“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаад зургаан жил, хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял 2020 оны аравдугаар сард оноосон билээ.
Удирдлагагүй, зангидах хүнгүй болсон тус төвд очоод архинаас гарч, амьдралаа шинээр эхэлсэн цөөнгүй хүн эргээд архинд орж, гудамжинд гарсаар байгаа нь харамсалтай. Тэдний төлөөлөл нь Б.Ганчөдөр, Л.Пүрэвсүрэн нар. Багшийн дээдийн тунельд дуу дуулан, хоногийнхоо хоолыг зогоож буй тэд эргээд архинд оржээ. Уг нь “Зөв амьдрах ухаан” төвд байсан найман жилийн хугацаанд архи огт амсаагүй гэнэ. Гэтэл эргээд гудамжинд гарахдаа бор дарсанд буцаад орсон байна. Тэдэнтэй ярилцлаа.
-Та хоёр “Зөв амьдрах ухаан”-аас хэзээ гарсан бэ. Энд дуулаад хэр удаж байна вэ?
Б.Ганчөдөр (Б.Г):- Хоёр сарын өмнө гарсан. Түүнээс хойш энд ингэж амьдарч байна.
-2013 оноос хойш тэнд найман жил байсан юм билээ. Гарахад нь юу нөлөөлөв?
Б.Г:- Г.Загдаа ах болон түүний эхнэр Амараа эгч хоёр шоронд орчихсон. “Зөв амьдрах ухаан” төвийн гол хоёр хүн нь байхгүй (Эхнэр Амарсайхан нь энэ сард өршөөлөөр суллагдсан). Ах, эгч хоёр байхгүй болохоор тэгээд л “Зөв амьдрах ухаан”-аас гарчихлаа. Тэнд байсан олонх хүн гарчихсан. Одоо тэнд хүн бараг байхгүй. Үлдсэн хүн цөөхөн.
Л.Пүрэвсүрэн (Л.П):- “Зөв амьдрах ухаан”-д байх, тэндээс гарах эсэх нь хүний өөрийнх нь асуудал. Бид хоёртой хамт байсан ихэнх хүн гарчихсан. Цар тахлын улмаас тус төвийн үйлдвэр нь зогсчихсон, ямар ч орлогогүй болчихсон юм.
Б.Г:- Тэнд гарч, орж болохгүй нь хэцүү. Хаалга нь үргэлж түгжээтэй.
Л.П:- “Зөв амьдрах ухаан”-д 130 гаруй хүн байсан. Бид хоёрыг гарах үед ихэнх нь гарчихсан байсан. Одоо хэд нь үлдсэнийг мэдэхгүй.
-Тэндээс гарсан хүмүүс одоо хаана байгаа вэ?
Б.Г:- Мэдэхгүй. Зарим нь гэртээ, хамаатан садныдаа буцаж очсон байх. Гудамжинд эргээд гарсан нь ч бий.
-Та хоёр гарахаар болсноо тус төвийнхөнд хэлсэн үү?
Б.Г:- Өөрсдөө л гараад ирсэн.
Л.П:- Би хэлээгүй. Шууд гараад ирсэн, шударга л хэлье
-“Зөв амьдрах ухаан”-ынхан та хоёрын араас ирсэн үү, уулзсан уу?
Л.П:- Бид хоёртой холбогдоогүй. Хэн ч араас ирээгүй.
-Тэнд буцаж очих бодол бий юү?
Б.Г:- Байлгүй яах вэ.
Л.П:- Буцаж очно оо.
-Энд дуулаад өдөрт хэдэн төгрөг олдог вэ. Амьдралд нь хүрэлцдэг үү?
Л.П:- Өдөрт 10,000-20,000 төгрөг олдог. Амьдралд ёстой хаана нь ч хүрдэггүй.
Б.Г:- Хоёр хуушуур авахад л 2000 төгрөг. Тэгээд тамхи авна. Ам цангавал ус авна.
Л.П:- Би зохиолын дуу дуулах дуртай. Хань минь гитар тоглодог.
-Та хэдэн ая тоглож чадах вэ?
-Ямар л бол ямар ая тоглоно. Гадаад, Монгол гэлтгүй бүх ая, дууг тоглож чадна.
-Энэ хоёр гитарыг худалдаж авсан юм уу?
Б.Г:- Нэг нь минийх. Энэ гитарыг өчигдөр нэг охин бид хоёрт бэлэглэсэн.
-Гитар хэзээ сурсан бэ?
-Би Филармонид хөгжимчин байсан. Дуучин Оюунчимэг багшийн шавь. Хөөрхий минь өөд болчихсон юм. Би Филармонид есөн жил ажилласан.
