УЛС ТӨР

Б.Батбаяр: Б.Содномдаржаагийн өмгөөлөгч зориудаар ирээгүй бол хариуцлага тооцно

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Шүүх танхимын гадна шүүгдэгч талд өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Батбаяр, Б.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч өнөөдрийн шүүх хуралд ирээгүй талаар дараах тайлбарыг өглөө.

"Б.Содномдаржаагийн хоёр өмгөөлөгийн нэг нь өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүйг бүх сэтгүүлчид нэгэнт мэдчихсэн байна. Ийм байхад нууцлаад хэрэггүй байх. Би өөрөө адилхан өмгөөлөгчийн хувьд, хүндэтгэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд ирээгүй болов уу гэж бодож байна. Өвчин зовлонтой байж болно. Би өөрөө ч хоцорч ирсэн гээд торгуулиад байж байгаа шүү дээ. Харин зориудаар, тактикийн чанартайгаар ирээгүй бол хуулийн хариуцлага тооцно. Хүмүүс гадны дарамт, сүрдүүлгэд өртөөд ирэхээ больчихлоо гэсэн зүйл ярьж байна. Ийм байх боломжгүй, бид бүгдээр шүүх хурлын үйл явцыг ажиглаад сууж байгаа.

Миний байр суурь хэвээр. Гэмт хэргийн шинжгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой” хэмээсэн юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-08-19 17:14

Энэ �####� г �######�уулаач

зоо
зоо
2019-08-20 11:11

хүнд хариуцлага тооцох гээд элдэв дэмии ач холбогдолгүй юм элиирч байхаар өөрөө хариуцлагатай бай.маш хариуцлагагүй этгээд юм

Холбоотой мэдээ

Back to top button