүлийн эхний 9-д Долгорсүрэн зааныхан орсон. 2 шун�##�тай хүү нь орууллаа даа.

Зочин-2
Зочин-2
2021-07-19 15:58

Хуулийнхан мөнгө л өгвөл чимээгүй болчихдог гэмтэй. Нөгөөдүүл нь завшдаг, луйварддаг арга мэхтэй. Ийм л хүмүүс ард түмнийг ядуур�##� руу түлхэж өөрсдөө баяжиж гарч ирдэг бололтой. Ийм байж монгол минь яаж хөгжих вэ. Төриийн хян�##�т үгүйлэгдэж бна.

Иргэг
Иргэг
2021-07-19 22:45

Эд нар чинь барьж авч зодоод айлгачихдаг гэсэн шүү.Сумьяабазар,Дагвадорж хоёртой зодолдоод л асуудлыг шийдчихдэг бол амар.Хэдэн з�##�уучууд нийлж очоод зодолдоход дийлэх байлгүй дээ.Нөгөө муу Хүрэлсүхийг энэ Сумьяабазар зодож нүдээд айлгаж байгаад �##�бан туша�##� авсан гээд нэг хэсэг л шуугисан даг.

Zochin
Zochin
2021-07-20 07:43

Undarmaa JDU n 2.6 jil avaa blgui dee,uls arai 100 terbumaa 2.6 jileer solichihoogui bailtai

Ajiglagch
Ajiglagch
2021-07-20 09:40

daanch zasagt naaldaad dalchignaad bsimaa,

Зочин
Зочин
2021-07-20 12:58

Энэ Долгорсүрэн гуайн хүүхдүүдийн шун�##� Монголыг сүйдэлэх байх шүү.

Doogii
Doogii
2021-07-20 23:33

Asa mahan tolgoit ahtaigaa niileed Bank baiguulna Tedend itgeed mongoo bairshuulna hohi chini za

Зочин
Зочин
2021-07-21 11:11

Ардаа томоохон түшиг тулгуургүй л бол банк ч бай, компани ч бай дампуурдаг юм. Дампууруулсан нэрээр гарсан зээлийг нь бүгдийг чанаргүй зээл гэж зарлаад л болоо. Гэхдээ маш том зээлдэгчид л хүч хавсраад банкийг дампууруулдаг. Тэгээд гэм зэмгүй ажлаа хийж байсан хүмүүсийг тодруулб�##� эздийг нь шоронд явуулаад л дуусгачихдаг. Ийм л бузар тогтолцоо Монголд байдаг. Капит�##� энэ замаар л дампуурсан. Анод ч адил. Бидний Капит�##� банкнаас нэхээд байгаа НД-ын сангийн мөнгө том зээлдэгчидэд л байгаа шүү дээ. Тэд хэзээ ч төлөхгүй, оронд нь Б.Ундармаагаар туг тахьчихсан

Zochin
Zochin
2021-07-21 11:33

Ger bul ach duugeeree luivarchin ger buliig uls toroos z##luulaacheeeeee

Ju
Ju
2021-07-24 14:24

Udahgui horvoo shiitgene gene lee.Bigdiig n

Зочин
Зочин
2021-07-24 17:09

Энэ мөнгө яагаад төрийн банкинд байрладаггүй вэ ?

ҮНЭН
ҮНЭН
2021-07-24 18:58

хоёр хулгай хэрэв тэр мөнгийг з�##�гих юм бол хариуцлага тооцоно доо хоёр хулгайчтай

Zochin
Zochin
2021-07-24 20:49

Ymr muuxai shunaltaim be uchnuun ner xundiig olj avsn bj. Undarmaagiin araas yvjiinu. Xuni unergui berd shig.gutamshig

Хулгайчид
Хулгайчид
2021-07-25 18:33

Хулгайчууд

zovre lioptor
zovre lioptor
2021-07-31 07:44

You really make it appear really easy together with your presentation however I find this topic to be really something which I feel I would by no means understand. It sort of feels too complex and very wide for me. I am looking ahead in your next submit, I will try to get the dangle of it!

Зочин
Зочин
2021-10-15 11:27

Мөнгөө хурдан аваачээ төрийнхөөн, луйварчдаас

8888
8888
2022-02-04 02:37

Манай шударга Ерөнхийлөгч хотын даргаас нь шууд буулгах байхөө... харж л байя

8888
8888
2022-02-04 02:39

Ер нь манай Ерөнхийлөгч яагаад хотын даргаас айгаад байдаг юм бол

Холбоотой мэдээ

Back to top button