ЭРҮҮЛ МЭНД

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд малын яс их хэмжээгээр хаясан байжээ

"Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээ-2019" аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн 12 дугаарын хорооны иргэдээс тус хороонд байрлах айл нь малын толгой шулж орчныг бохирдуулж байна гэсэн гомдлын дагуу Дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар иргэн О нь ажилчдын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй, гадна орчинд малын яс их хэмжээгээр хаяж орчныг бохирдуулсан зөрчлийг илрүүлсэн байна. Илэрсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ноогдуулж, зөрчийн үр дагаврыг арилгуулах талаар эрх бүхий албан тушаалтаны албан даалгавар өгч ажиллалаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button