ДЭМБ: Эболаг тогтоон барих гэсэн хүчин чармайлт дэгдэлтийг гүйцэхгүй байна
ДЭМБ даваа гарагт /2026.05.25/ анхааруулахдаа Конго дахь Эболагийн халдварыг тогтоон барих гэсэн хүчин чармайлт дэгдэлтийг гүйцэхгүй байна гэжээ. Тодруулбал ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлэхдээ “Халдварыг тогтоон барих ажиллагаагааг яаралтай өргөжүүлж байгаа ч одоогоор дэгдэлтийг гүйцэхгүй байна” гэсэн юм.
Конгог хиллэж оршдог орнуудад халдвар тархах эрсдэл өндөр болсон тул тэдгээр улсуудыг нэн даруй арга хэмжээ авахыг Тедрос уриалсан байна. Түүний хэлснээр Эболагийн улмаас нас барсан байж магадгүй 220 тохиолдол бүртгэгджээ. Тэрбээр өнөөдөр /2026.05.26/ ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Чикве Ихеквеазутай хамт Конгод очих болсон байна.
Дэгдэлт үүсгээд буй Эбола вирус нь Бундибугё нэртэй шинэ төрөл юм. Халдварын ихэнх нь мөргөлдөөнд нэрвэгдээд буй Конгогийн Итури мужид бүртгэгдсэн тул нөхцөл байдал хүнд байна. Бундибугё төрлийн халдвар тархахаас өмнө мөргөлдөөний улмаас олон тооны эмч, сувилагч нар Итури мужаас дүрвэсэн тул халдварыг тогтоон барих хүчин чармайлт хүндрэлтэй тулгараад байгаа юм.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.