Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулна

Засгийн газар ээлжит бусаар өнөө өглөө хуралдсан юм. Өнөөдрийн хуралдаанаар ЭЕШ-ыг зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд гарсан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Тэрбээр, "Энэ жил ЭЕШ өгөхөөр 40 мянган сурагч бүртгүүлсэн. 40 мянгаас 2400 хүүхэд өвчлөлтэй, 11 мянга гаруй хүүхэд ЭЕШ-д орж чадахааргүй байсан. 07 сарын 01-04-нд ЭЕШ-ийг зохион байгуулсан бол 12 мянган хүүхэд өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гаргасан байдаг. Учир нь тухайн үед хүүхдүүд, ээж аавууд эхний тунгаа л хийлгээд байв. Харин одоо 08-р сарын 19-22-ны хооронд зохион байгуулах боломж үүсэж байгаа. Наймдугаар сарын сүүлээр эцэг эхчүүд болон хүүхдүүд хоёрдугаар тундаа хамрагдсан байх юм. Дахиж хойшлуулахгүй. Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авна” хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.