ДЭЛХИЙСПОРТ

Хакүхо М.Даваажаргал Монголын багийн штабаар зочилжээ

Японы Нагоя хотын “Долфинс” ордонд болсон мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёд Их аварга Хакухо М.Даваажаргал 45 дахь удаагаа түрүүлсэн билээ.

Тэр үеэр хэлэхдээ “Бэртэл, гэмтлийн улмаас зургаан башё дараалан өнжлөө. Жил тойрлоо. Энэ жил өвдөгний хагалгаа хоёр удаа хийлгэлээ. Үнэндээ их аварга цол авснаас хойш 15 жил зүтгэж, 44 удаа цом өргөсөн надад дахин түрүүлэх шунал, дэвжээнд хоргодох санаа огт байхгүй болжээ.

Би ердөө л ганц л зорилготой энэ башёд зодоглосон. Энэ бол “Токио-2020” зуны олимпын нээлтийн тугийг өргөж жагсах” хэмээж байсан юм.

Харин өнөөдөр “Токио 2020” зуны XXXII олимпын наадамд оролцох Монгол Улсын багийн элч, Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал тамирчдын хотхонд зочилж, 3×3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчидтай уулзаж, амжилт хүссэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button