УЛС ТӨР

Түүх, нийгмийн багш Т.Гантулга насаараа төрд ажиллачхаад ХОЁР тэрбумаар хэмжигдэх хөрөнгөтэй

Коронавирустэй тэмцэх тухай хууль баталснаар манай дарга нар хаашаа ч шингээхээ мэдэхгүй байсан хүмүүсээ сонгон шалгаруулалтгүйгээр томилоод авах боломж бүрдсэн. Энэ боломжийг өөрсдөө хуульд цоорхой гаргаж бүрдүүлж чадсан нь амжилттай хэрэгжсэн. Түүнийгээ саяхан он дуустал дахиад сунгачихлаа. Энэ хуулийн ачаар сонгон шалгарлуулалтгүйгээр буюу “кран”-дуулж албан тушаалд очсон хүмүүсийн нэг бол яах аргагүй МХЕГ-ын дарга Т.Гантулга мөн.

Дээрх байдлаар бусдын боломж “хулгайлж” албан тушаалд томилогдсон түүний хувьд нам гүмхэн байхыг хүсэж байсан ч хүссэнээр нь болсонгүй. Замын-Үүдэд АТГ-аас баривчилгаа хийж, зургаан даргыг ажлаас нь халаад авлигын асуудлаар шалгаад эхэлсэн нь түүний сандал суудлыг ганхахад хүргээд байна. Тодруулбал, түүнийг МХЕГ-ын даргын ажлаа өгөх, өөр газар очих гэж буй гэх шуум дэгдээд буй.

-ТҮҮХ, НИЙГМИЙН БАГШ ХҮН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМАНД ДАРГЫН АЛБА ХАШСАН НЬ-

Т.Гантулга гэж энэ хүний хувьд 1983-1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн ажилчин ангийн л нэгэн төлөөлөл билээ. Улмаар 1990-1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан хийж, улс төрд эргэлт буцалтгүй орж ирсэн байх юм. Ингээд 1994-2000 онд “Алтайн Кашмир” ХХК-ийн Ерөнхий захирал,  2000 – 2007 онд МАН-ын даргын зөвлөх, 2007-2009 онд Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2009-2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2013-2016 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2016 – 2020 онд Эрчим хүчний дэд сайдаар тус тус ажиллаж байгаад МХЕГ-ын дарга болоод буй нь энэ.

Уг нь ОХУ-д түүх, нийгмийн багш мэргэжил эзэмшсэн хүн юм билээ. Дараа нь улс төр судлаачаар монголдоо мэргэжил дээшлүүлж, сурсан гэх. Гэтэл улс даяар салбар нэгжтэй, хоол хүнснээс авахуулаад бүхий л зүйлийн аюулгүй байдлыг хангаж байх ёстой маш хариуцлагатай, хяналттай, мэргэшсэн байх ёстой энэ байгууллагыг зүгээр л түүх, нийгмийн багшаар удирдуулж байх.

Ердөө л дарга болж байвал мэддэг ч бай, мэддэггүй ч ба хаана ч очоод суудал бөглөөд сууж байдаг болсон манай монголын өнөөгийн байгаа царайг тод илтгэнэ. Түүх нийгмийн багш хүн Аялал жуулчлалын яам, Хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яаманд төрийн нарийн бичгийн даргын тэр том албыг хашиж ирсэн гэхээр залуу сэтгүүлч миний хувьд үнэхээр гайхаж сууна. Улс төр гэдэг бол ердөө л дагаж далдайвал дагаад дээшилдэг бохир салбар мөнөөс мөн аж.

-ТҮҮНИЙ БҮХ ХӨРӨНГӨ ХОЁР ТЭРБУМААР ХЭМЖИГДЭНЭ-

Ингээд дуусахгүй. Хамгийн хачирхалтай нь зохион байгуулагчаас эхэлж насаараа төрийн албанд ажилласан энэ эрхмийн хурааж цуглуулсан хөрөнгө мөнгөний тоог хэлвэл ухаан алдаж унамаар. Жирийн иргэд насаараа цалингаа хурааж амьдарвал хурааж чадах мөнгө 400 орчим саяар тооцогдож байхад тэрбээр хоёр тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй.

