Архийг хэр их уух вэ

Архины тус болоод хорын тухай их ярьж, ямар хэмжээтэйгээр хэрхэн уувал зохистой болохыг олж тогтоохыг оролдож байгаа бөгөөд www.yoki.ru вебсайт архины тухай хамгийн түгээмэл 10 төөрөгдөлийг танилцуулж байна.
Төөрөгдөл №1
Архи ууснаар түргэн дулаацаж болдог
Даарсан үед архи уухаар дулаацдаг гэдэг. Үнэхээр дулаацуулдаг гэж үү? Энэ тодорхойлолтод үнэний хувь тун жаахан бий. Хүн даарч хөрсөн үедээ ойролцоогоор 50 орчим грамм архи юм уу эсхүл конъяк уувал тус болдог байна. Ийм хэмжээний архи ууснаар таны судсыг тэлж, дотор эрхтнүүдийн цусан хангамжийг хэвийн болгодог байна. Үүнээс ихийг хэтрүүлэн уусан тохиолдолд цусны эргэлт хүчтэй болж улмаар арьс улайж, дулаацаж буй таатай мэдрэмж төрдөг байна. Гэхдээ энэ “дулаан” нь хуурамч дулаан бөгөөд үнэн хэрэгтээ бие махбодь бүр ихээр хөрдөг байна. Халуу оргиж байна гэж мэдрэгдэж байгаа бол та таны согтууруулах ундааны тун хэмжээ хэтэрсэн гэдгийн дохио юм байна.
Төөрөгдөл №2
Хооллох дуршил төрүүлдэг

Спирт агуулсан бүтээгдэхүүн нь үнэхээр хооллох дур сонирхлыг хөдөлгөдөг байна. 400С-аас багагүй градустай согтууруулах ундааны төрөл нь өлсөж байгаа мэт хөнгөхөн мэдрэмжийг төрүүлдэг. Архийг 20-25 грамм уухад тийм мэдрэмж төрнө. Харин хооллохынхоо өмнө хоолны дуршил хөдөлгөхийн тулд архи ууж байх хэрэгтэй гэдэг нь огт ташаа ойлголт юм. Хэдхэн секундын дотор бус харин наад зах нь хагас цаг болж байж өлсөх мэдрэмж төрдөг байна.
Төөрөгдөл №3
Стресс тайлдаг
Хүн уйдаж, зовж шаналахаараа, өөрт тулгарсан хүнд асуудлыг мартахыг хүсэхээрээ мөн ачаалал ихтэй ажлын 7 хоног дуусахад ядарч эцсэн гэдгээрээ далимдуулан архи болон согтууруулах ундааг хэрэглэдэг. Сэтгэл санаагаа өөдрөг болгохын тулд 20-30 грамм архи юм уу эсхүл конъяк, нэг бол 40 грамм дарс эсвэл мартини уухад л хангалттай байдаг аж. Ийм бага тун хэмжээгээр ууж хэрэглэх нь сэтгэлийн дарамт, шаналлыг арилгаж, үнэхээр стресс тайлдаг байна. Харин их тун хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэсэн ториолдолд хоёр янзаар нөлөөлдөг байна. Нэгдүгээрт, бүр уйтгартай, гунигтай болж улмаар улам л сэтгэлийн хямралд орж “эмор”-дог, хүмүүс чамайг ойлгохгүй байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрүүлж, ингэснээрээ таныг түрэмгийлэл үйлдэхэд хүргэдэг байна. Хоёрдугаарт, тодорхой хугацааны дотор архиндаа согтон мансуурч байгаад хэсэг хугацааны дараагаар ахиад л уйтгар гунигтай болдог аж. Багахан хэмжээний архи уусны дараа богинохон хугацаанд л стрессгүй байх боломжтой юм.
Төөрөгдөл №4
Ажлын чадварыг дээшлүүлдэг
Архины нөлөөгөөр ажиллахад амар хялбар болдог гэсэн яриа, ойлголт их байдаг. Хундага дарс уусны дараа амьдрал ахуй сайхан болчихдог юм шиг ярих нь ч элбэг. Австралийн эрдэмтэн судлаачдын нотолж буйгаар бол зарим тохиолдолд архинд бага зэрэг халсан хүний сэтгэн бодох чадвар болон хөдөлгөөний хурд үнэхээр нэмэгддэг байна. Харин дийлэнх тохиолдолд ийм хэмжээний архи анхаарал төвлөрөх чадварыг эрс бууруулдаг байна.
Төөрөгдөл №5
Даралт бууруулдаг

Даралт ихэсдэг өвчтэй хүн архи уувал даралт нь буурдаг гэж бодох нь бий. Энэхүү нотолгоонд үнэний хувь бий. Багахан зэргийн согтууруулах ундаа үнэхээр судсыг тэлж өгдөг байна. 100 грамм хуурай улаан дарс хамгийн тохиромжтой аж. Үүний сацуу архи зүрхний цохилтын давтамжийг хүчтэй болгодог. Та хичнээн ихийг ууна, төдий чинээгээр даралт чинь өснө гэсэн үг. Гэхдээ та тун хэмжээг нь тохируулж уугаарай.
Төөрөгдөл №6
Чанартай архи хор учруулахгүй
Үнэтэй архи чанартай гэсэн ойлголт буруу юм. Нэг литр этилийн спиртээс ойролцоогоор 5 шил архийг бэлтгэж болно. Үлдсэн орцууд болох ус, элсэн чихэр, зөгийн бал, сода нь архины үнэд мэдэгдэхүйц хэмжээгээр нөлөөлж чадахгүй. Олон шинжээчдийн үзэж байгаагаар үнэтэй, хямд үнэтэй ундааны ялгаа маш бага тул та үүнийг анзаарахгүй ч байж магадгүй юм. Бид зөвхөн брэнд, гоёмсог шил, баглаа боодол, лонх, шошгонд л илүү мөнгө төлдөг гэдгээ тэр бүр мэддэггүй.
О.АНАР
(Эх сурвалж: yoki.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bijwerking cialis
Discount Generic Accutane
vision and cialis
brand cialis buy online
Kamagra Vente
Sulfa Drugs Cephalexin Categories
Amoxicillin Not Refrigerated
Viagra Sale
Isotretinoin 20mg For Sale
Purchase Finasteride Without Rx