МэдээНийгмийн

ТОДРУУЛГА: Дорнод аймагт орсон аадар борооны улмаас хоёр сум цахилгаангүй болжээ

Өнгөрсөн хоногт Архангай, Дорнод болон Сүхбаатар аймгийн нутгаар их хэмжээний бороо орсон. Тэгвэл аадар борооны улмаас Дорнод аймгийн нутгийн хойд хэсгийн сумдад цахилгаан тасарсан байна.

Энэ талаар Дорнод Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-аас тодруулахад:

“Өчигдөр орсон борооны улмаас цахилгааны шон унасан. Үүнээс болж Баяндун болон Баян-өлгий сумдын тог тасарсан байгаа. Бусад сумдын хувьд ямар нэг асуудал гараагүй. Бидний зүгээс одоо гэмтлийг яаралтай засахаар ажиллаж байна” гэв.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button