ДЭЛХИЙНийгмийн

ДЭМБ: Коронавирусийн “Дельта” хувилбар 170 оронд бүртгэгдлээ

Коронавирусийн “Дельта” хувилбараар хамгийн багадаа Дэлхийн 170 улс оронд илэрсэн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын вэб хуудсанд нийтэлжээ.

Дэлхий даяар нийт 216 сая коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас барсан хүний ​​тоо 4,5 саяас бага байгаа аж.

170 орны долоон улс оронд нь “Дельта” хувилбар анх удаа бүртгэгдсэн болохыг онцлов.

Коронавирусийн бусад хувилбарын статистик дараах байдалтай байна:

“Альфа” хувилбар–анх Их Британид бүртгэгдсэн ба Дэлхийн 193 улс орон, нутаг дэвсгэрт тархсан;

“Бета” хувилбар–анх Өмнөд Африкт бүртгэгдсэн ба Дэлхийн 141 улс орон, нутаг дэвсгэрт тархсан;

“Гамма” хувилбар–Бразилд анх бүртгэгдсэн ба Дэлхийн 91 улс орон, нутаг дэвсгэрт тархсан.

Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн шинэ тохиолдлын ихэнх нь АНУ-д бүртгэгдсэн бөгөөд 900 мянга гаруй тохиолдол байна. Энэ нь тус улсын хувьд өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өвчлөл даруй найман хувиар өссөн гэсэн үг юм.

Энэтхэг Улсад тохиолдлын тоо 17 хувиар, Их Британид найман хувиар тус тус өсчээ.

ДЭМБ-аас өнгөрсөн долоо хоногт Африк, Америк, Европ, Зүүн Өмнөд Ази, Газар дундын тэнгис зэрэг Дэлхийн бараг бүх бүс нутагт коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо буурсан гэж мэдээлэв. Харин, Номхон далайн баруун хэсэгт тохиолдлын тоо долоон хувиар өссөн байна.

(Эх сурвалж: reuters)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button