АТГ-аа гаргадаг төрийн албаныхны 2020 оны ХОМ-ээс харахад  өөрийн жилийн орлого нь 411 сая, гэр бүлийн орлого 130 сая. 760 саяар үнэлэгдэх нэг хаус, хоёр орон сууцтай. 60 саяын мерседес бенз  машинтай. 400 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 697 саяын хадгаламжтай. Нэр бүхий гурван компанид хувьцаа эзэмшдэг байх юм.

Т.БАДАМЖУНАЙ ХҮЧТЭЙ БАЙХ ҮЕД ТЭР АЛБАН ТУШААЛД ХҮРЭВ-

Түүний улс төрийн кариер яаж энэ хүртэл явж, яаж өдий хэмжээний хөрөнгө цуглуулав гэдэг маш сонирхолтой. Учир нь тэрбээр УИХ-ын гишүүн асан, цагтаа мандаж яваад, үе нь дуусахад оргон зугтсан Т.Бадамжунайн хүн.

Хэн хүчтэй байна тэр зүгд хандаж, тал засвал амжилт бэлээхэн хүлээж байдаг болсон энэ цаг үед Т.Бадамжунайг дагасан нь ч оносон. Т.Бадамжунай Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үедээ Т.Гантулгыг тултал дэмжиж, яамандаа төрийн нарийн бичгийн даргаар томилуулж, гурван жил ажиллуулсан байх. Ганц үүгээр ч зогсохгүй өмнө нь хашиж байсан ажил албанд нь ч дэмжиж, өргөж байсан гэлцдэг. Т.Бадамжунайгийн хүн гэдэг бол цаагуураа М.Энхболдынх гэж ойлгож болох.

Т.Гантулга ч Т.Бадамжунайг сайдаар даналзаж байх үед эрх ашгаа тултал ашигласан. Тодруулбал, Хөдөө аж ахуйн яаманд Төрийн нарийн бичгийн алба хашиж байхдаа сайн найз, “Гацуурт”-ын Л.Чинбатын компанид ашиг орлого олж болох бүхий л тендерийг бүтээж өгсөн гэж олон жил яригдаж байна. Л.Чинбатын шүүх цагдаагаар шалгуулж буй Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн асуудал  гэх мэтийг сайтар ухаж үзвээс ард нь их зүйл гарч ирнэ.

- ТӨРД ХУВАЛЗ ШИГ “НААЛДСАН” ТЭДНИЙ ХУВЬ ЗАЯАГ ЗАЛУУ ҮЕИЙНХЭН ШИЙДЭХ ЦАГ ИРСЭН-

Сүүлд 2016 онд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болох үед тэрбээр МАН-ын Нарийн бичгийн дарга байсан. Ж.Эрдэнэбатын танхим бүрдэх үед Т.Гантулга сайдын суудалд санаархсан ч М.Энхболд татгалзсан, түүнээс болж тэд хоорондоо таарамж муу болсон гэх. М.Энхболдыгоо энд тэнд жаахан дарж, муучилж явдаг байснаас болсон гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг нь үнэний ортой. Гэхдээ ард нь Т.Бадамжунай байсан учраас сайдаас арай доошилж, Эрчим хүчний дэд сайд болсон юм билээ.

Ингээд 2018 онд түүний итгэлт бишрэгч Т.Бадамжунай ч хил даван зугатаж, Т.Гантулга 2017 оны сонгуулийн дараа М.Энхболдыгоо муучилсан байдлаар, намынхандаа үйлчилж, зүтгэсээр байж Эрчим хүчний дэд сайдынхаа албандаа үлдэж, 2020 он хүртэл буюу дөрвөн жил дэд сайд хийчихсэн хүн.

Уг нь өнгөтэй, өөдтэй баячууд, морь уядаг, аялж зугаалж, казинодож, тансаглаж явдаг дарга нартай ойртож, наалдаж үеийн үед албан тушаалд хүрч байсан хуучин үеийн энэ мэт хүнд монгол төр өргүй. Шинэ үеийн залуус тэднийг нүд үзүүрлэх нь зүй. Энэ ч утгаараа түүнийг МХЕГ-ын дарга болгоход нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын залуус таагүй хандаж байсан гэх. Гэвч яаж ийгээд л гараад ирсэн.

