БНХАУ “дэлхийн хамгийн” хурдан галт тэргийг танилцуулжээ

Мягмар гарагт (2021.07.20) БНХАУ цагт 600 км зай туулж чадах дэлхийн анхны галт тэргийг танилцуулсан байна. “Xinhua” агентлагт мэдээлснээр тэрхүү галт тэрэг нь одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн хурдан газрын тээвэр аж.
Тус галт тэргийг Чиндао хотод бүтээсэн бөгөөд соронз ашиглан маш хурдтай явдаг. Соронз цахилгаан соронзон хүчний тусламжтай төмөр зам дээрээ “нисэж” явдаг аж. Тэрхүү галт тэргийг бүтээсэн “CRCC” компанийн менежер “China Central Television”-д хэлэхдээ таваас арван жилийн дараа ашиглалтад оруулна хэмээжээ.

Хэрвээ дээд хурдаараа явбал тус галт тэрэг Бээжингээс Шанхай хот руу 2.5 цагийн дотор очно. Тус хоёр хотын хооронд 1000 гаруй км-ын зайтай билээ. Хурдыг бусад тээврийн хэрэгслүүдтэй харьцуулбал онгоцоор нисээд 3 цаг, хурдан галт тэргээр 5.5 цаг болох юм.
Эх сурвалж: Daily Mail, Xinhua
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.