НийгмийнХУУЛЬ

Өмгөөлөгч Л.Баттогтох: Г.Загдаа бусадтай бүлэглэн Б.Халиунааг хүчирхийлснийг шүүхээс тогтоосон

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаад зургаан жил хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноосон билээ. Тэд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу өнөөдөр хуралдаад, ялыг нь хэвээр үлдээлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч  Г.Загдааг хүнийг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон.

Харин түүний эхнэр С.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  юм.

Шүүх хурлын дараа Н.Халиунаагийн өмгөөлөгч Л.Баттогтох “Дээд шүүхэд гомдол асах эсэх нь Г.Загдаа, Г.Амарсайхан нарын эрх. Ер нь Дээд шүүхэд хоёр үндэслэлээр гаргадаг. Эхнийх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд.  Хоёр дахь нь эрүүгийн хэргийн хянан шийдвэр ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд.

Хохирогч Халиунаа хуулийн дагуу хүүхэдтэйгээ хамт Гэрч, хохирогчийг хамгаалах байранд байгаа. Г.Загдаа өөрийн мэдэлд байгааг далимдуулан иргэн Халиунаа, Э нарыг хүчиндсэнийг шүүхээс тогтоосон. Авто засварын доор нь нүх байдаг. Г.Загдаа, нийгмийн хоёр ажилтны хамт Халиунааг тэр нүхэнд гурван хоног хүчиндсэн. Гурвуулаа хүчирхийлсэн. Халиунаа цус алдсан гэнэ лээ. Нийгмийн хоёр ажилтны хэргийг тусгаарласан.  

Г.Загдаа, Амарсайхан нар Халиунаагийн хүүхдийн өлгий, сүүний мөнгө, халамжийн мөнгийг Загдаа авсан. Нийт 1.950.000 төгрөг болсон байна лээ. Одоо болтол барагдуулаагүй байгаа” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button