ДЭЛХИЙ

Австрали Дельта хувилбарын улмаас Викториа мужийн хөл хориог сунгах болжээ

Даваа гарагт (2021.07.19) Австрали улсын албан тушаалтнууд мягмар гарагт дуусах байсан Викториа мужийн хөл хорионы дэглэмийг Дельта хувилбарын улмаас сунгах болсон байна. Тус мужид өдөрт бүртгэгдэх халдварын тоо багассан ч албан тушаалтнууд ийм шийдвэр гаргажээ.

Викториа мужийн дарга Даниел Эндрюс хэлэхдээ “Хэрвээ хөл хориогоо цуцалвал хэдэн өдрийн дараа дахиад л коронавирусийн дэглэм тогтоох шаардлага гарах магадлал өндөр байна” гэсэн байна. Тус муж өнгөрсөн 24 цагийн дотор дотооддоо халдварласан 13 тохиолдол бүртгэжээ. Энэ нь өмнөх өдрийн тооноос гурваар буурсан үзүүлэлт юм.

ДЭМБ-ын мэдээлснээр Дельта хувилбар нь өнгөрсөн арван хоёрдугаар сард Энэтхэгт илэрсэн. Тэрхүү хувилбарт вирусийг илүү халдварлах чадвартай болгодог мутаци байж магадгүй хэмээн ДЭМБ хэлсэн байна. “MedPage” сайтад нийтэлснээр Дельта нь 13 мутацитай, үүний 7 нь вирусийн спайк уурагт үүссэн аж. Спайк уураг дахь L452R, E484Q мутациуд нь нэг төрөлд зэрэг илэрсэн анхны тохиолдол учраас Дельта төрлийг давхар мутацитай гэж нэрлэсэн байна. Эрдэмтэд судалгаа явуулж тус хувилбарын эсрэг “Pfizer”, “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакцин үйлчилнэ гэдгийг илрүүлсэн.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x