НИЙГЭМНИЙСЛЭЛ

Бамбай хоншоорт могой суурьшлын бүсээс бүртгэгдсээр байна

Нийслэлд бамбай хоншоорт хорт могой орж ирэх болсон талаар Байгаль орчны яамнаас сэрэмжлүүллээ. Сүүлийн жилүүдэд идэш тэжээлийн хомстол, тархац нутгийн хумигдал зэргээс шалтгаалан зэрлэг амьтад хот руу орж ирэх тохиолдол нэмэгдсэн. Тэгвэл Байгаль орчны газраас бамбай хоншоорт гэх хамгийн хортойд тооцогддог могой нийслэлийн суурьшмал хэсэгт орж ирж байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхаарууллаа.

Өнгөрсөн наадмын амралтын өдрүүдээр Улаанбаатарт хоёр бамбай хоншоорт могой орж ирснийг бусад амьтдын хамтаар байгальд нь буцаан тавьсан байна.

Энэ могой нь Улаанбаатар хот орчимд тархсан байдаг бөгөөд суурьшмал бүсэд орж ирэх нь үе үе тохиолддог. Гүрвэл зэрэг жижиг амьтан бол хатгуулсан даруйдаа үхдэг байна. Хэрэв та бамбай хоншоортой таарвал Нийслэлийн байгаль орчны газрын 323780 дугаар болон нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 30005 тоот дугаар руу залгаж яаралтай мэдээлээрэй.

Санамж: Хорт могойд хатгуулсан тохиолдолд анхны тусламж үзүүлэхэд хорыг сорох юм уу өвчин намдаах эм уух, бүлээн жин тавих нь буруу. Харин гарын доорх материалаар хазуулсан газрын дээр чангалуур тавьж хатгуулсан газраас цус гадагшлуулах хэрэгтэй.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

  1. Hello, i feel that i noticed you visited my website so i came to “return the choose”.I’m attempting to find issues to enhance my site!I guess its ok to make use of a few of your ideas!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button