СПОРТ

Иргэншлээ солин байж удирдсан Хакухогийн Миягино дэвжээг хаах шийдвэр гарсан уу

2022 оноос хойш удирдсан Хакухогийн Миягино дэвжээг хаврын тэмцээний дараа хаах шийдвэр гарсан тухай мэдээлэл хөвөрч эхлэв. Ямартай ч хаврын тэмцээнд Исэгахама дэвжээ болон Тамагаки мастераар удирдуулах шийдвэр гараад буй.

Миягиногийн хамгийн том цолтон Хакүохо, Энхо, Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц нарыг Хакүхо, Ишиүра нарын байхгүй дэвжээнд оруулах юм байна. Хакүхогийн зодог тайлахаасаа өмнөөс авч эхэлсэн шавь нар нь өөр дэвжээнд очих нь. 

Сүмогийн түүхэнд хэрэг зөрчлөөс болж хаагдаж байсан дэвжээ дөрөв байдаг аж.


Хакухогийн дэвжээ удирдсан түүхийг сөхвөл,

Түүний хувьд 2000 онд 15 настайдаа Японд анх ирж, мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 14 жил барилдахдаа 2007 онд ёкозуна цолонд хүрсэн юм.

Дээд зиндаанд 45 удаа түрүүлж, 2021 онд зодог тайлсан 37 настай Хакүхо Магаки нэрээр Миягино дэвжээнд дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Дэвжээний өмнөх эзэн Чикубаяама 65 нас хүрч, тэтгэвэртээ гарснаар Японы мэргэжлийн сүмогийн ёкозуна асан Хакүхо өөрийн барилдаж байсан Миягино дэвжээний эзэн болсныг Сүмогийн Холбоо /2022.07.28/-нд зарлаж байсан билээ.

Дэвжээний эзэн болохын тулд Япон улсын иргэн болох шаардлагатай байдаг тул Хакүхо 2019 оны есдүгээр сард Монгол улсын иргэний харьяаллаас татгалзаж, Японы иргэн болж байв.

Н.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-10 10:42

Тэнд адлагдаж байхаар хүрээл ирэхгүй юу ижийдээ. Нутаг орон, юу л бол юу байна.

Нутгийн ах
Нутгийн ах
2024-03-10 12:17
Reply to  Зочин

Тэг тэг, нутагтаа ирээд бушуухан шиг хэд хэдэн хүүхэн д хэд хэдэн хүүхэд хийгээтэх, одоо чиний үүрэг ердөө л энэ шүү ! Чадна биз дээ ?

Зочин
Зочин
2024-03-10 10:53

Ирээ ир. Нутаг орон, түмэн олон чинь �##�гаа дэлгээд л тосоод авна.

Халх
Халх
2024-03-10 11:17

Эх ороноо шавар дэвжээгээр солихоор тэгдэг юм тэнэг �########� минь

Нутгийн ах
Нутгийн ах
2024-03-10 12:14

Хөрөнгөнийхөө та лыг тэнд авгайдаа,охидууддаа үлдээгээд, өөрөө эх орондоо ирээд монгол эхнэр аваад, хэдэн сайхан хүү төрүүлээд, их аваргуудын удмыг үргэлжлүүлэн үржүүлж з�##�гамжлуулаад амар сайхан жаргаж амьдар даа !

Зочин
Зочин
2024-03-10 12:23

Ашиг харж эх орон, ээж аав, элгэн саднаасаа нүүр буруулаад ийм л аюултай үр дагаварт хүрч байна. Ухаар. Ухаар�##� оройтохгүй.

зочин
зочин
2024-03-10 13:45

Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй ээ.

Зочин
Зочин
2024-03-10 14:05

Ёстой л Монгол орноо харийн шавар дэвжээгээр сольж дээ.. Уул үзээгүй байж яасан эрт хормой шуугаа вээ...

Холбоотой мэдээ

Back to top button