УЛС ТӨР

Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.доллар төлөхөөр ХЭЛЦЭЛ ЭХЛҮҮЛЖЭЭ

Ш.БАТХҮҮГЭЭР 109 САЯ БИШ 40 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛҮҮЛЭХИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ЗӨВШӨӨРЧЭЭ

Жастын Ш.Батхүү  “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, гадны банкнаас зээл авсан асуудал олон улсын арбитрын шүүх дээр унаж, монголын тал нэхэмжлэгч талын хохирлыг барагдуулах үүрэг хүлээсэн. Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг гарч, Стандарт банкны асуудлаар хэлцэл хийсэн билээ.

Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэртэй  1998 оноос хойш хамтран ажилласан зэсийн баяжмалын трейдер компани болох “Ocean Partners”-аар дамжуулан, 40 сая ам.долларыг нэхэмжлэгч талд  өнгөрсөн хавар төлсөн байдаг. Уг төлбөрийг  2016 онд  байгуулсан “Эрдэнэт” үйлдвэрийн “Эрсдлийн сан”-гаас  барагдуулсан нь олон нийийн шүүмжлэлд өртсөн юм.

Тэгвэл Жастын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэртэй  40 сая ам.долларын  төлбөрийг барагдуулах хэлцлийг эхлүүлсэн байна. Тэрбээр өөрийн нэр дээрх хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх замаар зохиомол дампуурал зарласан байснаа хүлээсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Ш.БАТХҮҮ 11 ШТС-ЫН САЛБАР, ХОЁР ШАТАХУУН ХАДГАЛАХ АГУУЛАХАА 17 САЯ АМ.ДОЛЛАРААР ҮНЭЛЖЭЭ

Хууль хяналтын  байгууллагаас Ш.Батхүүд хамарах хөрөнгүүдийг битүүмжлээд байсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, 11 ШТС-ын салбар, хоёр ширхэг  шатахуун хадгалах агуулах зэргээ 17 сая ам.доллараар үнэлж, тайлбараа “Эрдэнэт” үйлдвэрт хүргүүлсэн байна.

Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн Ш.Батхүү нарын хамтарсан ажлын хэсэг өрийг барагдуулах чиглэлд  хэлцэл хийж байгаа аж. Хэлцэл хийх зөвшөөрлийг ЗГХЭГ-аас  өгсөн гэх мэдээлэл бидэнд ирлээ.

Засгийн газрын зүгээс Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банканд төлсөн 40 сая ам.долларыг төлөхийг шаардаж байгаа аж.  Сануулахад, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, “Стандарт” банкнаас  зээл авсан асуудал шүүх дээр 109 сая ам.доллар болон нэхэгдсэн байдаг. Хэлцлийн явцад 40 сая ам.доллар болгон бууруулсан гэж Засгийн газраас мэдэгддэг билээ.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2019-08-20 11:18

Энэ ч нохойн замаар орнр доо. Эцэст нь ард түмэн хохироод үлдэнэ.

Khongorzul
Khongorzul
2019-08-21 22:57

Bvh litsentsiig tsutsal tegehgvi bol tsewer mongol hvnii vil ajillagaag zogsoogood gadnii luiwarchid n munguur hahuuldaad vldeh gemtei tul bvgdiig tsutsal

Ган
Ган
2019-08-23 06:35

Муу новш. Нийт ард түмний са�##�ийн ганц үнээг ингэж тавьж туухыг зүрхэлнэ гэхээр мөнгөний төлөө ээжийгээ, авгайгаа, охиноо ч зарахаас буцахгүй амьтан байна. Алтан гэж бас �##�ь муу муухай мөнгөтэй холбоотой юм болгонд оролцдог б�##�иар шулам байна.

Зочин
Зочин
2019-08-23 08:25

Нэг юмыг сайн ойлгохгүй юм.Гэнэт хэрэг нь тодорхой байгаа зүйлийг төлж барагдуулах нь үнэн бол яах гэж олон нийтийг төөрөгдүүлээд байгааг ойлгохгүй байна.Авсан өр нь үүссэн эзэн тодорхой байхад шууд шийдэх хэрэгтэй шүү дээ.Хуулийн завхр�##� яг энэ мөчид үүсч эхэлдэг юм шиг байгаам.Ингэж янз бүрийн хэрэгтэй хэрэггүй сан�##� дэвшүүлж хүмүүсийн тархи толгойг угааж байгаад л мартагнуулаад болоо

Холбоотой мэдээ

Back to top button