ДЭЛХИЙСошиал трэнд

Жүжигчин Ahn Jae Hyun, Ku Hye Sun нар салахаар болжээ

Анх 2016 онд хуримлаж байсан Солонгосын алдарт жүжигчин хосууд болох Ahn Jae Hyun, Ku Hye Sun нар өчигдөр /2018-08-19/ өглөө албан ёсоор салах болсон тухайгаа шүтэн бишрэгчиддээ мэдэгдэл хийжээ.

Салах болсон шалтгааныхаа тухай Ku Hye Sun,

Надад хайртай хүмүүст таагүй мэдээ хүргэсэнд гүнээ уучлалт гуйя. Ah Jae Hyun бид хоёр гэрлэлтээ цуцлахаар тохиролцож, гэр бүл цуцлуулах өргөдөл гаргаж эхэлсэн бөгөөд бид гэрлэлтээ цуцлуулах хүсэлтийг Сөүлийн гэр бүлийн шүүхэд 2019 оны 8-р сард гаргасан. Өмнө нь аз жаргалтай байсан. Гэсэн хэдий ч, бидний хооронд үл мэдэгдэх зай байгааг олж мэдсэн, тэр зайгаа тэлэхээс өмнө аз жаргалтай үедээ бүх зүйлийг дуусгахыг хүсч, тусдаа замаараа явах нь зүйтэй гэж бодлоо.

Гэр бүл салалтын тухайд гэвэл бид бүгд өөрсдийн хувийн амьдралтай тул ирээдүйд үргэлжлүүлэн ажил мэргэжлийн карьераа үргэлжлүүлэх болно. Үүнийг хувийн асуудал болгож үлдээхийг хүсч, үндэслэлгүй таамаглал, шаардлагагүй үл ойлголцол гаргахгүй байхыг хүсч байна.

Ирээдүйд илүү сайн төсөл, үйл ажиллагаануудаар таны хайрыг төлөхийн тулд би илүү их хичээх болно. Баярлалаа” хэмээн цахим сүлжээндээ бичжээ.

Тэрээр нөхөр болох Ahn Jae Hyun-тай салалтын талаар бичсэн зурвасаа нийтэд ил болгожээ. Уг зурваст, Хэдий Ku Hye Sun нөхрөөсөө салахыг хүсэхгүй байгаа боловч Ahn Jae Hyun аль хэдийн холбогдох байгууллагуудад бичиг хүргүүлж салалтын асуудлыг “цэгцэгсэн” тухай бичжээ. Түүнчлэн Ku Hye Sun-ны ээжид хэрхэн хэлэх тухайд маргалдсан байна.

Хосууд “Blood” кинонд хамтдаа гол дүр бүтээж байжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 02:54

Cialis 20 Mg Si Puo Dividere http://cheapcialisir.com - buy cialis online Achat De Cialis Sur Internet Cialis Viagra Kaufen Schneller Versand

Холбоотой мэдээ

Back to top button