Энэ хүмүүс албан тушаалаасаа бууж, тэднээс салах нь ч сална.  Сонгон шалгаруулалтгүйгээр, ковидын хууль далимдуулж томилсон Т.Гантулга болон ШШГЕГ-ын дарга Д.Загджав гэх мэт “хувалз” шиг төрд наалдаад салдаггүй хүмүүсийн хувь заяаг залуу үеийнхэн шийдэх цаг ирсэн.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-07-23 09:39

z##laad uguuch dee

Зочин
Зочин
2021-07-23 09:39

Гацууртын Чинбатын л хүн дээ

Мангарууд
Мангарууд
2021-07-23 09:40

Сонгон ш�##�гаруул�##�тгүйгээр, ковидын хууль д�##�имдуулж томилсон Т.Гантулга болон ШШГЕГ-ын дарга Д.Загджав гэх мэт “хув�##�з” шиг төрд на�##�даад с�##�даггүй хүмүүсийн хувь заяаг з�##�уу үеийнхэн шийдэх цаг ирсэн.

зочин
зочин
2021-07-23 10:03

Анх Алтайд.ноолуурын Гантулга гэж л гарч,ирсэн нөхөр тухайн үед ноолуур компанийн барилгаа говь�##�тайн га�##�ийн газарт.70саяаар шахаж байсан хүндээ. Тэр барилга нь.�##�тайн з�##�уус өөрсдөө барьсан аймгийн хуримын ордон байсан барилгыг үнэгүй авч байсан . 2000оны 70сая,их мөнгө шүү. Одоо ийм улсыг з�##�уучууд явуулах хэрэгтэй.

Иргэн
Иргэн
2021-07-23 11:07

Одоо ч буух цаг нь болжээ царцаа намжил ГАНТУЛГА

Зочин
Зочин
2021-07-23 11:18

Луйварчин Чинбатын �######�ний �##�чуурууд энэ ялзарсан төрд олон байна. Иймэрхүү новшнуудыг

Saran
Saran
2021-07-23 11:20

Gantulgiin unen terhiin zah zuhiig bichjee bas boloogui ee eeree mergejil medleg dutuu terd bizness hiigeed zogsohguu zaluu amrag Gantsetseg gegch yu ch medehgui ajil hiideggui huuhnee Eruul mendiin yamand shahaad bur gazriin darga bolgoson ter ni eruul mendiin hegjliin darga avarga Esehbayariin ger bul Narantuyag avilga avdag hemeen hudlaa gutgej ajlaas ni halj orond ni ochson.Uuniigee said baisan Sarangereltei hamt hiisen. Narantuya shuuheer yavj ajildaa orohod ni butsaad yamand gazriin dargaar irsen.Odoo ajildaa ch irdeggui hov yarisan iim huniig yanaa geed yamniihan argaa barj bna. Iim l ichih nuurgui huvakznuud

Заасс
Заасс
2021-07-23 12:07

Баян нь ч төрд орохоороо чичрээд дайрдаг ядуу нь ч адил яамаар юм бэ Номин саадыг хар

М
М
2021-07-23 12:18

Энэ нөхрийг �######�уулаач . 2 дахь бадамжунай гэж хүн болгон яриад бна. Олны үг ортой . Хөдөө аж ахуйн яаманд байхдаа мөнгийг ус цас шиг олдог байсан гэж ойрын хүн нь ярьж бн�##�ээ шүү

зочин
зочин
2021-07-23 13:46

Мэргэжлийн хян�##�тын газрыг мэргэжлийн авилгачдын газар болгож байгаа хүн дээ, энэ нөхөр. Мэргэжлийн хян�##�тыг бас сүйрүүлж,хийсэн ямар ч ажилгүй саармаг болгож байгаа нь бас л энэ товарищ даа. Ийм амьтдыг үтэр түргэн �######�уулах хэрэгтэй дээ, Ерөнхий сайдаа. Иймэрхүү юмнууд Засагт чинь гай л болно.

