Нийгмийн

Э.Нямдаваа: Уул уурхайд ажилладаг ч орон нутгийнхаа төлөө ҮГ ХЭЛЭХ ЭРХГҮЙ ГЭЖ ҮҮ

Наймдугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл ” хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулсан "Тост, Тосон бумба ” үндэсний хэлэлцүүлэг болж өнгөрсөн.

Уг хэлэлцүүлгийн үеэр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Э.Нямдаваа сэтгэгдлээ хэлсэн нь олны анхаарлын төвд ороод буй. Тэрбээр “Өчигдөр манай нэг дарга над дээр ирээд, “Таван сая, гурван сая төгрөг өгье, наад цуглуулсан хүмүүсээ тараачих” гэсэн. Энэ ямар шившигтэй вэ... Би нутгаа орхиж чадахгүй. Би тэвчиж чадахгүй нь. Арай ч дээ, ийм улстөрчид гэж байх уу. Би ичиж байна, залуус аа. Даанч яав даа. Сохор, доголон болсон ч би эх нутгаа худалдахгүй. Би маргааш сумандаа очоод, надад мөнгө амласан тэр даргыг огцруулна. Олон зуун км-ын цаанаас ямар их ажлаа алдаж, энд ирж байгаа билээ. Үнэхээр би тэвчиж чадахгүй байна. Бидний нутаг руу яагаад шунаад байгаа юм бэ. Зүгээр тайван орхичих л доо” хэмээсэн.

Үүний дараа түүнийг өөрөө уул уурхайн компанид ажилладаг мөртлөө мөнгө авч жүжиг тоглосон гэх мэдээлэл цахим орчинд хөврөөд буй. Энэ талаар бид иргэн Э.Нямдаваатай холбогдон дараах тодруулгыг авлаа.

-ГУРВАН ТЭС СУМЫН УРТ БАГИЙН ЗАСАГ ДАРГА Л.ПҮРЭВДОРЖ МӨНГӨ ӨГЬЕ ГЭСЭН-

-Төрийн ордонд болсон “Тост, тосон бумба” хэлэлцүүлгийн үеэр та “Дарга нар мөнгө өгч ам хаах гэлээ” гэх утгатай зүйл хэлсэн шүү дээ. Яг юу болсон юм бэ?

-2019 оны наймдугаар сарын 07-нд бид нутгаасаа гарч, 08-ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд Улаанбаатар хотод очсон. Очоод буудалдаа байж байтал Урт багийн Засаг дарга Л.Пүрэвдорж манай өрөөнд орж ирсэн. Цүнхэндээ хоёр, гурван шил архитай, баахан ундаа устай, манай өрөөний дөрөв дээр ирсэн ч бид “Маргааш засгийн ордон орох ажилтай тул болохгүй” гэдэг асуудал ярьж ууж идээгүй. Гэтэл “Би оюутны ангийн хэдэн найзтайгаа явж байгаа юм, та хэдийг ямарч байсан хүлээж авъя, чамайг гоё дуулдаг гэсэн, манай найзууд дуулуулах гэсэн юм, караоке оръё, ганц нэг дуу дуулаад өгөөч” гээд намайг аваад гарсан. Караокед ороод шөнийн 02 цагаас өглөөний 07 цагаас хүртэл мөнгө төгрөг өгье, барья гэх асуудал ярьсан. Үүнийг нь л би маргааш нь хэлэлцүүлэг дээр хэлчихсэн юмаа.

-Таныг уг мэдээллийг хийснээс хойш нэлээд их сөрөг мэдээллүүд гарах боллоо. Таныг Тост, тосон бумбад үйл ажиллагаа явуулдаг Өсөх зоос компанид ажилладаг гэж байсан, ажилладаг нь үнэн юм шиг байна лээ?

-Тиймээ. Би Өсөх зоос компанид галч хийдэг.

-Тэгэхээр өөрөө адилхан л тус нутагт үйл ажиллагаа явуулж буй компанид ажилладаг, газрыг нь ухдаг мөртлөө ингэж уйлсан нь мөнгө авсных гэж хардаж байна.

-Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компанид би цагийн ажил хийдэг минь үнээн. Гэхдээ Тост Тосон бумын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” компанийн үйл ажиллагаа анхан шатнаасаа өдийг хүртэл хууль бус. Мөн ямар нэгэн байдлаар ард иргэдийг байнга турхирч, бухимдуулдаг. Манай говийн ганц цогцолбор ай сав газар гэдэг утгаараа дуу хоолойгоо хүргэж, авч үзэхээс өөр аргагүй байдалд хүрсэн юм шүү дээ.

-Хэлэлцүүлгийн үеэр та нэлээд сэтгэл хөдлөлтэй үгээ хэлж байгаа харагдсан. Иргэн хүний хувьд Тост тосон бумбын нуруу өнөөдөр яг ямар байдалтай байна вэ?

