ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

“Ковид-19”-өөр өвчлөөд эдгэсэн ч “Омикрон”-оор халдварлах боломжтой гэж ДЭМБ анхааруулав

ДЭМБ-аас “Омикрон” хувилбар омог нь “КОВИД-19”-ийн халдварын бусад хувилбаруудаас илүү халдвартай эсэх, энэ нь өвчний илүү хүнд хэлбэрт хүргэдэг эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа боловч шинэ хувилбарын халдвар авах эрсдэл өндөр байгааг харуулж байна, ялангуяа коронавирусийн халдвар авсан хүмүүс илүү анхаарах ёстой гэж мэдэгдэв.

Урьдчилсан мэдээллээр “Омикрон” нь өмнө нь коронавирусийн халдвар авсан хүмүүст дахин халдварлах эрсдэл нэмэгддэг гэжээ. Энэ талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ мэдээлсэн.

Мөн “Омикрон” нь “Делта” хувилбараас ИЛҮҮ АЮУЛТАЙ гэсэн мэдээллийг батлах хангалттай тоо баримт одоогоор байхгүй байгааг тус байгууллага онцоллоо. Тодруулбал, “Омикрон” нь бусад хувилбарууд, түүний дотор “Дельта” хувилбартай харьцуулахад илүү амархан халдварладаг эсэх нь тодорхойгүй байна” гэв.

“Омикрон” хувилбарт вирусийн дэгдэлт бүртгэгдсэн Өмнөд Африкт коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг ДЭМБ тэмдэглэж байгаа ч энэ нь “Омикрон” эсвэл бусад халдвартай холбоотой эсэхийг халдварт өвчний тархварын судалгаагаар үргэлжлүүлэн судлах шаардлагатай байгаа юм.

ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн урьдчилсан тооцооллоор Өмнөд Африкт эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ч энэ нь “Омикрон” хувилбарт халдвараас бус харин нийт халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотой байж магадгүй гэж ДЭМБ мэдэгдэв.

Нэмж сонирхуулахад, ДЭМБ-аас онцлон тэмдэглэснээр, “Омикрон”-той холбоотой шинж тэмдгүүд нь бусад хувилбарын халдварын шинж тэмдгүүдээс ялгаатай гэсэн мэдээлэл хараахан гараагүй байна. “Омикрон” хувилбарын ноцтой байдлыг олж тогтоон, бүрэн ойлгохын тулд хэдэн өдрөөс хэдэн долоо хоног хүртэл хугацаа шаардагдана” гэж ДЭМБ-ын мэдэгдэлд дурьджээ.

Одоо ДЭМБ “Омикрон” хувилбарын вакцинд үзүүлэх нөлөөллийг судалж эхэлсэн. Үүний зэрэгцээ вакцин нь нас баралт, халдварын “хүндрэл”-ийг бууруулахад чухал ач холбогдолтой гэдгийг ДЭМБ сануулж байна.

(Эх сурвалж: Rbc News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-29 12:53

"Х�##�дварлах боломжтой" энэ нөгөө �##�даж болохгүй �##�тан боломж гэж ойлгох уу. Нөгөөх нь эр эм үгийн дагавар мэддэггүй болохоор та гар монгол хэл мэдэхгүй нь зөв. Монгол хэл 35 үсэгтэй лам цагдаа сэтгүүлч 3 13-16 үсэг л мэднэ. Монгол хэл 1100000 орчим үгтэй. Нөгөө 3 60-70 үг сонссон.

Холбоотой мэдээ

Back to top button