Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимпын медальтан болсон М.Уранцэцэгт баяр хүргэлээ

Өнөөдөр Гавьяат тамирчин М.Уранцэцэг олимпоос хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч, олимп, ДАШТ-ий таван медалийн эзэн боллоо.
Дэлхийн аварга болсон Монголын анхны эмэгтэй жүдоч, ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн анхны монгол жүдоч тэрбээр “Олимпын медальтан болсондоо маш их баяртай байна. Намайг медаль авахад баг хамт олон маань маш их тусласан.

Би олимпод гурав дахь удаагаа оролцоод анхны медалиа авлаа. Аав, ээждээ, хамаатан садан, найз нөхөд, “Хүч” спорт хороо, туслаж дэмждэг бүх хүнд баярлалаа. Энэ медалийг авахын төлөө 16 жил хөдөлмөрлөлөө. Авсандаа маш их баяртай байна. Баярлалаа” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгт баяр хүргэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын гавъяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, "Токио- 2020" зуны XXXII олимпын наадмын анхны медалийг эх орондоо авчирсанд халуун баяр хүргэе. Монгол Улсын баг тамирчид Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа дахин дахин мандуулна гэдэгт итгэлтэй байна” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шинэ еөк г олсон юм уу
шинэ еөк г олсон юм уу
Nice post. I was checking continuously this blog and I'm impressed! Extremely useful information specifically the last part 🙂 I care for such info much. I was looking for this certain info for a very long time. Thank you and good luck.