ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Женнифер Лопез 17 жилийн дараа найз залуу Бен Аффлектай хамт төрсөн өдрөө тэмдэглэжээ

Өдгөө 52 настай дуучин Женнифер Лопез өнгөрсөн амралтын өдрөөр найз залуу Бен Аффлекийн хамт Францын Тропец хотноо төрсөн өдрөө тэмдэглэжээ.

Түүнийг 17 жилийн дараа Холливудын од 48 настай Бен Аффлектай дахин болзож эхэлсэн нь олон нийтийн болон шүтэн бишрэгчдийнх нь анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Мөн дуучин бүсгүй төрсөн өдрийн үдэшлэгтээ дотны найзуудаа урьсан байна. Үдэшлэгт тэрбээр “Блокоос ирсэн Женни” өөрийн дууг найз залуугийнхаа хамтаар дуулжээ. Тэнд очсон хүмүүс баярыг маш сайхан болж өнгөрсөн хэмээсэн бөгөөд хосууд ч мөн хамтдаа авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд байршуулсан байна.

Тэд анх 2002 онд “Гигли” кинонд хамтран тогтож байх үедээ үерхэж эхэлсэн бөгөөд дараа жил нь хуримаа хийхээр төлөвлөсөн байжээ. Гэвч тэд хурим болохоос хэд хоногийн өмнө гэрлэлтээ хойшлуулж, улмаар 2004 оны эхэн сард сүйгээ цуцалж байсан юм. . Тухайн үед “People” сэтгүүлд өгсөн мэдэгдэлдээ хосууд “Бид найзууд байх нь илүү дээр гэж үзсэн” гэж мэдэгдэж байв. Харин Женниферийн зүгээс салалтыг хүлээн зөвшөөрөх хэцүү байсан юм. Тэрбээр “Бид хоёрт дахиад боломж байгаа гэдэгт итгэж байна” хэмээн хэлж байжээ.

ЭХ СУРРАЛЖ: PEOPLE
О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button