ДЭЛХИЙНИЙГЭМУЛС ТӨР

Жо Байден хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн 31 жилийн ойг тэмдэглэжээ

АНУ-ийн ерөнхийлөгч Жо Байден Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн 31 жилийн ойг тэмдэглэж, урт хугацааны ковид-19-ийн нөхцөлийг амсаж буй Америкчуудад туслах шинэ хөтөлбөр зарлалаа.

Тэрбээр цэцэрлэгт хүрээлэнд энэ талаар “Манай үндэстний хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай акт бол хуулиас илүү зүйл. Энэ бол манай ард түмний зан чанар, Америкчуудын мөн чанарын хэмжүүр юм” хэмээн хэлжээ.

Түүнчлэн "Өнөө үед маш олон америкчууд саад бэрхшээлтэй тулгарсаар байна" хэмээгээд засгийн эрхэнд гарсан эхний өдрөө засгийн газрын хэмжээнд олон нийтийн, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш байдлыг дээшлүүлэх амлалтыг бий болгох тушаалд гарын үсэг зурснаа онцоллоо.

Тэрбээр ковидын урт хугацааны нөлөөллөөс үүдэн иргэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст гардаг шинж тэмдэг, мэдрэмжийг мэдрэх болсон хэмээжээ. АНУ-ын хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг “Амьдралын үндсэн үйл ажиллагаа ихээхэн хязгаарлагдаж буй” гэж тодорхойлсон байдаг.

Ерөнхийлөгч Жо Байден сенатч байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байр, сургууль, олон нийтийн газар, тээврийн хэрэгсэл зэргээс ялгаварлан гадуурхахыг хориглосон хууль тогтоомжийг санаачилж байсан юм.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button