Цэлмэг
Цэлмэг
2021-07-23 14:09

Гантулга аа, чи баян штээ надад 3 хаг сая төгрөг шилжүүлбэл захи�##�агчийг илчилж өгнө шүү

монгол
монгол
2021-07-23 15:47

төрийн ямар ажил хийж байсан бол. ц�##�ингаараа 2 тэрбум цуглуулах төрийн ямар ажил байна.

Цэлмэг
Цэлмэг
2021-07-23 15:54

Наад хүн чинь олон жил бизнес хийсэн төрөөс биш хөдөлмөрөөрөө баяжсан хүн, энд юм бичээд байгаа эргүү дагз нарыг шинжвэл
- эмя хэдэн ганцэцэгт атаархсан авга
- хэдэн эрлийз хурлийзууд
- Гантулга аас мөнгө авах гэсэн сэтгүүлч гивлүүртэй шантаажчид юм биш үү

ATG
ATG
2021-07-23 16:06

Minii l medeh Gantulga 20 orchim jil nooluur, barilga, bank bus sankhuu geed ikh hemjeenii ashig olson, 2 hon terbum gedeg hudlaa, hurunguu nuusan bn

Nuuts
Nuuts
2021-07-23 16:07

Minii l medeh Gantulga 20 orchim jil nooluur, barilga, bank bus sankhuu geed ikh hemjeenii ashig olson, 2 hon terbum gedeg hudlaa, hurunguu nuusan bn

Иргэн
Иргэн
2021-07-23 17:48

Нүгэл нь нүдээрээ гарах цаг болж дээ

Иргэн
Иргэн
2021-07-23 17:50

Цэлмэг энэ хув�##�зыг зоригтой илчилжээ. Одоо Оюун Эрдэнэ энэ хүний асуудлыг шийдэх хэрэгтэй_ АТГ т ш�##�гуулах нь зүйтэй шүү.

Зочин
Зочин
2021-07-23 18:21

Орлогоо нотолж чадахгүй хүмүүсийн хөрөнгийг хурааж ялладаг болох ёстой

Зочин
Зочин
2021-07-23 19:12

Хулгайч нарыг сонгох боломж олгосон ард түмэн буруутай.Бадамжунайн жинхэнэ баруун гар

Алтайн хүү
Алтайн хүү
2021-07-23 21:06

Эргүү дагз 20 жил бизнес хийсэн хүн баяжиж болохгүй юу, сөрөг коммент бичсэн хүмүүс харваас атаач хоосон эрлийзүүд шүү, монголчууд эвтэй бай

Сү
Сү
2021-07-24 03:38

АЛТАЙ КАШМЕР ГЭДЭГ ЧИН СҮ БАТБОЛДЫХ БИЗДЭ. ТЭХЭЭР АР НЬ ОЙЛГОМЖТОЙ Л

Зочин
Зочин
2021-07-24 08:48

Ард иргэдийг шулж олсон мөнгөө Н.Энхбаярын үеэс сонгуулийн хандив нэрээр өөрт нь өгч төрд шург�##�сан боловсрол муутай, хүн чанаргүй, биеэ тоосон хогийн нөхөр болдгийг нь гайхах хэрэггүй. ТНБД, дэд сайд, бүүр МХЕГ-ын дарга

ЗОЧИН
ЗОЧИН
2021-07-24 17:54

ТӨРД СЭТГЭЛЭЭСЭЭ АЖИЛЛАЖ ЧАДААГҮЙ ЮМ ЧИНЬ ӨӨРӨӨ �######� ТӨРИЙН ХУЛГАЙЧ

ЗОЧИН
ЗОЧИН
2021-07-24 17:56

АЖЛАА САЙН ДУРААРАЙ ӨГӨӨД �######�САН БАЙ ДАА

zovrelioptor
zovrelioptor
2021-07-31 07:27

Thanks for the auspicious writeup. It if truth be told was once a enjoyment account it. Look advanced to far added agreeable from you! However, how can we communicate?

Холбоотой мэдээ

Back to top button