Нийгмийн

ОХУ-д гэмтлийн улмаас саатсан “Аэро Монголиа” онгоц маргаашаас хэвийн ниснэ

Аэромонголиа компанийн АЭРБУС-319 агаарын хөлөг ОХУ-н Челябинск ОУНБ дээр Газрын үйл ажиллагааны байгууллагын буруугаас болж түр саатсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн техник үйлчилгээний ажил дуусч хэвийн үйл ажиллагаанд эргэн орсныг зорчигчдодоо мэдэгджээ.

Техникийн засвар үйлчилгээг Европын холбооны нисэхийн аюулгүй ажиллагааны байгууллага /EASA/, Монгол улсын ИНЕГ-р зөвшөөрөгдсөн Ural Airlines хийж гүйцэтгэсэн байна.

Иймд БНТУ-ын Антальяа-д аялж буй зорчигчдыг 07 дугаар сарын 26-ны 22:00 цагаар /AYT-UBN/ Антальяа-Улаанбаатар чиглэлд нислэг хийхээр төлөвлөж байсан боловч нислэгийн цагт өөрчлөлт орж 27-ний өдрийн 12:00 (орон нутгийн цаг) цагаас Анталья ОУНБ-с хөөрөх болсныг анхааруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zovre lioptor
zovre lioptor
2021-07-26 04:12

Nice blog here! Also your web site loads up fast! What web host are you using? Can I get your affiliate link to your host? I wish my site loaded up as fast as yours lol

zochin
zochin
2021-07-26 09:49

aero Mongolia gej baigaa bol zurgaa soli. yamar medeelel oruulj baigaagaa meddeggui yumuu

B O O W
B O O W
2021-07-26 19:42

"eguur" биш "erguu" гэж нэрээ соливол яг таарана

Холбоотой мэдээ

Back to top button