Covid-19Мэдээ

Ж.Байгалмаа: Дельта вирусээр нийт долоон хүн өвчилсөн

Өнөөдрийн байдлаар манай улсад долоон хүн дельта вирусийн халдвар авчээ. Энэ талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.

“Дельта хувилбарын нууц үеийн хугацаа нь мутацид ороогүй вирусээс богино байгаа. Мутацид ороогүй буюу альфа вирусийн нууц үе нь 5-6 хоног бол дельта вирусийнх 4 хоног болж багасчээ. Түүнчлэн халдварлуулагч болон халдвар авч байгаа хүмүүст шинж тэмдэг илрэх хугацаа багасна. Мөн хүний биед халдварласан тохиолдолд хүний эсэд амархан нэвтэрч хурдтай өвчлүүлдэг. Хүний бие эрхтэнг хүчтэй гэмтээж амьсгалын зам, судас, зүрх, мэдрэлийг маш хүчтэй гэмтээдэг. Хэрэв халдварын тоо огцом өсвөл эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийн асуудал гарна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x