-Амьдрал санаснаар болохгүй. Яагаад алдаад гишгэчихэв, ийм амьдралд хөл алдчихав?
Б.Г:- Ийм амьдралыг би хүсээгүй. Амьдралын бололцоогүйдээ сэтгэлээр их унасан. Бага багаар амссаар архинд орчихсон.
Л.П:- Би нэг их сүйдтэй ажил хийж байгаагүй. Нэг хамтлагийн дуучин байлаа. Зургаан жил дуулсан. Хамгийн гол нь орон гэргүй, түшээд явчих төрөл садан надад байхгүй. Ийм амьдралыг хэн ч хүсэхгүй. Ингэж амьдарч буйдаа гутардаг.
-Архинаас гаръя, мэргэжлээрээ ажиллая гэж боддог уу?
Б.Г:- Боддог. Ийм амьдралаас өөрийгөө татаж гаргамаар байна. Ханиа сайхан амьдруулмаар байна. Хүсээд, хүсээд санаснаар болохгүй нь гачлантай. Би өөрөө мянга хүсээд дийлэхгүй байна.
-Амьдралаа өөрчлөхөд та өөрийгөө ялах чухал. Архинаас гарах оролдлого хийж байсан уу?
Б.Г:- Би архинаас гарч чадна. Бид хоёр “Зөв амьдрах ухаан”-д 2013 оноос хойш есөн жил амьдарсан. Тэнд байхдаа ганц ч дусал архи амсаагүй. Бүх хүнийг огт архи уулгадаггүй.
Л.П:- Тэнд бид хоёр их сайхан байсан. Үнэндээ муу хэлэх юм байхгүй.
Б.Г:- Өдөр бүхэн дуу дуулаад, сайхан байсан.
Л.П:- Би Загдаа ахын талаар үнэндээ муу хэлэхгүй. Олны төлөө гэсэн сэтгэлтэй мундаг хүн шүү дээ.
-Тэнд байсан бол архи уухгүй, амьдрах байртай амар байж, тийм үү?
Б.Г:- Тэгэлгүй яах вэ. Хоолоо идээд, зурагт үзээд, дуулаад аягүй сайхан байсан юм. Ах, эгч хоёрыг минь шоронд оруулчихна гэж даанч санасангүй.
-Найман жил гэдэг багагүй хугацаа. “Зөв амьдрах ухаан”-аас гарсныхаа дараа архи уухгүй амьдаръя гэж бодсон уу?
Л.Г:- Бодолгүй яах вэ. Хамгийн түрүүнд тэгж бодогдсон. Хүний амьдрал хэцүү. Амьдралдаа гутраад архинд орчихлоо.
-Вакцинаа хийлгэсэн үү?
Б.Г:- Хоёулаа хоёрдугаар тунгаа хийлгэчихсэн байгаа.
-Өдөрт энд дуулж өнжчихөөд, шөнө хаана очиж хонодог вэ?
Б.Г:- Ийшээ (Тунелийн доошоо гараараа заав) ороод л унтчихдаг юм. Энд байгаа наймаачид бид хоёрыг андахгүй.
-Та хоёрт хамаатан садан бий юү?
Б.Г:- Бид хоёрт байхгүй.
Л.П:- Эгч нь охинтой. Одоо БНХАУ-д амьдардаг. Хүнтэй суугаад, тусдаа гарчихсан. Өөрийнхөө амьдралыг яая гэж явахад нь би тээг болохыг хүсдэггүй.
-Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах чухал гэдэг. Амьдралын хамгийн сайхан нь юу вэ?
Л.П:- Амьдрах сайхан шүү дээ. Би амьдралыг сайхнаар, өөдрөгөөр төсөөлдөг. Өөрийн гэсэн гэр оронтой болчихсон, эрх чөлөөтэй амьдарч буйгаар.
Хоёулаа архинаас гаръя, хүн шиг сайхан амьдаръя гэж боддог. Гудамжинд ингэж гуйлга гуйж, орох орон, оочих аягагүй амьдрахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Би ханиа орхихгүй, хань минь намайг хаяхгүй. Санаснаар болдоггүй амьдралыг яалтай.
-Амьдралдаа харамсмаар, гутармаар үе гардаг байх. Тийм үед амьдрах итгэл, урмыг юунаас авдаг вэ?
Л.П:- Амьдрах сайхан. Ханьтайгаа хамт дуулаад суух би дуртай. Амьдралын сайхныг дуу, хөгжмөөс мэдэрдэг.
