НИЙГЭМ

Г.Загдаагийн хүсэлтийг үндэслэлгүй гэснээр шүүх хурал үргэлжилж байна

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын  тэргүүн Г.Загдаа,  түүний эхнэр ГАмарсайхан нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлж, яллагдагч талын хүсэлтээр шүүх хуралдааныг өдрийн 13:30 хүртэл хойшлуулсан.

Түүнчлэн шүүх хурлын үеэр яллагдагч Г.Загдаа шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. Гэвч шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг үндэслэлгүй хэмээн үзэж хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хэргийг нэхэн сануулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 /хүчиндэх/ дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 /хууль сахиулагчийг эсэргүүцэх/ дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.

Г.УЯНГА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button