БОЛОВСРОЛ

Монгол сурагчид математикийн олон улсын гурван олимпиадаас 12 медаль хүртэв

Олимпын наадмын нээлт болж байгаа яг энэ цаг мөчид олон улсын олимпиадад оролцож байгаа манай сурагчдын баг гайхалтай амжилт гаргасан мэдээг хүлээн авлаа.

Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргасан сурагчид, багш нар, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад халуун баяр хүргэж талархал илэрхийлье.

Зургийн тодорхойлолт алга байна.

Мөн олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва Улсад болж Монголын 2 сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон юм. Та бүхэнд улам их амжилт хүсье.

Зургийн тодорхойлолт алга байна.

Хэдхэн хоногийн өмнө мэдээлэл зүйн олимпиадын дүн гарч Монголын багш сурагчид медаль хүртсэн сайхан мэдээг бид та бүхэнд дуулгаж байсан. Тэгвэл тун удахгүй биологийн олон улсын олимпиадын дүн гарах гэж байна. Маргааш химийн олимпиад эхэлнэ.

"MONGOLIA IMO 2021 INTERNATIONAL MATHEMATICAL OLYMPIAD IMO 2021 IMO 2022 MNG IMO 2021 oidmedal Honburable menton fotning 20 10 Contestant [96] PS P6 Total Abs. 30 20 29 Award Nyamdavaa Amar Unubold Munkhbat Misheel Otgonbayar Saikhanbileg Tsogtgerel Batsambuu Batbold Enerelt Delgerdalai Team results 者 a Rank Rel. 96.93% Gold medal Gold medal medal 105 83.17% Silver medal 218 Bronze medal 218 4.89% Bronze medal 130 90.57% G,G,S,S,B,B" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

Энэ онд Монголын сурагчид олон улсын 5 олимпиадад оролцож байна. Цар тахлын үе тул сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж үндэсний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. 3 олимпиадын дараа буюу одоогийн байдлаар Монгол сурагчид 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл, 3 тусгай байр эзлээд байна гэж БШУЯ-наас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x