Б.Г:- Орцны жижүүр ч болтугай хийн, өөрийн гэсэн гэр оронтой болоод амьдармаар л байна.
-Тэгж амьдрахад гол саад, бэрхшээл юу байна вэ?
Л.П:- Бэрхшээл зөндөө. Адаглаад бид хоёрыг ажилд тоож авах газар бий юү.
-Ажилд орох гээд хөөцөлдөхөөр байгууллагууд ямар хариу өгдөг вэ?
Б.Г:- Тэгж хөөцөлдөж байгаагүй. “Ажилд оръё” гэж хандаж үзээгүй. Намайг ажилд тоож авахгүй байх гэж өөрийгөө голоод байдаг юм.
Л.П:- Би гудамжинд ингэж амьдармааргүй байна. Би эмэгтэй хүн шүү дээ. Хань минь сураггүй болчихоор, утас нь холбогдохгүй байхаар санаа зовно. Ухаан алдчих шахдаг.
-Дахиад асуухад, “Зөв амьдрах ухаан”-д буцаж очих уу?
Л.П:- Мэдэхгүй
Б.Г:- Би өөр газар очмоор байна.
-Г.Загдаа шоронгоос гарч, та хоёрыг ирээд авбал очих уу?
Б.Г:- Тэгвэл шууд очно (Сэтгэл нь хөдлөн, уйлав).
-Загдаа гуай тийм юм хийх хүн биш. Би түүнийг хэзээ ч буруутгахгүй. Гүтгүүлээд л шоронд орчихлоо. Үргэлж л бусдын төлөө гэж явдаг хүн шүү дээ.
Л.П:- Залуустаа хандаж хэлэхэд, бид хоёр шиг битгий алдаж гишгээсэй. Архи битгий уугаарай, бор дарснаас хол байгаарай гэж захья.
Б.Г:- Боловсрол, мэргэжил чухал шүү. Хүний охинтой ханилчихаад аз жаргалтай амьдруулаарай. Ээ, дээ архинаас хол амьдраарай, битгий уугаарай.
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ шүүх засагл�##�д шинэчлэл хийх цаг болжээ, ядуус энгийн борчуудад хатуу, эрх мэдэл хөрөнгө чинээтэй иргэдэд зөөлөн шүүхээр бид яах вэ! Хэн нэгэн өс санасан худ�##�ч хөнгөн хүүхний үгээр гэмгүй хүнийг хэлмэгдүүлсэн болов уу, гэж бодном. Энэ хэрэг бол нэлээд дээрээс няс�##�сан хайрга Загдаа дээр буухдаа бул чулуу болон дарсан л байх, яаж ч бодсон энэ хэрэг бол зохиомол хэрэг л байх. Хүчиндүүлэгч нь Бэлгийн замаар дамжих ХАЛДВАРТ өвчинтэй, хүчиндэгч нь эрүүл байх ёсгүй. Тэгээд бүр 3 хоног дара�##�ан юу яасан гэхээр заав�##� х�##�двар авсан байх ёстой, өвчилсөний дараа цусанд энэ хүн х�##�двар аваад эдгэрсэнг заадаг эсрэг бие үүсдэг, үүнийг анагаахын мэдлэгтэй хэнбугай ч мэднэ. Тэгээд ч юу я�##�гаж байхдаа секс бичлэг хийж байсан, бичлэг байгаа хэмээн хэвлэлийн бага хур�##�д ярьж байхыг нь сонссон юм байна, тэр бичлэг хаа байна! Үнэхээр хэрэг хийсэн бол хэрэг хүлээлгэн яллах нь зөв, харин хэрэг хийгээгүй хүнийг гүтгэн хилсээр хорьсон бол яана! Тэр байгууллагад амьдарч байсан Монгол Улсын 100 гаруй иргэдийн эрүүл, аюулгүй үр хүүхэдтэйгээ хамт сайхан амьдарч байсанг төр засаг нь бусниулсан бол яанам! Сүүлийн үед энэ шүүх, прокурор, цагдаа нар яаж ажиллаад байгаа юм? Эх орон, газар шороогоо худ�##�дсан цагаан захтнуудын хэргийг яаж шийдээд байгаа юм! Шүүх бол төрийн өмнөөс хохирсон иргэдийг хамга�##�ж тэдний эрхийг хангах, гэмтэн нэгэнд гэм зэмийг нь тогтоон яллах үндсэн үүрэгтэй бус уу, гэхдээ бүх иргэдэд ШУДАРГА хандах ёстой бус уу, хэн нэгэн хөрөнгө зоорь эрх мэдэлтний өмнө бөхөлзөх шүүх ард түмэн бидэнд хэрэггүй!