-Тухайн үед би 24 цаг нойр хоолгүй явж нийслэлд очсон байсан. Жаахан амраад засгийн ордонд орох ёстой байсан ч шөнийн 02 цагаас өглөөний 07 цаг хүртэл мөнгө амласан дарамтан дунд шөнийг өнгөрүүлсэн. Тухайн үед “удирдлагууд” гээд олон тоон дээр нийтээр нь хэлчихсэн, уучлаарай. Ганц Пүрэвээ даргын тэр үйлдлээс болоод их бухимдалтайгаар үгээ хэлсэн нь буруу ойлголт төрүүлэхэд хүрсэн болов уу. Би уг нь МАН-ыг сонгож явсан, тэд одоо эрх барьж байна. Бид тэднийг сонгоод гаргаж байхад намайг мөнгөөр үнэлэх гэлээ гэсэн бухимдалдаа автаад жаахан тиймхэн юм ярьчихсан байсан. Түүнээс биш сум нийтээр нь яриагүй юм шүү. Сум, засгаас надтай ярьж хөөрсөн юм байхгүй. Түүн дээр би их алдаатай зүйл хэлсэн байна лээ. Үүндээ албан ёсоор уучлалт гуйя.

-ЗАЛУУ ХҮН БОЛОХООР СЭТГЭЛ ЭМЗЭГЛЭЖ БАЙГАА Ч  ХЭЛЭХ НЭГ НЬ ХЭЛЖ, ЯРИХ НЭГ НЬ ЯРЬЖ Л БАЙГ-

-Урт багийн Засаг дарга танд мөнгө амлахдаа ямар хүсэлт тавьсан юм бэ?

-Пүрвээ дарга караокед байхдаа “Тост тосон бумын нурууг хамгаалсан ганц нэг үг хэлчихээч, би мөнгө төгрөг өгье” гэдэг асуудал ярьсан.

-Та Өсөх зоос компанид хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-Би тус компанид жил гаруй хугацаанд ажиллаж байна.

-Үүнээс өмнө та хаана ажиллаж байв? Ер нь уул уурхайн компаниудад ажилладаг байв уу?

-Би цэрэгт явж ирээд Чинхуа Мак компанид ажилд ороод удаагүй байхдаа аваарт орсон. Үүнээс хойш ажилгүй байж байгаад Өсөх зоос компанид ороод нэг жил болж байна.

-Таны талаар сөрөг мэдээллүүд сошиал орчинд их цацагдаж байгааг та болон танай нутгийнхан хэрхэн хүлээж авч байна вэ?

-Нутгийнхан Тост, тосон бумыг нэг удаадаа тусгай хамгаалалтад авсан учир баяртай л байна. Миний хувьд залуу хүн болохоор сэтгэл эмзэглэм зүйлс ч байна. Уул уурхайд ажилладаг ч гэсэн орон нутгийнхаа төлөө юм хэлэх эрхгүй хүн гэж байдаг юм уу. Би эр хүн шүү дээ. Хоёрдугаарт, би хууль зөрчсөн уул уурхайн талаар л ярьсан болохоос хууль зөрчөөгүй үйл ажиллагаа явуулж буй компаниудын талаар яриагүй. Сэтгэл эмзэглэм зүйл байгаа ч хэлэх нэг нь хэлж, ярих нэг нь ярьж л байг. Үнэн хэзээд ялдаг юм. Би энэ уурхайтай ганц тэр өдөр л тэмцэж байгаа юм биш, арван хэдэн жил явсан. Үүний үр дүн ч гарлаа гэж боддог.

-Та Гурвантэс сумын уугуул иргэн мөн үү?

-Тиймээ. Би Гурвантэс сумын Тост багийн иргэн.

Б.ГЭРЭЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
shudarga es
shudarga es
2019-08-20 11:28

Social-aar Nyamdavaagiin esreg YAMAR surug medeelel tsatsagdsan yum???Hudal yariaad baih yum! Bitgii hudlaa yaritsgaagaad bai! Harin ch demjij,eereg comment-yydeer DYYREN bn:face-eer! Eguur.mn-iihen! Ta nariig icon-iihnaas ILYY baih gej bodeseon tasehaa bolloo! Ta nar uursduu BYGD adilhan HUDAL medee tsatsna,ard irgediig taltsuulna,BITGII INGEJ baij,novshnuudaa!!!!

shudarga es
shudarga es
2019-08-20 11:30

Social-aar Nyamdavaagiin esreg YAMAR surug medeelel tsatsagdsan yum???Hudal yariaad baih yum! Bitgii hudlaa yaritsgaagaad bai! Harin ch demjij,eereg comment-yydeer DYYREN bn:face-eer! Eguur.mn-iihen! Ta nariig icon-iihnaas ILYY baih gej bodson min' tashaa bolloo! Ta nar uursduu BYGD adilhan HUDAL medee tsatsna,ard irgediig taltsuulna,BITGII INGEJ bai!

Зочин
Зочин
2019-08-20 11:32

choijood 130 terbumiig awchirah gesen jvjig

Зочин
Зочин
2019-08-20 18:49

Шудрага бай! хүчтэй бай! чи жүжиглээгүй бол ард түмэн баярлана.чи худ�##�дагдаагүй бол ард түмэн бахархана. Нулимсыг тань үнэ цэнэтэй гэж найдаж байна.

StevSlarie
StevSlarie
2019-09-26 14:14

Levitra 20mg Preisvergleich Doxycycline Isotret Acticin Scabies Where To Buy [url=http://cheapciali.com]online cialis[/url] Priligy Side Effects Blog Viagra En Cordoba Stendra Erectile Dysfunction

StevSlarie
StevSlarie
2019-12-20 02:05

Pcn Allergy Vs Amoxil Super Active Cialis 40 Mg [url=http://cialibuy.com]generic cialis from india[/url] Cherche Viagra

Холбоотой мэдээ

Back to top button