Ene 2 ch oorsdoo bie daan amidrah chadvargui humuus. Halamjiin gazar l heregtei bhda. Bas arhi uu a. Yanada
Х�##�иунаагаа шоронл нь явуулөач.Юуг нь хамга�##�аад бнаан.
Энэ хэдийгээ буруутгаад яах вэ. Хүний амьдр�##� болсоэ хойно чаддаг нэг нь ядарсандаа тус�##�ж явдаг хорвоо. Буцаад хэвийн амьдр�##�даа ороосой билээ. Загдааг хоригдоход манай фронтынхон их сэвж нэрмээс болсон шүү. Алив юмны учрыг олж байж дүгнэлт хийдэг баймаар байх юм
Ёооо ххахаахах арай2 Загдаагаас хамаар�##�тай болж нтр. Хүн яаж амьдрахаа өөрөө л шийднэ шүү дээ
Хэний төлөө амьдраад бгаам
Nogoo lag lag bult usreed bsn garuud yaasiin barag l buh mongolooroo zagdaag uzen ydaal neg negeer ni avaal tejeegeel ih mongo oloh yum dongosood bsn garuud yaasan. Horoo bag duurgiin humsaa budsan buyn jagaagiin heldegeer nuuc amrag bogsooroo sandal olj suusan geed bdg nogoo lag lag budm#l avgai nar boon boonooroo dairaad bsn yaasiin tegeed barag l zagdaa uhchuul bid ene humuusiig torson ah duugeesee iluu ulgeriin yum shig jargaana erhii ni hamgaa##a geel barag unsej doloogool uleegeed bsn bizde. Ingej jargaadgiimuu Iim l bdg bhgui yu ta nar estoi zusem talh avaachij ogson bj haragdaach. Teghed termuu Zagdaa chini hoolloj undlaad oroh orontoi oochih aygatai blgaj bsniig odoo medej avbuu ta nar.
Zuv amidrah uhaan TBB n omchiig oroldoogui bz dee? ter hasha baishin geruud heveer bgaa bh. hunii omnos amidrach bgaa yum shig bh yum. tohitoi tomootoi bhgui zaaval zagdaagaar zahnuulj bj amidrah uu
Өөрсдийхөө тухай шууд үнэнээ л хэлж. шударга, авъяастай сайхан, хайран ч хүмүүс минь...
Архины булайн амьд үзүүлэн болчихлж. Дэндүү дор орчихож... хайран хүмүүс...
Өөрсдийгөө ихэд бодчихсон, Юм бүхнийг харлуулж хүн хүнлүү үсчиж харааж явдаг хаймшгийн юм бичээд байдаг Баргийн ухамсаргүй бүдүүдэг юмсаас дээр ярьж, дээр сэтгэж байна. Хайран ч хүмүүс... я�##�тай...
Паа худ�##�ч архичид вэ 8 жил нэгч амсаагүй гэчжээ тэр Загдаагын газраас хэд хэп гарч буцаж ирж бсан биздээ? Загдаа нь лайв хийгээл бсышд чаадын бэ
Ингэтлээ архинд орсон хүм
Архи уусаар л дуусна . Архичин хүн өөрийгөө уудаггүй сая л ийм тийм ш�##�тгаанаас болоод уучихлаа гээд дандаа өөрийгөө өмөөрч худлаа ярьдгийг бүгд д мэднэ дээ. Загдааг суллах сурт�##�чилгааны мөнгө авч дээ энэ сэтгүүлч нэрт хутгуурууд.
Ajil haij uzeegui 8n jil ter gazart bhdaa ajil hiihgui yaj amidarch baisiin. Zurag uzeed, duu duulaad saihan bsan ch geh shig. Halamj havtgairah iim l ayultai, udii nasalchihaad archaagui dee l iim bgam shd. Ajil hj hun boloosoi doo.
Монголоор дүүрэн зомбинууд. Тэр 7 бууд�##�, 32 ын тойргийн автобусны бууд�##� хавиар бүр сүргэлчихсэн бна лээ. Эр эмгүй нийлээд энд тэнд уначихсан. Новш гэж.. Ядаж тэднийг хүчээр тууж аваачаад шүршээд угаачихдаг нийтийн саун, за�##�нууд баймаар юм. Хир ,хөлс нь хүн аймаар. Тэгээд ороод автобусны сууд�##� завааруула�##�.
Outstanding post, you have pointed out some superb points, I as well conceive this s a very fantastic website.